Улс төрийн мэдээ

"Иргэд хаана байхаас үл хамаарч саналаа өгөх боломжтой"

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Монгол Улсын УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Сонгуулийн тогтолцоог тогтвортой байлгахын тулд Үндсэн хуульдаа зааж өгөх ёстой гэдгийг чуулганы үеэр гишүүд тодотгов.

Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахдаа иргэд саналаа хэрхэн өгөх талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тайлбар өглөө.

Тэрбээр "Гадаадад байгаа иргэд зөвхөн пропорционалиар нэр дэвшиж буй хүмүүст саналаа өгөх боломжтой. Иргэд тойргоосоо өөр газар явахдаа пропорционалиар санал өгөх эрхтэй ч мажоритарт саналаа өгөх эрхгүй. Өөрийн тойрогтоо заавал очиж өгөх ёстой. Энэ нь сонгох сонгогдох эрхийг эдлүүлэх хийгээд олон нийтийг сонгуульд идэвхтэй хамруулахад чухал нөлөөтэй" гэв.

Товчоор бол хуулийн төслийн нэмэлтэд иргэд Монгол Улсын хаана ч явсан пропорциональ системээр саналаа өгөх боломжийг хангаж өгч байгаа гэсэн үг юм. Харин тойрогт нэр дэвшигчдэд саналаа өгөхийн тулд зайлшгүй харьяа газраа очих хэрэгтэй ажээ.

Тэгэхээр иргэн харьяаллаа шилжүүлээгүй байсан ч сонгуульд ямарваа нэгэн байдлаар оролцох эрх нь бүрдэх боломжийг эл хуулийн төсөлд тусгасан гэж ойлгох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button