"Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт хавдар үүсгэгч, мэдрэлийн системд нөлөөлөх бодисын хэмжээ өндөр байна"

УИХ-ын өнөөдөр /2023.04.14/-ийн чуулганаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонссон юм.
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран сургууль, цэцэрлэг, эмнэлгийн агаарын чанарыг шинжилсэн байна. Шинжилгээний хариунаас харахад химийн бодис, хавдар үүсгэгч, мэдрэлийн системд нөлөөлдөг бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан нь тогтоогджээ.
Энэ талаар ажлын хэсгээс "Барилгын будганд шинжилгээ хийж байгаа. Европын холбоо болон Хятад тухайн будгийг 20 хоногийн дараа шалгадаг юм билээ. Хортой байвал хэд хоногийн дараа хорт нөхцөл нь арилж байгаа талаар ч судалж байна.
Сүүлийн таван сарын хугацаанд томоохон шинжилгээ хийж байгаа. Хариу нь энэ сард гарна. Шаардлага хангаагүй бол хилээр оруулахгүй. Барилгын суурь шинжилгээний лабораторийг энэ онд ашиглалтад орж дуусна гэж тооцоолж байгаа" хэмээсэн юм.
Бүх будаг химийн орц найрлагатай ч будаг хатаагүй үед хүүхдүүдийг хичээллүүлэх нь буруу гэдгийг гишүүд онцлов. Нийт 14 нэр төрлийн будганд хорын шинжилгээ хийж байгаа ажэ. Мөн гурван яам хамтарч цогц байдлаар шинжилгээ хийж байгаа бөгөөд стандартыг боловсруулж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сургуулиуд зун хүүхдүүдээ амраачаад засвараа хийхгүй , бүгд амарч явчаад 8сард хичээл эхлэхийн өмнөхөн будаг ханхлуулаад эхэлдэг. Үнэр нь 9сарын 1нд арилаагүй аймаар байдаг