ЧУУЛГАН: Концессын гэрээний улмаас улсад 1.3 их наядын хохирол учирсан

УИХ-ын үдээс хойших чуулганаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн талаар хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Кью Эс Си"-тай холбоотой хэд хэдэн зүйлийг ярилаа.
Тэрбээр "Монголын төмрийн хэрэгцээ 700 мянган тонн байдаг. Монгол ган төслийг хэрэгжүүлбэл 350 мянга орчмыг нь хангана. 30 жилийн хугацаанд энэ цогцолборуудаа ашиглалтад оруулах боломжтой байлаа.
Нэг тонн төмрийн хүдрийг 60-70 ам.доллароор гаргаад эргүүлээд 700-1000 ам.доллароор арматурын төмөр авч байна. Энэ нь орон сууцны үнэ буурахгүй байгаа шалтгаан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нийт өр 805 тэрбум төгрөг байгаагаас "Кью Эс Си"-тэй холбоотой 508 тэрбум төгрөг байна. Үүнийг яах вэ.
Хоёрдугаарт, Дарханы үйлдвэрт 303 техник байдаг. Өнөөдрийн байдлаар 77 нь ажиллаж байна. Парк ашиглалт 22.6 хувь. Үүнийг ашигтай болгох хэрэгтэй. Гуравдугаарт, концессын гэрээний улмаас улсад нэг их наяд 373 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүн дээр эрүүгийн хэргийн хохирол нэмэгдэж байгаа. "Кью Эс Си" шүүхдэж байгаа юм билээ. Одоо ч шүүхдэж байгаа юу.
Дөрөвдүгээрт, гурван сая тонн хүдрийн баяжмал бий. 70 ам.доллароор бодоход 210 сая ам.доллар болж байна. Энэ жил 1.5 саяыг нь экспортловол сард 30 цуваа хэрэгтэй. Үүнд ямар бодлого баримталж байгаа вэ" гэлээ.
Гишүүний асуултад "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "805 тэрбум төгрөгийн өр үүссэний 94 хувь нь "Кью Эс Си" компанийнх. Татварын өр 44 хувийг эзэлдэг. Одоо хуулийн байгууллагад хэргийг шалгаж байгаа. 700 орчим тэрбум төгрөгийн хохирол бүхий эрүүгийн хэргийг АТГ-т шалгаж, прокурор руу шилжсэн. Хохирол нь 1.3 их наяд.
Мөн захиргааны гурван хэрэг бий. Үүний нэг нь концессыг үндэслэлгүй цуцалсан гэх хэрэг юм. Энэ асуудлаар гомдол гаргасан. Мөн Засгийн газар, ЭЗХЯ, ТӨБЗГ-аас нөхөн төлбар шаардсан хэрэг бий. Сүүлийн нь 1.2 их наядын хохирлын асуудлаар хяналт шалгалтын дүнтэй гомдол гаргасан.
Нийт таван захиргааны хэрэг байгаагаас гурвыг нь хүчингүй болгохоор өмгөөлөгчдийн баг ажиллаж байгаа" хэмээв.
Мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт "Вагон дээр асуудал байгаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 15 сая ам.доллар авч, 700 вагон авна гэсэн. Үүнийг түрээслэнэ гэх маргаан үүссэн. Хуулийн байгууллага шалгаж байгаа. Улаанбаатар төмөр зам, Монросцеветмет хамтран 400 вагон Дархан руу хуваарилагдана. Өнөөдрөөс шалгалтаар очно. Нийт 700 вагоны 100 нь эвдрэлтэй, 150 нь өөр компанийн нэр дээр байгаа. Вагоны тоог нэмэгдүүлэх талаар төмөрлөгийн үйлдвэр өөрсдөө хувилбарууд гаргаж, танилцуулна. Мөн нэгдлийн компаниуд бизнес зарчмаар бүгд ашигтай ажиллах ёстой. Шаардлагатай гэвэл олон нийтийн болгож нээлттэй хувьцаа гаргана." гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 тонн төмрийн баяжм�##�ыг 70 доллароор зарж байгаа нь өөрөө луйвар нь шүү. Үнэ буюу ашиг шилжүүлэлт гэдэг санхүүгийн луйвар юмаа. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй өөрсдөө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ёстой юмаа 100 сая долларт тийм том биш ч ханг�##�ттай үйлдвэр барьж болно оо манай дарга нарт тийм сонирхол �##�гаа цаагуур нь ёндоо хүртэх нь тэдний сонирхол нь юмаа