НИЙГЭМНийгэм мэдээ
Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гадаадын иргэдийн тоо 46 хувиар өсжээ

Улсын хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар 99 улсын 5700 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс олох зорилготойгоор ажил эрхэлж байгаа ажээ.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс таван хувь, өмнөх улирлаас 45.6 хувиар өссөн байна.
Ажил эрхлэгч иргэдийн 85.2 хувь буюу 4900 иргэн нь эрэгтэй, 14.8 хувь буюу 800 иргэн нь эмэгтэй байна. Харин улс орноор нь жагсаавал,
- БНХАУ 43 хувь
- БН Социалист Вьетнам улс 8.9
- ОХУ 6.4
- БНЭУ 5.9
- БНСУ 4.7
- АНУ 4.4
- БН Филиппин улс 4.4
- Австралийн холбооны улс 3.1
- ӨАБНУ 2.8
- Бусад улсын харьяат иргэн 16.4 хувийг тус тус бүрдүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАСГИЙН ГАЗАР ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ГАДААДЫН ИРГЭДИЙГ АЖИЛЛУУЛЖ БАЙЖ, ЯДАРСАН ТЭТГЭВРИЙН ХЭДИЙГ ЯАРАЛТАЙ ХАЛ. СОЛЬ ГЭЭД БАЙГАА. АХМАДУУД МАШ БАГА ЦАЛИНТАЙ УНААНЫ МӨНГӨ, УДААН ЖИЛИЙН НЭМЭГДЭЛ Ч АВАХГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА. АХМАДУУДЫН ОРОНД АЖЛАА МЭДЭХГҮЙ ТЭНЭГҮҮД ӨНДӨР ЦАЛИН, БААХАН НЭМЭГДЭЛ НЭХЭЭД СУУДАГ. ЭНДЭЭС ТӨР ХЭМНЭЛТ ГАРГАНА ГЭЖ ЁСТОЙ ГОНЖИЙНЖОО. БАС БОЛООГҮЙ АХМАД НАСТНУУДЫН ИХЭНХ НЬ ҮЙЛЧЛЭГЧ. ХАНГАЛТТАЙ ТЭТГЭВЭРТЭЙ БОЛ ТЭД АЖИЛЛАХЫГ ХҮСЭХГҮЙ. АЖИЛ МЭДЭХГҮЙ УСАН ТОЛГОЙТНУУД. ИЙМ УЛСУУД ДАХИЖ ТӨР БАРЬЖ БОЛОХГҮЙ.