НИЙГЭМНийгэм мэдээ

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандив цуглуулах бүх нийтийн гүйлт болно

Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл тэргүүтэй 12 байгууллага хамтран "Эрүүл ирээдүйн төлөө эрүүл нүд" хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны ням гарагт 10.00-12.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах аж. Бүртгэлийг цахимаар хийх бөгөөд 23-ны өдөр хүртэл бүртгэх юм байна.

Бүртгэлийн хураамжийн орлогыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлах ажээ.

No description available.

Төлбөрийн хувьд гүйх замын уртаас хамаарч харилцан адилгүй үнэтэй юм. Тодруулбал,

  • 1.5 км - 5000
  • 3.4 км - 10'000
  • 6.8 км - 15'000 төгрөгийн үнэтэй ажээ.

Ингэхдээ 3.4 болон 6.8 км нь ганцаарчилсан төрөл бөгөөд 1.5 км-т гэр бүлээрээ гүйх юм байна. Гэр бүлээрээ гүйх тохиолдолд дор хаяж нэг хүүхэдтэй оролцох ажээ. Мөн өөрийгөө сорьж гүйхийг хүсвэл нэг нүдээ хааж гүйх боломжтой аж. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүн орчныг хэрхэн хардгийг мэдрэх боломжтой юм.

Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button