Гадаад мэдээДЭЛХИЙ
Суданд болсон мөргөлдөөний улмаас 100 хүн амиа алджээ
Суданы өрсөлдөгч хоёр генералд үнэнч хүчнийхний хооронд өрнөж буй эрх мэдлийн төлөөх тэмцэл Суданд ширүүсэж байна.
Саяхныг хүртэл Суданы цэргийн удирдагч Абдель Фаттах аль-Бурхан болон хагас цэрэгжүүлсэн Шуурхай туслах хүчний командлагч Мохамед Хамдан Дагало нар холбоотон байсан юм.
Гэвч иргэний засаглалыг сэргээх төлөвлөгөөний хүрээнд RSF-ийг тус улсын арми болгон нэгтгэх хэлэлцээрийн үеэр хурцадмал байдал үүссэн.
Тэгвэл Суданд үргэлжилж буй тулаан гурав дахь өдрөө үргэлжилж байна.
- Амиа алдсан иргэдийн тоо 100 хүрэв.
- Дэлбэрэлт, утаа ихэссэн байна. Цэргийн онгоц, нисдэш тэрэгнүүд Хартумын олон улсын нисэх онгоцны буудлыг мөргөсөн юм. Мөн армийн ерөнхий командлалын байр шатсан байна.
- Хартумын хойд хэсэгт орших Кафури дүүрэгт даваа гарагийн үүрээр мөргөлдөөн, гудамжны зодоон болж, оршин суугчид эмэгтэйчүүд, хүүхдүүдийг бүс нутгаас нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.
- Мөргөлдөөний улмаас НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гурван ажилтан амиа алдсан дараа Судан дахь үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.