НИЙГЭМНийгэм мэдээ
Сурагчид цаасыг дахин боловсруулж, шахмал түлш гаргажээ

Хэнтий аймгийн Чингис хотын Бэрх сургуулийн сурагчид хаягдал цаасыг дахин боловсруулж, шинэ цаас болон эко шахмал түлш гарган авчээ.
Тодруулбал, тус сургуульд Эко клубыг арваннэгдүгээр сард байгуулжээ. Клубт 8-9 дүгээр ангийн 12 хүүхэд харагддаг байна.
Өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй кг цаасыг гарын доорх материалаар дахин боловсруулжээ. Улмаар шинээр гаргаж авсан цаасаараа тэмдэглэлийн дэвтэр хийхээр зорьж байгаа аж.
Сурагчид хаягдал цаасаа хүнсний дэлгүүр болон багш сурагчдаас цуглуулдаг юм байна. Тус клубийн зорилго нь өөрт тулгамдаж буй асуудлын шийдлийг олох замаар байгаль орчинд ээлтэй технологи бий болгох, улмаар хаягдал цаасыг дахин боловсруулахаар судалгаа хийж эхэлснээр дээрх үр дүнд хүрсэн ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай сайд дарга нар хүүхдүүдийн толгой, сэтгэлийн хаана нь хүрэх тэнхэлгүй дор амьтад байх юм даа хөөрхийс.