УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаярын ахалсан түр хороог татан буулгалаа

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороог 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.04.21/-ийн УИХ-ын чуулганаар тус хороог татан буулгав.

Олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн

  • Д.Батлут
  • Э.Батшугар
  • Б.Бат-Эрдэнэ
  • Ж.Бат-Эрдэнэ
  • Д.Мөнхбаатар
  • Ц.Мөнхцэцэг
  • Ж.Сүхбаатар
  • Б.Энхбаяр

Цөөнхийг төлөөлж,

  • Ж.Батсуурь
  • Н.Ганибал
  • Т.Доржханд
  • Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй байсан юм.

Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, бадйлыг шалгах чиг үүрэгтэй байсан юм.

Тус хорооны тайланг сонсож дууссан, гишүүдийн асуулт хариултыг авсан, хянан шалгалт хийсэнтэй холбоотой авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аас гаргах шаардлагатай хэмээн үзсэн юм.

Улмаар өнөөдрийн хуралдаанд оролцож буй УИХ-ын гишүүдийн 88.6 хувь буюу 39 гишүүний саналаар уг тогтоолын төслийг батлав.

Ингэснээр Хянан шалгах түр хороо тайлангаа УИХ-д танилцуулсан тул хуулийн дагуу татан буулгалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

иргэдэд эрх мэдэлтнүүд,компаниудын үнэн төрхийг харуулсан ажил хийсэн Та бүхэнд баярл�##�аа,Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button