Сурвалжилга, Нийтлэл

Томилолт: “Энержи ресурс”-ийнхэн Шинэжинстийн малчдад “хөөгдөх” шахсан хэлэлцүүлэг

“Eguur News” сайтын сурвалжлах баг Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажиллаж байна.

“Эрдэнэ Монгол”, “Энержи ресурс” ХХК-ийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 21 буюу өчигдөр Шинэжинст сумын иргэд, малчидтай уулзах өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн эхний хөтөлбөр нь ажлын байр сонирхогчдоос анкет бөглүүлэх, мэдээлэл өгөх үйл ажиллагаа байсан. Энэ тухай өмнө нь Томилолт: “Эрдэнэ Монгол”-оос ажлын байр сонирхох малчдын хоёрдмол бодол линкээр мэдээлсэн билээ.

Харин үүний дараа яг Баянхөндий төсөл тойрсон асуудлаар мэдээлэл өгөх хөтөлбөр эхэлсэн юм. Эхэнд нь “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл үг хэлж, төсөлд хөрөнгө оруулагчаар нэмэгдсэнээр ямар зорилго, зорилт баримталж буйгаа иргэдэд танилцуулсан. Үүний дараа “Эрдэнэ Монгол” компанийн дэд ерөнхийлөгч А.Билгүүн ярьсан юм.

Ингээд урьдчилж бэлдсэн презентац үзүүлж, Баянхөндий төслийн үр өгөөж болон уурхайн бүтээн байгуулалтын онцлогийн талаар танилцууллаа. Улмаар төслийн танилцуулгын хөтөлбөр дуусаж, дараагийн буюу хэлэлцүүлгийн үйл ажиллагаа эхлэхээр байв.

Үүний өмнө “Сэгс цагаан богдоо аваръя” ТББ-ын тэргүүн Э.Дагвасамбууг зохион байгуулагч тал үг хэлэхийг урьсан. Харин Э.Дагвасамбуу өөрийг нь урьсан талаар дурдаад, юуны өмнө асуулт асууж, хариулт авч болох уу, эсвэл урилгын албан бичигт бичсэнчлэн зөвхөн “ажиглагчийн” үүрэг гүйцэтгэх үү гэдгээ “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс тодруулав.

Харин Г.Батцэнгэл “ТББ-ыг ч мөн иргэдийн төлөөлөл болов уу гэж бодож байна. Бүх хүн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхтэй. Бид бүх хүний үгийг сонсох гэж л ирсэн” хэмээлээ. Уг хариултад нь Э.Дагвасамбуу дургүйцэж, анх ирээд нутгийн иргэдийг шууд үл тоолоо, би өөрөө Шинэжинст сумын унаган хүүхэд, ТББ-ын төлөөллийг авч хэлцсэнгүй хэмээн шүүмжилсэн юм. Улмаар хэлэлцүүлгийг гурван танхимд хувааж явуулах зохион байгуулалтын хэлбэрийг эсэргүүцэж, яг одоо үргэлжлүүлээд, энэ танхимдаа явуулах санал гаргасан.

Хэлэлцүүлгийг “Байгаль орчин”, “Ажлын байр”, “Орон нутгийн хамтын ажиллагаа” гэсэн гурван сэдвээр хувааж, гурван өөр танхимд зэрэг явуулах байсан юм. Иргэд өөрийн сонгосон сэдвийн дагуух танхимдаа очиж суун, мэдээллээ авахын сацуу хүссэн асуултаа асууна. Харин энэ зохион байгуулалт нь гурван сэдвийн мэдээллийг аль алий нь авахыг хүсэж буй хүмүүст боломж олгохгүй, яг гол, тодорхой асуулт болон хариултыг нийтээр сонсож чадахгүй гэдэг үндэслэлийг Э.Дагвасамбуу ярилаа.

Харин зохион байгуулагч талаас гурван танхимд хуваах нь иргэдийн санал жигд тусах хамгийн зөв шийдэл, нэг том танхимд сууснаар бүгдэд боломж олдохгүй гэсэн. Энэ хэрээр танхимд суусан иргэдийн бухимдал нэмэгдлээ. “Хуваана гэж байхгүй”, “Эндээ шууд үргэлжлүүлье” хэмээн орилолдох дуун чангарсаар байлаа.

Ингэсээр саналыг хүлээж авалгүй, хэлэлцүүлгийг гурван танхимд хувааж явуулахаар болоод “Одоо уртын дууч...” гээд зарлатал иргэдийн бухимдал чинээндээ тулж, “Юун дуу хуур вэ, болиоч!”, “Зайлцгаа” гэцгээх болов. Тал талаас л иргэд уурссан үгээ хэлж, эмх замбараагүй байдал үүслээ.

Ингээд яг хэн асууж, хэн хариулах нь тодорхойгүй болов.

Ингэж үүссэн уурсаан, эмх замбараагүй байдал гурван цагийн турш үргэлжилсэн юм. Энэ дунд яг тодорхой асуулт асуусан хүн ховор. Нутгийн малчин эмэгтэй “Цианит натри ашиглана гээд байгаа. Биднийг бага байхад цианит натри бол асар хортой бодис гэж заадаг байсан. Гэтэл танай хүмүүс 10 литрийг уусан ч үхэхгүй гэж ярьдаг гэсэн. Тийм хоргүй юм бол яг одоо та нар өөрсдөө 10 литр цианит натри уугаад үзүүлчих” хэмээсэн.

Тал талаас хашгирсан байдал арай жаахан эмх цэгцэнд ороод ирэхэд “Сэгс цагаан богдоо аваръя” ТББ-ын тэргүүн Э.Дагвасамбуу дахин микрофон аваад “Уг нь төсөлд шинээр ирж байгаа учраас би хүндэтгэж байлаа. “Энержи ресурс” бол гадаадын биш үндэсний компани. Гэтэл ирсэн анхны өдрөө шууд хүндэтгэлгүй харьцсан учраас би ширүүн үгс хэлчихлээ, уучлаарай. Гэхдээ та нутгийн иргэдтэй ингэж харьцахгүй шүү, санаж яваарай” гэлээ.

Үүний дараа Э.Дагвасамбуу өөрийн зүгээс тодорхой хэдэн асуулт тавив.

Эхлээд, цар тахлын хөл хориотой үед ИНХ-ыг хоёр хоногийн өмнө зарлан хуралдуулсан. Хуулиар 14 хоногийн өмнө зарлах ёстой. Гэтэл тэгж хуралдуулаад, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан нь хууль зөрчсөн хэмээлээ.

Үүнд “Эрдэнэ Монгол”-ын дэд ерөнхийлөгч А.Билгүүн “Тэр үед нэг тусгай журам үйлчилж байсан. Ямар журам билээ, мэдэхгүй байна. 14 хоногийн өмнө зарладаг нь ирц хүрэхгүй байх эрсдэлээс хамгаалсан санаа л гэж ойлгодог. Харин тэр хуралдаанд ирц бүрэн хүрсэн. Тийм учраас шийдвэр хүчин төгөлдөр байхад асуудалгүй гэж ойлгож байгаа” гэлээ.

Хоёрт нь, 2022 оны дөрөвдүгээр сард БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн томилсон ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаад, “Эрдэнэ Монгол” ХХК-д хэд хэдэн даалгавар чиглэл өгсөн талаар дурдлаа. Үүнд “Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээнд малчдын саналыг тусгахын тулд нээлттэй хэлэлцүүлэг явуулах” гэсэн хэсэг байгааг онцлоод, “Билгүүн ээ, энэ хийгдсэн үү. Бүтэн жилийн өмнө ирсэн даалгаврыг танайх биелүүлээгүй. Үл тоосон тийм ээ?” гэхэд А.Билгүүн дэд ерөнхийлөгч толгой дохиж суув.

Гуравт нь, мөн тус даалгавар чиглэл дунд автозамын трассын маршрутыг батлуулах тухай багтжээ. Харин маршрутыг сумын ИНХ хуралдаж баталдаг ба одоо хэр энэ асуудлыг хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж ирэхгүй байгаа талаар дурдлаа. Ингэхэд “Эрдэнэ Монгол”-ын тодорхой алба хариуцсан ажилчдын зүгээс трассын маршрут батлагдсан, үүнийг дэмжсэн ИНХ-ын тогтоол нь энэ байна хэмээн зураг үзүүллээ.

Э.Дагвасамбуугийн хувьд үүнийг худал гээд, танхимд сууж байсан ИНХ-ын төлөөлөгчөөс “Маршрут баталсан бил үү?” гэж асуухад “Үгүй” гэлээ. Ингээд маршрут батлах асуудал өмнө нь ИНХ-аар хэрхэн орж, буцаагдсан, дараа нь дахин хэлэлцэхээр болсон ч хэрхсэн процессыг дурдаж, А.Билгүүн дэд ерөнхийлөгчөөс асуулт асуухад тэрбээр “Би мэдэхгүй байна” хэмээж суулаа.

Харин байгаль орчны асуудлаар, тухайлбал:

  • Гүний усыг хэрхэн ашиглах
  • Цианит натриар битүү орчинд уусгах технологи нь байгальд хор хөнөөлтэй эсэх
  • Эргээд хариуцлагын хүрээнд говийн ургамал суулгах, ховордсон амьтдад идэш тэжээл тавихаас гадна төрөл зүйлийг нь олшруулах зэрэг чиглэлд юу, юу хийсэн зэрэг сэдвээрх малчдын асуултад “Эрдэнэ Монгол”-ын хариуцсан мэргэжилтнүүд тодорхой хариултууд өгч байлаа.

Э.Дагвасамбуу асуусан асуултад нь тийм байдлаар хариулт өгөхөд “Би хариуцлагатай уул уурхайг дэмждэг хүн. Гэвч энэ компанийн байж байгаа царай ерөөс энэ шүү, Батцэнгэл захирал аа. Ийм компанитай нийлж буйгаа ойлгоорой” хэмээгээд хэлэлцүүлгийг орхиод гарсан юм.

Үүний дараа малчдын эсэргүүцэл үргэлжилсээр л байлаа. “Эрдэнэ Монгол”-ын ажилчид өөрсдийн холбогдох сэдвээрх асуудлууд дээр микрофон барьж аваад тайлбарлаж, ойлгуулахыг оролдох.  Ийм хэлэлцүүлэг гурван цаг үргэлжилсний дараа Г.Батцэнгэл, А.Билгүүн дэд ерөнхийлөгч нар нэлээд ядарсан, бодлогширсон янзтай боллоо.

Хэлэлцүүлгийг хааж Г.Батцэнгэл захирал “Дахин давтан хэлэхэд бид та нарын яриаг нэг бүрчлэн сонсох гэж л ирсэн. Намайг загнасан ч болно. Хүсвэл та бүгдтэй нэг нэгээр нь уулзсан ч болно. Буух эзэн, буцах хаягтай хүмүүс ирсэн гэдгийг ойлгоосой. Баянхонгорын бусад газруудад уурхай ямар боллоо. Одоо ямар компани ухсан, хаачсан нь мэдэгддэггүй. Бид тийм биш. Хэрэв байгаль орчинд асар хор хөнөөлтэй байсан бол бид нэрээ бодоод ийш орохгүй. Байгаль орчинд сөрөг нөлөө нь байж болох хамгийн бага юм гэж үзсэний үндсэн дээр бид орохоор шийдсэн” гэлээ.

Ингээд 18.00 цагаас урлагийн тоглолт үзүүлэх хүртэл гурван танхимд хуваах хэлэлцүүлгийн хэлбэрийг хийхээр болов. Төв зааланд үлдсэн 20 гаруй хүнтэй Г.Батцэнгэл захирал уйгагүй ярилцлаа. Тэгж тунаж үлдсэн иргэд нь “Автозам тавих хэрэгтэй байгаа”, “Ажлын байр олддоггүй” гэр мэтээр ажил хэрэгч шаардлага хөндөх болов. Сүүлдээ “Яг малын бэлчээрт нөлөөлөх юм уу. Байгальд сөрөг нөлөөгүй гэдгийг яг юугаар батлах юм” гэж асуулаа.

Нэг эмэгтэй “Бид “Эрдэнэ Монгол”-ын талаар дуулаад л байсан. Баянхонгор аймгаас зорьж ирлээ. Сонсож буй иргэд маань уучлаарай. Яг хариуцлагатай уул уурхай хэрэгжвэл бидэнд хэрэгтэй шүү дээ” гэж дуулдав.

Ингээд урлагийн тоглолт болох цаг ирлээ. Өдөр нь уурсаад явсан хүмүүс дээл, хувцсаа өмсөөд, инээд цалгиулаад эргээд орж ирцгээж харагдана. Энэ өдрийн хүрээнд 200 гаруй ажлын анкет бөглөгджээ.

“Ер нь заавал ухах шаардлагатай юм уу. Сүнс чинь хорогдчихсон юм уу. Зүгээр орхиод явчихаж болохгүй юу” гэсэн малчин эмэгтэйн асуултад Г.Батцэнгэл захирал “Бид ямартай ч жишиг болсон хариуцлагатай уул уурхайг хөгжүүлмээр байна” хэмээсэн.

“Энержи ресурс” уул уурхайн төслүүд дээр ажиллаж, орон нутгийн иргэдтэй ярьж, учраа олж сурсан шинж төрх харагдаж байлаа. Тэд эл уулзалтын маргааш нь буюу өнөөдөр (2023.04.22) Баян-Өндөр сумын иргэдтэй уулзаж буй. Тэнд бүр их эсэргүүцэлтэй тулгарна гэж малчид ярьж байлаа.

Бид “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч А.Билгүүн нараас авсан ярилцлагаа та бүхэнд хүргэнэ.

Мөн төсөл тойрсон эргэлзээтэй асуудлууд хийгээд байгаль орчинд нөлөөлөх байдлын судалгаануудыг, малчдын эсэргүүцэл, санаа зовнилын хамт дараагийн нийтлэлээр тусад нь хөндөх болно.

Үүний дээр тус хэлэлцүүлгийн үеэр малчдын илэрхийлсэн байр сууриудыг Eguur News-ийн Фэйсбүүк хуудсаас хүлээн авч үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2023 12:51

Завханы Дөрвөлжинг сонин болгосон аргаа нарийсгаж үзэхнэ.Багабанди дэв хөшигний ард морилжээ

Зочин
Зочин
4 сар 22, 2023 13:32

нахиу багабандь чи ханаж цадах болоогүй юу хүний зовлон байг�##�ийн сүйтгэл хоёрт аан

Өнөрбаяр химич
Өнөрбаяр химич
4 сар 22, 2023 13:50

экс ёр. п.очирбатын хүргэн хятад з�##�уу Батжарг�##� харваас хятад зөөлөн иддэг арга барилтай нь харагдаж байгаа биздээ эднийхэн бүх удирдлагууд нь хятад гар�##�тай их эвлэг аялдар харьцдагаараа өрсөлдөгчөө буулгаж авдаг нарийн аргатай хулгайчид цианид натри гэдэг бодис дэлхийн �##�уурчдын �##�ь эртний зэвсэг жилийндараа хордож үхдэг тун байна уусан дороо ч үхнэ.хоол унданд ганц таблетка хийгээд хорин хүнийг бурхны оронд явуулах боломжтой.Энэ бодисоор хүнийг хордуулсан хүн баригддаггүй учир нь олон хоногийн дараа үхэлд хүргэдэгт оршино.Та нарыг мэхэлж чаднаа Дарга нарыг чинь элсүүлнэ Эсэргүүцэгчдийг бурханд явуулна явд�##� учир гарнаа

Байгаль
Байгаль
4 сар 22, 2023 17:39

Байг�##�ь эхийнхээ хэвлийрүү багаж зэвсэг шагайлгаж байхаар гадны оронд өндөр гэрээгээр хүмүүсээ ажилд зуучил. Ядуугаар д�##�имдуулж эх орноо бүү худ�##�даад байгаач хулгайчууд аа!

Зочин
Зочин
4 сар 22, 2023 19:12

Оркууд .... улс монголын хөгжил гацаагчид ,бэлэн ажилын байр амлаж хөр хөнөөлгүй шинэ технөлги уурхай хөгжүүлэх хамтран ажиллах олон сайхан сан�##�ууд тавьж байсан ... ..мөнгө ахсиг сонирхол харсан бүлэглэлэ хувь хүмүүс үйл ажиллагааг царамдуулж буруу зөрүү ойлголт их гарсан даа... ...харамс�##�тай

Зочин
Зочин
4 сар 22, 2023 19:46

Оджарг�##� аа . Бид одоо Ухаа худаг аа авъя даа. Чи ч их идлээ. Бич их харлаа. Одоо болноо. Юманд хязгаар байх ёстой

Зочин
Зочин
4 сар 22, 2023 20:48

MONGOLIIN BUH BAYALGIIG SHUGDEN SHUTSEN HULGAICH NAR ENE NASANDAA IDEJ DUUSGAH GEED BNA 30 JILL ALT UHLAA ARD TUMEN YADUU HEBEEREI BNA BIDNII UEEER Tsag HUGTSAA ZOGSOHGUI HOICH UEDEE ULDEE

Уншигч
Уншигч
4 сар 22, 2023 21:36

Шантаажчингууд яаж мөнгө олохоо сайн мэднэ ээ

Зочин
Зочин
4 сар 23, 2023 08:10

Дүрэмгүй м�##�чид худлаа боргодог ноход яг ижил. Өөрт нь ямар ашигтай гэдгийг бодитоор ойлгохгүй зүгээр л цөс нь хөөрчихсөн дэвээд байна. Өөр нэг уул уурхайн компанийн эра ашигт үйлчилж байж ч мэднэ. Энэ дунд жаахан мэдлэгтэй дүр эсгэдэг хэд нь бүр хаданд гарна. Нүүдэлчдэд ямар ч дүрэм журам, хүн чанар гэж байхгүй. Энэ м�##�чид соци�##�измын дөнгөнд т�##�хилуулж хатаж байхдаа таарсан гуйлгачингууд. Соц эринд яаж т�##�хилуулж байсныг нь яруу тодоор сануулахсан. Тэр үеэ мартчихсан ёстой оодорч хаданд гарч байна даа. Жинхэнэ даварсан хулгайчууд. Ингэж боргодог нохой шиг оодорч байхдаа үр хойчийнхоо ирээдүйг хохироож байгаагаа үл мэднэ. Энэ компани төслийг орхиод явб�##� таарна. М�##�чид м�##�чин, хулгайчаараа дуусна биз. Хэнд хамаатайн.

Зочин
Зочин
4 сар 23, 2023 10:34

Энержи ресурсын том боссууд нь Хятадууд бас сү.батболдын бүлэглэл байдаг гэсэн. Эд нар 5н толгойн хамгийн сайн нүүрсний ёстой л хужир гэж хэлж болохоор ухаа худагийг авсан биз дээ. Уг нь Монголын ард түмний өмч байх ёстой шүү. Шинэжинст сумын иргэд м�##�чид яагаад ч нутаг орноо ухуулж төрүүлж болохгүй шүү. Дараа нь шороо хийссэн хуурай цөл л болно доо. Ниргэсэн хойно нь хашгирах гэж үг бий шүү.

Тэнэг чамд зориулав
Тэнэг чамд зориулав
4 сар 26, 2023 20:37
Reply to  Зочин

Жаахан юм уншиж судла. Таван толгойн ордуудаас хамгийн сор нь Эрдэнэс таван толгой компаний мэдэлд байдаг юм даа хөө.

Зочин
Зочин
4 сар 23, 2023 11:12

Үнэхээр өайг�##�ь орчиндх�##�шүй бол ухахад яахав дээ хэн хэндээ өгөөжтэй бол болоо

Зочин
Зочин
4 сар 23, 2023 11:15

nuurschid alt ruu orj baina uu?

Зочин
Зочин
4 сар 23, 2023 12:23

Energygiin ene neg mangar har oyunbat gej er uashja end yamap acaa hiij suugaan. Huuhen shaaj hudlaa chuhal caraigaas uur aviyasgui l###r

Зочин
Зочин
4 сар 23, 2023 13:19

Шинэжинст, Баян өндөр сумын иргэдээ : Та бүхэн төрж өссөн эх сайхан нутаг усаа битгий ухуул!!! Үеийн үед үр хойчид чинь үлдэх ёстой. Төрсөн нутаг орон чинь та нарынх, бас эдгээр хүмүүс ухаж авах гээд байгаа �##�т, эрдэнэс ч та нарын өмч шүү. Манай Үндсэн хуулийн газар түүний доорх баялаг Монголын бүх ард түмний өмч гэж заасан байгаа. Та нар нутгаа, �##�таа ч битгий өг!!! Эд �######�аад явна, та нарт юу ч үлдэхгүй ус ч үгүй хордсон элсэн цөлд хүн байтугай амьтан ч үлдэхгүй!!!

Зочин
Зочин
4 сар 23, 2023 13:22
Reply to  Зочин

Нутгаа ч, �##�таа ч битгий өг!!@ Төрсөн газар нутаг, ус та нарынх, авах гээд байгаа �##�т ч та нарын өмч шүү

Irgen
Irgen
4 сар 23, 2023 15:13

Heden undesnii baylag buteegch nertei ulsiin baigaliin bayalgiin hulgaichdaa baih estoi gazar n bailgaj ulsaa hze ene tsegtseglehvee eronxii said, eronhiilogch nar

Zochin
Zochin
4 сар 23, 2023 20:33

Ner usgui tatvar toldoggui ninja naraar gazraa yhyylahdaa u ch heldeggui u ch hiij chaddagui ard irged baij ta nar yamar surkhii zohiin baiguulaltad oroo ve tbb haanaas sankhuujilteer ajildag ve gedgee ehleed uzuulvel unemshii. Gobiin yyrkhain olson munguur amidardag tetgever tetgemj avdag toriin albanii tsalin tavij bgaag er medeh uu

Миний бодол
Миний бодол
4 сар 24, 2023 18:28

Монголын иргэн, айл бүр аз жарг�##�тай, эрүүл, сэтгэл ханг�##�уун амьдрахыг л хүсдэг. Энэ хүсэл хэзээ биелэхэв гэхээр өөрийгөө аваад явчих хөрөнгө санхүүтэй улс байх ёстой. Энэ мөнгө я�##�тчгүй яг одоогийн байдлаар Энержи ресурс, Оюу толгой, Эрдэнэт ГОК гэх мэт уул уурхайн компаниудаас орж бгаа татвар хураамж, ажиллагсдынх нь ц�##�ин орлогоос олж байгаа татвар юм шүү. Энэ мөнгөөр улсаас тэтгэвэр, тэтгэмж, багш , эмч нарын ц�##�инг тавьдаг. Энержи хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлсэн туршлагатай, байг�##�ь орчин, орон нутаг, ажиллаг�####�д ээлтэй. М�##�чид маань ойлгоорой. Та нарыг урдаа бариад, өөрсдөө гаднын гар хөл болсон ТББ, хүмүүс бдаг. Хэл яриа нь уран, ууртай, дайрч давшилсан нөхдүүд бий. Яг одоохондоо бусад с�##�бараас орж ирж байгаа орлого туйлын бага учраас бид ирээдүйгээ харж дэмжих ёстой гэж би боддог. Монголын хөгжил, ирээдүйгээ харах нь зөв шүү

Иргэн
Иргэн
4 сар 25, 2023 08:06

Багабандийн д�##�иу ам, солир нүдтэй сэжгийн царайт Баярмаа очоогүй юм уу.Ном сайтай лам байв�##� босоо ороолон Багабандийг тонилгох ном гүрэм сайн уншуулаач энэ нутгийнхан.

Нутгийн хүү
Нутгийн хүү
4 сар 26, 2023 20:39

Энэ Дагвасамбуу цагтаа түмпэн барьж нинжа хийж байсан з�##�уу байна шдээ. Хэзээ эх оронч болчихсон юм болоо. Ер нь ингэж ТББ нэрээр шантааж хийх хүн олон болжээ.

Пүрэв
Пүрэв
4 сар 27, 2023 08:02

Энэ сум уул уурхайг эсэргүүцэж бгаа бол уул уурхайн орлогоос голлон бүрддэг төсвөөр тэжээлгэдэг нь шудрага бус бна. Ноолуураа зараад татвар төлдөг үү? Эрдэнэтийг, ТТ,ОТ-г нутгийн м�##�чид нь эсэргүүцэн зогсооё гэвэл энэ нөхөд дэмжих байхдаа

Иргэн
Иргэн
4 сар 30, 2023 02:26

Энэ нутгийн иргэд нинжадаж чадахгүй болчих гээд л эсэргүүцээд байгаа, бүгд л мэдэж байгаа шүү дээ. Нинжа нэрээр өөрсдөө нутгаа сүйдлэж байгаа хүмүүс.

зочин
зочин
5 сар 29, 2023 09:54

билгүүн петер аклерли батцэнгэл нарыг буудчих юмсан яаасан ханаж болдоггүй шун�##� вэ

Холбоотой мэдээ

Back to top button