СПОРТ
Волейбол: Насанд хүрэгчдийн улсын аваргад “Замчин” баг түрүүлж, алтан медаль хүртлээ

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй 2023 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тав хоногийн турш үргэлжиллээ.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо зохион байгуулж буй тус тэмцээнийг энэ сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулсан юм.
Тэгвэл тус тэмцээний аваргууд дөнгөж сая тодорлоо.
Аваргын алтан медалийн төлөө “Эрчим” болон “Замчин” багууд тоглож таван ээлжийн тоглолтод “Замчин” баг 3:2 ээлжийн харьцаагаар ялалт байгуулж ийнхүү волейболын насанд хүрэгчдийн улсын аваргын алтан медалийн эзэд боллоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд “Хилчин” клуб аваргалав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.