Ж.Болдын элчингээр явах сургийн цаана

Цахим орчинд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг "бүүлэх" давлагаа өнгөрөгч долоо хоногоос явж эхэлсэн билээ. Эл давлагаа өдгөө ч үргэлжилж байна.
Түүнийг "Элчин сайдаар явах хүмүүсийн тоонд багтсан тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн долоо хоногт болсон “Ажлаа хий” жагсаалтай холбогдуулан хариуцлага тооцох асуудал Засгийн газрын хэмжээнд яригдсан" гэх мэдээлэл хөвөрсөн юм. Улмаар түүний оронд ШШГЕГ-ын дарга О.Амарсанаа томилогдохоор яригдаж байгаа гэгдсэн юм.
Тэгвэл "ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл худал бөгөөд элчин сайдаар явах жагсаалтад ч багтаагүй" гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл дээрх мэдээллүүд үгүйсгэгдэв. Ж.Болдыг "элчингээр явна" гэх мэдээлэл анх удаа гарч байгаа юм биш.
Тодруулбал, одоогоос жилийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын үес түүнийг элчингээр явж, оронд нь О.Амарсанаа томилогдоно гэгдэж байв. Мөн оны аравдугаар сард түүний оронд АТГ-ын дарга З.Дашдаваа томилогдох тухай шуум улстөрийн хүрээнд дэгдээд намжсан удаатай.
Энэ удаагийн шуум ч дээрх шуумууд шиг дэгдэж байгаад намжих бололтой.
Учир нь тэрбээр одоогоор томоохон хэргүүд дээр гараад буй хамтарсан ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа гол хүмүүсийн нэг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын авлигатай тэмцэх ажиллагаанд гар, бие оролцож буйгаараа одоогийн албан тушаалаасаа амархан явчихгүй гэх логик байгаа юм.
Ж.Болдын хувьд 2020 оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын даргаар томилогдож байв. 2021 оны долдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс генерал цолоо гардаж авсан гурван хүний нэг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсчдийн нүүлгэж байгаа цуурх�##� бна доо !
Ажилаа сайн хийсэн хүнийг харлуулдаг, нэр хүндийн гутаадаг бүлэглэлийн хийж байгаа ажил шүү дээ. Болд бол мундаг ажилж байгаа
amjilt husie
Нүүрсний хулгайчид харлуулж гээд л үзээд байна да.
Ажилаа сайн хийдэг хүн гэж боддог. ЦАХ нарын ц�##�ин хөлсний асууд�##� хүртэл ярьсаар байдаг хүн
Ийм хүмүүс явб�##� тэр улсын элчингийн асууд�##� гэмт хэрэг зөрчлийн хохирогч болж буй хүмүүсийн төлөө явж чадах хүн байхаа
Энэ хүн цагдаад гарч ирээд хэдэн Хэнтийн гар�##�тай хурган дарга нар л г�##�зуурч, оодорч байна даа. Үүрд сууд�##� дээрээ байх юм шиг үнэхээр өсөхийн өлөн нь арилаагүй ХЭНТИЙН нөхөд цагдаагаар нэг байна. Ямар сайндаа шинэ ажилтан авахдаа хамгийн түрүүнд нутгийн хүмүүсээсээ хайдаг гэсэн. Бүр үйлчлэгч авахдаа хүртэл ХЭНТИЙН хүн авна гэдэг гэсэн.
мэргэжлийн хүмүүс олдохгүй байна гэж үү ер нь бол дипламат ажилтан мэргэжилтэй хүмүүс байгаа ш дээ яахаараа дандаа тулга тойрсон хаа хамаагүй мэргэжлийн бус хүмүүсээр улс орныхоо гадаад ажлыг хйилгэдэг юм бэ төрийн бодлого нь ийм чадваргүй байгаа болохоор уу
Ажилаө сайн хийж байгаа ч гэх шиг цагдаагийн ерөнхий газраар дүүрэн хэнтий гар�##�тай чадваргүй юмнууд бас болоогүй авгайнхаа үгнээс гарахгүй томилгоо хийнж мерит зарчим гэдэг ч үйлчилж байгаа юм �##�га даа. Эхлээд наад том гэдэсээ багасгачих даргс гуай