Ярилцлага

Г.Батцэнгэл: Ж.Оджаргал захирал Баянхонгорын хүн, энэ “Эрдэнэ Монгол”-той хамтрах гол шалтгаануудын нэг

Баянхонгор амгийн Шинэжинст сумын нутагт байрлах, Баянхөндийн алтны ордын ашиглалтын лицензийг “Эрдэнэ Монгол” ХХК эзэмшдэг. Гэвч төслийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсаар ирсэн. Харин нэгдүгээр сард “Энержи ресурс” компани “Эрдэнэ Монгол”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, Баянхөндийн төслийн 50 хувийг эзэмшихээр болсон.

Энэ хүрээндээ Шинэжинст сумын иргэдтэй “Энержи ресурс”, “Эрдэнэ Монгол” компанийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр уулзсан юм. Өдөрлөгийн тэмдэглэлийг энд, шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү.

Уулзалтын дараа “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй товч ярилцсан юм.

Өнгөт, үнэт металын салбарт хөл тавья гэж 4-5 жилийн өмнө шийдсэн

-Баянхөндийн төсөл төвөгтэй нөхцөл байдалд удсаны дараа “Энержи ресурс” хөрөнгө оруулахаар боллоо. Ямар хугацааны өмнөөс танай компани эл төслийг судалж, яриа хэлэлцээг эхлүүлсэн бэ. “Эрдэнэ Монгол”-ыг болон Баянхөндийн төслийг сонгосон гол шалтгаан юу вэ?

-“Энержи ресурс” бол 2005 онд байгуулагдсан үндэсний уул уурхайн компани. 2008 онд “Ухаа худаг” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд 15 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг Монголд анх удаа байгуулсан. Нүүрсийг баяжуулан, нэмүү өртөг шингээн экспортолж буй цор ганц аж ахуйн нэгж.

Нөгөө талаас цахилгаан станц, усан хангамж, зам харгуй гээд дэд бүтцийн салбарт ч ажилласан туршлагатай. Хоёр нүүрсний уурхай ажиллуулдаг: Баруун наран, Ухаа худаг. Ухаа худаг 2009 оноос, Баруун наран 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

Компани бүр бизнесээ тэлэх, өсөж дэвжих бодлого баримталдаг. Бид нүүрсний салбарт үйл ажиллагаа эрхэлж ирсний хувьд өнгөт, үнэт металд хөл тавья гэж ярьж ирсэн. Ирээдүйд зэсийн хэрэглээ нэмэгдэнэ, Монгол Улс ч тодорхой хэмжээнд зэсийн орд нээн илрүүлэх, хайгуул хийх шаардлага байгааг бодож үзсэн.

Компанийн удирдлагын түвшинд ярилцаад эхний ээлжид алт юм уу зэсийн төсөл эхлүүлье гэдэг шийдвэрийг 4-5 жилийн өмнө гаргасан байсан. Энэ хүрээнд маш олон төслийг судалсан.

Харин “Эрдэнэ Монгол” хоёр жилийн өмнө бидний анхааралд өртсөн. Тайлан мэдээллээ тавьдаг, Торонтогийн болон Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани шүү дээ.

Нөгөө талаас Баянхонгор гэдэг нутаг дэвсгэр ч нэг шалтгаан нь болсон болов уу. “Энержи ресурс”-ийн томоохон хувьцаа эзэмшигч нь MCS групп. MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал захирал бол Баянхонгорын хүн. Иймд Баянхонгорт далайцтай төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байсан байх.

“Эрдэнэ Монгол”-ын удирдлагуудтай 2023 оны нэгдүгээр сарын 10-нд анхны гэрээгээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд бид 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Баяжуулах үйлдвэр, дэд бүтэц барих чиглэлд зарцуулна. Улмаар төслийн 50 хувийг “Энержи ресурс” эзэмшинэ. Ийм стратегийн түншлэлийн хэлбэрээр ажиллахаар болоод буй.

“Эрдэнэ Монгол” дээр ямар асуудал байсан нь ил тод

-Хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийхээр тохирсон байсан. Өмнө нь “Эрдэнэ Монгол”-ын хийсэн байсан бичиг цаас, зураг төслийн ажлыг “Энержи ресурс” орж ирснээр дахин хийх шаардлага байгаа юу?

-Нээлттэй хувьцаат компанийн хувьд ямар гэрээ, хэлэлцээр хийснээ “Эрдэнэ Монгол” нээлттэй мэдээлж ирсэн. Энэ хүрээнд бидний түншлэлийн тухай мэдээлэл ч ил тод тавигдсан байгаа. 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт гурван үе шаттай хийгдэнэ.

Эхний 4 сая нь гэрээ зурагдсанаас хойш хийгдэх ёстой байсан. Нэгдүгээр сардаа багтаад хийгдсэн байгаа.

Дараагийн 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт нь уул уурхайн төлөвлөлт, баяжуулах үйлдвэрийн зураг төслийг техникийн талаас нягталж, баталгаажуулах, зарим дутуу үлдсэн гэрээний заалтуудаа эцэслэсний дараа хийгдэх тохироотой байсан. Тэр асуудлууд шувтраад дуусаж байгаа. Дөрөвдүгээр сардаа багтаад энэ хөрөнгө оруулалт хийгдээд явна.

Үлдсэн 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт барилгын тоног төхөөрөмж захиалагдах үед хийгдээд явна. Нэг их удахгүй, долоо, наймдугаар сардаа багтана гэж харж байгаа.

Шинээр зураг төсөл хийх ажил байхгүй. Бидний хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг бол бүх бичиг баримтыг нягталж судлах. Зураг төслөөс гадна компанийн бусад үйл ажиллагааг ч ярьж,  хянаж, тохиролцож байгаа. Ингэхэд ямар нэг суудал гараагүй. Орон нутагтай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах хүрээндээ ч бид ийн Шинэжинст суманд нээлттэй өдөрлөг хийж байна.

-Өдөрлөгийн уур амьсгалыг ажиглахад нутгийн иргэд таныг шинэ захирал гэдгээр нь онцгойлж байна. Харин “Хамтрах гэж буй “Эрдэнэ Монгол” компани чинь ийм, ийм асуудал үүсгэсэн. Эдгээрийг шийдэхгүй бол төслийг хэрэгжүүлнэ гэх утгагүй” гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Ер нь “Энержи ресурс”-ийг орж ирэхээс өмнө үүссэн, одоо заавал шийдвэрлэх ёстой асуудал байгаа гэж харж байна уу?

-Ямар асуудал байсан нь ил тод, ойлгомжтой байсан.

Бид нээлттэй, ил тод зарчмаар ажилладаг компани тул энэ хүрээнд газар дээр нь очъё, сонсъё гэж зорьсон. Хэлэлцүүлгийн үеэр ч үүнийгээ хэлсэн. Хатуу үг байсан ч хамаагүй сонсмоор байна, иргэд нь өөрсдөө яриг гэж. Монгол хүн байна, хүн хэлээрээ мал хөлөөрөө гэгчээр ойлголцъё гэж ирсэн.

Мэдээж зарим хүн эмоцоор, хүчтэй үг ашиглаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Би бүх зүйлийг сонсож суусан. Сүүлд нь хурлаар яригдсан зүйлсийг базаж, яаж зөрчлийг арилгах вэ, яаж хамтдаа хөгжих, урагшлах вэ, орон нутагтайгаа ойлголцож хамтран ажиллах нь хамгийн чухал гэдгийг ярьсан.

Ер нь хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлж ажиллана гэдэгт хоёр талаасаа ойлголцсон байгаа.

Бид шороон орд руу хэзээ ч орохгүй гэж шийдсэн

-“Энержи ресурс” Баянхөндийн төслийг байгаль орчинд нөлөөлөх эрсдэл хамгийн бага учраас сонгосон гэсэн нь анхаарал татлаа. Эсрэгээрээ энэ бүс нутагт хамгийн хүнд нөхцөл үүснэ гэж хараад байгаа. Үүн дээр?

-Ямар ч төсөл байгаль орчинд нөлөөлдөг. Зөвхөн уул уурхай биш, зам харгуй барьсан ч тэр. Томоохон стратегийн бүтээн байгуулалт бүр л байгаль орчинд нөлөөлдөг.

Гол нь үүсэж болох асуудлыг хэрхэн шийдэх вэ, эрсдэлийг хамгийн бага хэмжээнд яаж барих вэ гэдэг нь л чухал. Миний жишээлж дурдсанчлан, Бороогийн алтны үйлдвэр олон жилийн өмнөөс ажиллаж байгаа. Уурхайг тойроод мал бэлчиж, иргэд нь газар тариалан эрхэлж байгаа. Харин бидний ашиглах нь энэ үйлдвэрийн технологитой ер адилхан.

Хаалттай ган сав дотор хүдрийн биетээс алтны агууламжийг цианит натрийн тусламжтай уусгаж, салгаж авна. Өөр технологи бүхий үйлдвэрүүдтэй харьцуулахад бодис асгарах, мал амьтан өртчих эрсдэл хамгийн бага. Хэн нэгэн хүчээр технологийн сав руу нь амьд амьтан хийчихгүй л бол хорт бодистой контактад орох эрсдэл үүсэх ёсгүй.

Технологийн хувьд олон газар хэрэгжсэн, хаалттай, тусгай байгууламжид үйлдвэрлэлийн процесс нь явагдах төсөл.

“Энержи ресурс” өмнө нь олон алтны төслийг судалсан. Манай компанийн хувьд шороон ордонд орохгүй гэж хатуу шийдсэн. Шороонд орд “гай болж” гол горхио дагаад оршиж байдаг онцлогтой.

Энэ ордын тухайд 100-200 метрийн гүнд буй кварцын биед шигдсэн алтны ширхэгэнцрүүд. Усны зарцуулалт ч хамгийн бага. Шороон ордтой харьцуулшгүй бага зарцуулалттай гэсэн үг. Энэ утгаар хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоосон төсөл болох болов  уу гэж бодож байгаа.

 Би аймаг, сумын удирдлагуудтай ч уулзаж байхдаа үүнийг хэллээ. Зөвхөн “Энержи ресурс” юм уу “Эрдэнэ Монгол”-ыг төлөөлж буй хэрэг биш юм. Монголын аж ахуй нэгж аливаа уул уурхайн төслийг дэлхийн жишигт хийж, хэрэгжүүлж чадна гэдгийг харуулах том үүрэг хариуцлага тээж яваа. Бид буух эзэнтэй, буцах хаягтай. Тиймд түрүүнд хэлдгээр, алтыг нь аваад авдрыг нь хаяхгүй. Нутгийн иргэдэд төслөөс орж ирэх шууд үр өгөөж нь юу байх вэ. Сум орон нутгийн төсөвт орох орлого юу вэ. Мөн шууд бус нөлөөллөөр орон нутгийн жижин дунд бизнесүүд хэрхэн хөгжих вэ. Энэ мэт асуудлуудад бид нээлттэй, хариуцлагатай хандана. Ийм арвин туршлагатай.

Шинэжинст сумын тухайд цагаан ямааны ноолуурын брэндийг оюуны өмчөөр бүртгүүлсэн байдаг юм байна. Бид энэ бизнесийг хөгжүүлэхэд менежментээр нь тусалж, зах зээлд гаргах, үнэ цэнд хүргэх боломжоор хангаж чадна. Өчигдөр Эхийн голоор очлоо. Тэнд 11 өрх газар тариалан эрхэлж, амьдралаа залгуулдаг юм байна. Энэ туршлага дээр нь үндэслээд, аймгийн түвшинд, цаашлаад аймгаас гадна бусад аймаг, хот руу экспортлох боломжтой бизнес болгон өргөжүүлэх боломжтой гэж харсан. Газар тариалангаа малчид биднээс илүү хийнэ. Гол нь менежмент, санхүүжилт. Бид үүн дээр тусалж чадна.

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Цаашдаа ч гэсэн энэ аяллынхаа үр дүнг багаараа хэлэлцэж, яг хөрсөн дээрээ буусан төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, буцаагаад иргэддээ тайлагнаад явна гэж харж байна.

-Өдөрлөгийн турш иргэдийн асуултуудад хариулт өгсний эцэст хамгийн гол асуудлыг та юу гэж харав. Ямар мэдрэмж төрсөн бэ. Говийн малчдад тулгамдаж буй гол асуудлыг та өөрөө хэр сайн ойлгосон бэ?

-Манай компани говийн бүсэд л үйл ажиллагаа явуулдаг. Яг л ижил асуудлууд байна. Мэдээж дэлхийн дулааралтай холбоотой усны ундарга багасах гэх мэт олон асуудал байдаг.

Бидэнд гүний усны хайгуул хийж байсан өргөн туршлага бий. Зөвхөн үйлдвэржилтийн усыг хангах биш, малчдын худгийг яаж сэргээх вэ гэдэг дээр ч ажиллах боломжтой. Шинэжинст сумын усны эх үүсвэр эрдэсжилт ихтэй юм байна. Өмнөговийн Цогтцэций өмнө нь яг ийм байсан. Одоо эрдэсжилтийг багасгасан тул Цогтцийнхэн ДЭМБ-ын ундны усны стандартыг хангасан ус ууж байгаа. Эрдэсжилт багатай, стандарт бүхий нэг литр усны өртөг 10 төгрөг. Харин иргэдэд 2 төгрөгөөр очдог. Зөрүүг нь манай компани санхүүжүүлдэг.

Уул уурхайн төслийн өөрийнх нь үр өгөөж дэд бүтэц, усан болон цахилгаан хангамжаа давхар тэтгэж, дэмжээд явдаг. Төсөл өөрөө өртгийг нь шингээх бяртай байдаг гэх үү дээ.

-“Энержи ресурс”-ийн гол хувьцаа эзэмшигч бол MCS групп. Харин MCS жил ирэх бүр бүх салбарын бизнест хөл тавьж, хүч нөлөөллөө бататгах амбиц хэрэгжүүлж буй хэлбэр энэ мөн үү?

-Тэгж харах нь хувь хүний баримталж болох нэг өнцөг л байх. Бидний хувьд ямар нэг элдэв амбиц байхгүй. Бизнесийн төслүүдийг бодитойгоор хэрэгжүүлээд явъя л гэж байгаа. Харилцаа холбооны салбарт (Unitel, Univision) адилхан л өрсөлдөж байгаа. Инженерингийн хэдэн компани бий. Улсын буюу уул уурхайн томоохон төслүүдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийддэг. Монголд цахилгаан станц барьчих бяртай компани олон бол биш байх. Баянхонгорыг төвийн эрчим хүчтэй холбосон компани бол MCS шүү дээ, өөрсдөө санхүүжүүлсэн. Дараа нь улсын төсвөөс мөнгөө 5-6 жил болж байж олж авсан.

Бид санхүүжилтийг босгож, бүтээн байгуулалтыг хийж чаддаг компани.  

Зарим нэг бизнесээсээ бол гарсан. Жишээ нь “Спирт бал бурам”. Би өөрөө ч энэ компанид ажиллаж байсан. Шингэн хүнсний бүтээгдэхүүний зах зээлээс гарсан, хувьцааг нь АПУ авсан. АПУ энэ чиглэлдээ амжилттай дагнан ажиллаж байгаа.

Бид Монголдоо бизнесийг дэлхийн жишигт хийж хэрэгжүүлэхийн төлөө, гадаадын түншүүдтэй өргөнөөр хамтарч ажилладаг. “Кока кола”-г 2001 онд франчайзингийн эрхээр оруулж ирсэн. 20 гаруй жил түншилж, амжилттай энэ төслөө хэрэгжүүлээд явж байгаа. “ШангриЛа” төслийг ч мөн тэгж хэрэгжүүлсэн. Дэлхийн стандартын таван одтой зочид буудал барина, давхар оффис, худалдааны төв байгуулна гэдэг аялал жуулчлалд том хувь нэмрээ оруулах бөгөөд өртөг нь 600 гаруй сая ам.доллар болсон. Амаргүй, хүнд. Хүн л юм хойно, хүнд хэцүүг зорьдог. Энэ нь юм, юм руу ороод байгаа мэт харагдаж магадгүй.


Eguur News-ийн томилолтын баг асуудлыг хараат бусаар сурвалжлахаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажилласны хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талаас авсан ярилцлагуудыг хүргэж байна.

"Эрдэнэ Монгол" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч А.Билгүүнтэй ярилцсаныг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
45 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 26, 2023 08:59

Mcs odoo bolno doo mongoliig culmuj duuslaa

Иргэн
Иргэн
4 сар 26, 2023 20:53
Reply to  Зочин

MCS бол болж байна. Бусад нь худлаа даа. Хийсэн, бүтээсэн, хэлэх үгтэй компани

Хмм
Хмм
4 сар 27, 2023 18:53
Reply to  Иргэн

Hog company

Зочин
Зочин
8 сар 21, 2023 12:52
Reply to  Хмм

Хогийн яаж мэдээд бна уул уурхайн т�##�аар юу ч мэдэхгүй байж.

Зочин
Зочин
4 сар 27, 2023 13:55
Reply to  Иргэн

MСS н ард Сингабурын том баян хужаа эзэн нь сууж байдаг гэгддэг

Зочин ҮГ БИШЭЭ
Зочин ҮГ БИШЭЭ
4 сар 26, 2023 10:24

ЗА БОЛЬ, ОДЖАРГАЛ БОЛ БАЯНХОНГОРТ ТҮЙ Ч СЭТГЭЛГҮЙ ШУНАЛТАН, ХАХУУЛЬЧИН. ЭНЭ ЭТГЭЭДЭЭР БҮҮ ТҮРЭЭ БАРЬ.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 10:34

alt uhah bolhoor nutgaa sanaaad

Zochin
Zochin
4 сар 26, 2023 10:49

Odoo l nutag geh bolov uu? Yos zui haana bna, hunleg setgeltei haana bna? Nutgiin heden m#lchdiig yag haashaa yavj, yu hii geed bgaa hun turult araatnuud, shunaliin devuud ve

иргэн
иргэн
4 сар 26, 2023 10:58

М�##�чидын яриад байгаа заган ой, маза�##�айн нутаг гэхчилэн дэлхийд ховордсон үнэт зүйлийг хайрлаж хамга�##�ж, өсгөж үржүүлэх л чух�##� шүү. М�##�чид м�##�ын билчээргүй болж буй байд�##� Өмнөговиос эхлээд нэмэгдэх төлөв ажиглагдаж байна. Энэ эь уул уурхайтай холбоотой ч дэлхийн дулаар�##� бас нөлөөлж байх шиг.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 12:52

Oджарг�##� гэж авлигийн заг�##�майлсан эцэг ашиг харж нутгаа зарлаж бх гэж дээ. Хүн юу гээд хэлчих ямар булхайг минь ил гаргачих бол гээд өлбийсөн нуугдм�##� юм л бдаг. Ашиг харж нутгаа ярьж бна. Монголын нүүрснээс олсон ашгаа хятадуудад тарааж өгдөг хулгайч нутгаа гээд нэг ч төгрөг долоолгохгүй дээ харж л бгаараа. Хамгийн түрүүнд шоронд суух этгээдүүдийн нэг шүү

Зочин
Зочин
4 сар 26, 2023 13:07

Монголд хэн хэний бүлэглэлээс ИХ н гишүүн болгох , ямар хүмүүсийг засагт томилуулах , ямар бүлэглэлийн хүмүүсийг хууль шүүхэд шургуулахыг мэдэж зохицуулдаг гурван үсэгэн нэртэй компани

Зочин МИ
Зочин МИ
4 сар 27, 2023 14:14
Reply to  Зочин

БАТЦЭНГЭЛ ЧИ ҮГЭЭ ЛЖ ХУЦАА. ОДЖАРГАЛ ЭНД ПАДЛИЙ Ч БАЙХГҮЙ. ТЭРНЭГТАЛААРГОВЬ МЭДЭХГҮЙ, ЭЦЭГ НЬ ХАНГАЙН НЭГ ХҮН БАЙСАН. ОДЖАРГАЛ ЕР НЬ БАТТУЛГАТАЙ ХАРЬЦУУЛАХАД БАЯНХОНГОРТ УРУУГАА ЧХӨДӨЛГӨДӨГГҮЙ ШУНАЛТАН ШҮҮДЭЭ. ИЙМ ҮГЭНД ХУУРТАНА ГЭВЭЛ ЧИ ӨӨРӨӨ ТЭНЭГ. ЗҮГЭЭР БОЬТОЙ ЮМ ЯРЬ. ХӨДӨӨНИЙХӨНД ЭЭРЭГЭЖ МУУГАА ҮЗЭЖ ИНГЭЖ СОЛИОРЧ ЯВАХААР БОДИТОЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙ. ШОРООГ ХЭН Ч УХАЖ ТӨНХӨЖ ЧАДНА.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 22:22
Reply to  Зочин

энэ нэг хөсрий толгойлсон юм шун�##�аа тат. чи энэ их �##�т эрдэнэсийг авсандаа аваад орох бишдээ

Эрдэнэ
Эрдэнэ
4 сар 26, 2023 15:22

МАН.ТАЙ НИЙЛЖ МОНГОЛ ОРНЫГ ТОНОГЧИД

Уншигч
Уншигч
4 сар 26, 2023 15:51

Маш том татвар төлөгч, хариуцлагатай компани гэдгийг яагаад санадаггүй юм бэ хүмүүс ээ, мэдээж бүрэн төгс сайн гэж бодохгүй байна, гэхдээ л монгол т�##�аасаа л нэгдүгээрт гэдэгт маргах хэрэггүй байх оо.

Иргэн
Иргэн
4 сар 26, 2023 19:09
Reply to  Уншигч

Хэн маргаа вэ. Хариуцлага гэдгийг сануулж байна.

Амар
Амар
4 сар 26, 2023 16:55

Буур�##� толгой яс хувхай болно,

Баска
Баска
4 сар 26, 2023 17:20

Харин ч МСS,авсан сайн болжээ, нийгмийн хариуцлага өндөртэй компани, нөхөн сэргээлтээ сайн хийнэ гэдэгт 100хувь итгэлтэй байна

Зочин
Зочин
4 сар 26, 2023 20:37
Reply to  Баска

Харин тийм шүү

Баянхонгорын иргэн
Баянхонгорын иргэн
4 сар 26, 2023 17:52

MCS монголын том компани төдийгүй компаны соёл, нийгмийн хариуцлага, бүх зүйлээрээ манлай компани. Оджарг�##� ёс зүйтэй, уха�##�аг, мундаг бизнесмен. Гэхдээ Оджарг�##� хэзээ ч биБаянхонгорынх гэж байгаагүй, Баянхонгорынх гэсэн сэтгэл зүрхний илэрхийлэл ч гарч байгаагүй, одоо �##�т ухах болохоор Баянхонгорынх болчихоо юу.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 17:58

Energy resource, Mongolian Mining Corporation гэсэн компаниуд бүгд хятадын компаниуд шүү. Од жарг�##� хулгайч өөрийн гараар хятадуудын өмнөөс Баянхонгорыг ухах гэж бна шүү. Энэ өлбийсөн юм хэзээ нэг их нутаг орон яриад эхэлвээ

Зочин
Зочин
4 сар 26, 2023 20:37
Reply to  Зочин

Шаадаг �##� вэ

Тэнэг чамд зориулав
Тэнэг чамд зориулав
4 сар 26, 2023 20:24
Reply to  Зочин

Жаахан юм уншиж судла. Хятад гэдгийг нь батлаж чадах уу?

Haha
Haha
4 сар 27, 2023 09:39

Mongolian mining corporation iin web site uz, hyatad company. Zugeer l il bgaa medeelel.

Тэнэг чамд зориулав
Тэнэг чамд зориулав
4 сар 27, 2023 20:47
Reply to  Haha

Яаж ийм мунхаг байж чаддаг байнаа хэхэ

Buunii nohoid
Buunii nohoid
4 сар 27, 2023 13:24
Reply to  Haha

Honkong iin hurungiin birj deer huvitsaagaa neelttei ariljahaar hyatad company bolchihuu? urtei ni unen tehdee hyanaltiin huvitsaa ni MCS dee heveeree baigaa shuu ! shulsee uschuulheesee sudalj bai! yorni jijig altnii company iud haa saigui baigali suitgej nuhun sergeelt hiihgui 30 jil yavj irlee. zaaval tiim baih yostoimuu? undesnii tom companiud ni ashiglaj bolohgui zaaval china companiud mongoliin altiig uhah yostoimuu? cham shig hulsnii nohoinuudiin tsaana jinhene hyatad ezed baidagshd. yum bolgoniig hujaa gej gujirdder hulsnii nohoinuud uursduu jinhene hyatad ezentei baidag yum bileeshd

Зочин
Зочин
4 сар 26, 2023 18:01

Дуу�####�ггүй шуна�##�тай ах дүшс

Дампуурсан тул алт руу орж байна
Дампуурсан тул алт руу орж байна
4 сар 26, 2023 18:43

Алт ухсан хүн урт замд урууддаг юм

Зочин
Зочин
4 сар 26, 2023 19:05

ОДЖАРГАЛ МАНАЙ МИКРИЙН ХҮН. ЮУН ЯАСАН БАЯНХОНГОР. ХОТЫН ХҮҮХДҮҮД АЛЬ НЭГ АЙМАГ ЖАЛГА ДОВ ЯРЬДГҮЙ

Иргэн
Иргэн
4 сар 26, 2023 19:07

Одоо хүртэл төрсөн нутагтаа олигтой юм хийгээгүй хүн одоо худлаа гэдэг нь тодорхой.

Иргэн
Иргэн
4 сар 26, 2023 20:22

Монголын уул уурхайн томоохон компани болох Энержи ресурс орж ирж байгаад баяртай байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг жишгийг харуулж чадсан, чадсаар ч байгаа. Тэртэй тэргүй Баянхорнгорчууд нинжа нэрээр ямар ч нөхөн сэргээлтгүй ухаад сүйдлэж байгаа шүү дээ. Шинэжинстүүд ч гэсэн. Эсэргүүцээд байгаа гарууд түмпэн бариад ухаж л байдаг шүү дээ.

Зочин
Зочин
4 сар 26, 2023 20:47

шун�##� чинь дэндвэл шулам болж төрөл арилжиж нас чинь жамаараа бус эртхэн явна шүү батцэнгэлээ

Зочин
Зочин
4 сар 26, 2023 21:45

Baynkhongoriikhon kharaalch shuu Tsengrl zakhiralaa khol Bsan deer khumuus shuu odjargal zakhiralaaa ooriig ni yvuulalaa

Зочин
Зочин
4 сар 26, 2023 22:30

Оджарг�##�ын гөлөг Батцэнгэл бацаан ханаж цадах болоогүй юу бузарууд

Зочин
Зочин
4 сар 26, 2023 23:49

MMC ter chigeeree hyatad kompany. MMC energy resource - g ezemshdeg. Tegehleer Bayanhongoriin alt yag nuurs shig hyatduudiin gart ochino. MSC mongolian corruption system hezee uls ornoo bodoj yum hiideg blaa. 30 jil mongolchuudaar tejeelgesen. Unuudriig hurtel uursduu buteej setgejb eksporttod gargasan neg ch zuil alga.

Зочин
Зочин
4 сар 27, 2023 06:50

За за тэгвэл тэгээд 2 дахь Бороо гольд болжээ 2 дахь. Батболд.

mgl hyn
mgl hyn
4 сар 27, 2023 08:14

msc boli, busad mongol hymyyst bolomj olgo, baliar shunal n hujaa naraasaa dawsan buzar

Haha
Haha
4 сар 27, 2023 09:40

Bayankhongor iin altiig daah l baigaa daa!

Иргэн
Иргэн
4 сар 27, 2023 13:31

МCS чинь хятад буюу конконгийн компани бишүү

Зочин
Зочин
4 сар 27, 2023 15:08

Ухах идэж уух болохоор их л гоё эх оронч хүмүүс яг үнэн хэрэг дээрээ ш�##� худлаа нүдэнд нь, зүүд нойронд нь мөнгөнөөс өөр юу ч харагдахгүй новшнууд. Тэрний оронд байг�##�ийн үзэсгэлэнт газруудаа түшиглэн аял�##� жуулчл�##�аа хөгжүүлээд эх орон, нутаг ус, ард түмэн гээд явж байх ёстой л байгаамдаа

БОЛД
БОЛД
4 сар 27, 2023 17:21

MCS, ОДЖАРГАЛАА ТАТ. МОНГОЛЫН ГОВИЙГ, МОНГОЛЫГ МААНЬ САМАРЧ БАЙГААА СОЁЛТОЙ ЛУЙВАРЧИН МИНЬ. ЦАГ ХУГАЦААНЫ ЭРХЭЭР ҮНЭН ТАНИГДАЖ, ТҮҮХЭНДЭЭ, УРАГ УДАМДАА, ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ АРИЛАХГҮЙ ХАР ТОЛБО ҮЛДЭЭЖ БАЙГААГАА УХАМСАРЛА.

БОЛД
БОЛД
4 сар 27, 2023 17:23

MCS, ОДЖАРГАЛАА САВРАА ТАТ. МОНГОЛЫН ГОВИЙГ, МОНГОЛЫГ МААНЬ ХУУЛИЙН ХҮРЭЭНД НЭРЭЭР СОЁЛТОЙГООР САМАРЧ БАЙГААГ ЧИНЬ МЭДЭХГҮЙ, ХАРАХГҮЙ ГЭЖ БОДООД БАЙНА УУ. ЦАГ ХУГАЦААНЫ ЭРХЭЭР ҮНЭН ТАНИГДАЖ, ТҮҮХЭНДЭЭ, УРАГ УДАМДАА, ҮР ХҮҮХДЭД ЧИНЬ АРИЛАХГҮЙ ХАР ТОЛБО ҮЛДЭЭЖ БАЙГААГАА УХАМСАРЛА.

Зочин
Зочин
4 сар 27, 2023 17:48

Газрын хэвлийд маань ашиглах зүйл байв�##� АШИГЛАХ л хэрэгтэй штэ. Энэ сэтгэгдэл бичсэн гарууд тэгээд м�##�аа м�##�лаад, м�##�ын баасаа түлээд улс орноо өөд нь татах юм байхдаа.

Ерөөсөө л хөлдүү түлээнүүд юмаа. Энэ улсад чинь мега төслөө байяаа гэхэд жижиг дунд төслүүд хэрэгжих хэрэгтэй байна. Тэнэгтээд аял�##� жуулчл�##�, м�##� аж ахуй гаараа улс орноо тулт�##� хөгжүүлчих юм ярихий! Үгүй штэ манай нөөц бол я�##�тчгүй УУЛ УУРХАЙ АШИГТ МАЛТМАЛ шүү дээ. Энийгээ л тулж улс орон чинь өөдөлж дээшилнэ.

ТЭГЭЭД НУТАГРХААЛ, УЛС ТӨР ЯРИААД ЭНЭ АХ ЭГЧ НАР ЗҮГЭЭР АРАЙ ЮМ АА. ХАМАГ ЗАЛУУЧУУД ЧИНЬ ЗАЛХАЖ ГҮЙЦЭЭД ГАДНЫН УЛС РУУ ЯВЖ ЦУВЖ ГҮЙЦЛЭЭ

Хмм
Хмм
4 сар 27, 2023 18:52

Odoо болно шдээ ЭМ СИ ЭС хамаг газрын баялагыг авлаа сүртэй том инновацийн дэлхийд танигдсан том брэнд босогсонгүй ! Ухсан л зүгээр нэг энгийн хөлдүү байдаг л нэг компани!! Танайд энэнээс илүү потенци�##� �##�га !! Тэгэхээр 1г ухсан ч 10г ухсан ч 11 дэх ордоо хайх юм байна!! Юнител Юнивишн. бол бас л нэг ухсантай адил хоцрогдмол компани!!!! Бу�####�ас түрүүлж �##�хаж тайгер , коко колаг оруулж ирж байхад ваав гэдэг байлаа . Одоо бол зүгээр мөнгө угааж байгаа шун�##�тай өтөлсөн мафизм харагдаж байна!!! Одоо боль!!! Зогс
Батцэнгэл, Оджарг�##� та нар 60 хүрэх нь мөд хэнд хэрэгтэй юм бэ?????

Зочин
Зочин
7 сар 16, 2023 15:28

Амжилт амжилт

Холбоотой мэдээ

Back to top button