Ярилцлага

А.Билгүүн: “Эрдэнэ Монгол” орлогогүй, хайгуул хийдэг компани тул санхүүжилтэд хамтрагч хайсан

Баянхонгор амгийн Шинэжинст сумын нутагт байрлах, Баянхөндийн алтны ордын ашиглалтын лицензийг “Эрдэнэ Монгол” ХХК эзэмшдэг. Гэвч төслийг хэрэгжүүлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсаар ирсэн. Харин нэгдүгээр сард “Энержи ресурс” компани “Эрдэнэ Монгол”-д 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, Баянхөндийн төслийн 50 хувийг эзэмшихээр болсон.

Энэ хүрээндээ Шинэжинст сумын иргэдтэй “Энержи ресурс”, “Эрдэнэ Монгол” компанийн удирдлагууд дөрөвдүгээр сарын 21-ний өдөр уулзсан юм. Өдөрлөгийн тэмдэглэлийг энд, шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү.

Уулзалтын дараа “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч А.Билгүүнтэй цөөн хором ярилцсан юм.

Бидэнд хууль зөрчсөн ямар нэг асуудал байхгүй

-Та “Эрдэнэ Монгол” талыг төлөөлж буйн хувьд, “Энержи ресурс”-тэй нэгдсэнээр Баянхөндийн төслийн ямар гол асуудал шийдэгдэж, гацаанаас гарна гэж харж байна вэ?

-Манай “Эрдэнэ Монгол”-ын толгой компани болох “Erdene Resource Development” нь Торонтогийн болон Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани.

Энэ үүднээс бидний гол зорилго бол нийт монгол иргэдэд хөрөнгийн биржээр  дамжуулан, байгалийн баялгийнх нь өгөөжийг хүртээх. Уул уурхайн салбарт олон сөрөг асуудал бий. Нэг хүний эзэмшлийн, эсвэл улстөрчдийн шууд нөлөөлөл бүхий уул уурхайн төслүүд байдаг. Тэгвэл бид үүнийг үгүй хийе, энгийн монгол иргэн очоод  уул уурхайн төсөлд, үндэсний валют төгрөгөөрөө хөрөнгө оруулаад, өгөөжийг нь хүртдэг болгоё гэж зорьдог.

Тэр зорилгынхоо хүрээнд бид хайгуул, судалгааны ажлыг хийсэн. Баянхөндийн ордыг нээн илрүүлсэн.

Хамгийн гол асуудал нь уурхай барих, хөгжүүлэх, хариуцлагатай үйл ажиллагааг тогтмолжуулах байлаа. Иймд хамтрахад хамгийн боломжтой компанийг хайж явсан. Түрүүнд “Энержи ресурс”-ийн Г.Батцэнгэл захирал хэллээ. 2022 оны дундаас бид яриа хэлэлцээр хийж явсаар 2023 оны нэгдүгээр сард түншлэлээ олон нийтэд танилцуулсан.

Бид “Энержи ресурс”-ийг Баянхөндийн төслийг хариуцлагатайгаар хэрэгжүүлж, нийт монгол хувьцаа эзэмшигчдэд үр өгөөжийг нь хүртээх боломжтой компани гэж харсан.

-Ордыг нээн илрүүлж, лиценз эзэмшсэнээс хойш төслийг хариуцаж ирсний хувьд, хамгийн хүндрэлтэй асуудал нь юу байгаа вэ. Багийн ИНХ-ын тогтоол шийдвэрүүд зэрэг шат, шатны субъект дээр “цоорхой” гарсан гэж үздэг. Танай компанид анхаарал сулруулсан, алдаа гаргасан зүйлс байдаг уу?

-Бүгдийг хуулийн дагуу хийх нь бидний гол зорилго.

Тийм ч учраас “Энержи ресурс” бидэнд хөрөнгө оруулахаар шийдсэн гэж болно. Уул уурхайн төсөлд хамтарна гэдэг нэг өдөр яриад шийддэг хэрэг биш. Техник, хууль эрх зүй, санхүүгийн гээд бүхий л чиглэлээр шалгалт орсны хүрээнд хөрөнгө оруулах шийдвэрийг гаргадаг.

Бидэнд хууль зөрчсөн ямар нэг асуудал байхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

6,000 монгол хувьцаа эзэмшигч бий

-Орон нутагтай та ойр ажиллаж ирсэн. Энэ хүрээнд шийдвэрлэх ёстой ямар асуудал байгаа юм бэ?

-Орон нутгийнхны маань тавьдаг асуудал, хүсдэг хүсэл гэвэл нэлээд олон. Манайх өмнө нь жижиг компани байсан, зөвхөн хайгуул хийдэг. Өөрийн гэсэн орлогогүй. Баянхөндийн ордыг хэдийгээр нээсэн ч үйл ажиллагаа явуулдаггүй, борлуулалтын орлогогүй байсан гэсэн үг.

Тэгэхээр иргэдийн тавьж буй бүх хүслийг хэрэгжүүлэх боломжгүй. Чадлаараа хэрэгжүүлэхийн тулд хичээсэн, ялангуяа амьжиргаа, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд нь анхаарч ажилласан. Шинэжинст, Баян-Өндөр сумын нийт иргэдийг эмнэлгийн үзлэгт хамруулсан. Цаг уурын хүндрэл, бэрхшээлтэй үед малын тэжээлээр тусалсан. Оёдлын цех барьсан гэх мэт. Энэ бол “Энержи ресурс” шиг том компаниудын хийдэг ажил. Тийм хэдий ч бид эхлүүлсэн.

Харин үргэлжлүүлэхэд маань “Энержи ресурс”-ийн дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай.

-Ер нь лиценз авснаас хойш Баянхөндийн төслийг хэрэгжүүлэхэд тулгамдсан хамгийн хүнд асуудал юу байсан бэ?

-Санхүүжилтийн асуудал.

“Эрдэнэ Монгол” өөрөө орлогогүй, олборлолт хийдэггүй компани учир санхүүжилтээ олон нийтээс татан төвлөрүүлэх шаардлагатай. Иймд эхний ээлжид Торонтогийн хөрөнгийн бирж дээр Канадын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татсан. Зэрэгцээд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан. 6,000 монгол хувьцаа эзэмшигч бий. Энэ хөрөнгөөр геологи, хайгуул судалгааны ажил хийдэг. Төсөл хэрэгжээд эхэлбэл энэ хувьцаа эзэмшигчид өгөөжийг нь хамтарч хүртэнэ гэдэг зарчимтай.

-Төсөл шүүмжлүүлэх гол сэдвүүдийн нэг нь Б.Баярмаа захирал. Тэр Гүйцэтгэх захирлын үүднээс албан бичгүүдэд гарын үсэг зурсан байдаг, харин улсын бүртгэлд нэр нь байхгүй байна билээ. Бүртгэлд өөрчлөлт оруулсан гэсэн үг үү?

-Б.Баярмаа захирал “Эрдэнэ Монгол” компанид 2008 оноос хойш ажиллаж байгаа. Захиргааны ерөнхий захирлын алба хашдаг. Тэр хүрээндээ энэ компанид ахиу хэмжээний хувьцаа эзэмшдэггүй.

Хэвлэлээр Н.Багабанди гуайтай холбож ярьж, бичдэг. Манай компанид ямар нэгэн улс төрийн томоохон алба хашдаг, хашиж байсан хүмүүс их хэмжээний хувьцаа эзэмшдэггүй гэж мэдэгдэл гаргасан удаатай.

Ахиу, их хэмжээний гэдгийг 1 хувиас илүү хэмжээний хувьцаа гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл олон нийтэд нээлттэй компани гэдэг үүднээс, хөрөнгийн биржийн арилжаагаар өдөр бүр хувьцаа эзэмшилд өөрчлөлт орж байдаг.

Б.Баярмаа захирлын хувьд Гүйцэтгэх захирал биш, бүртгэл дээр нэр нь байгаагүй. Олон баримт бичиг дээр гарын үсэг нь зурагддаг. Итгэмжлэлийн хүрээнд Гүйцэтгэх захирлыг төлөөлдөг гэсэн үг.


Eguur News-ийн томилолтын баг асуудлыг хараат бусаар сурвалжлахаар Баянхонгор аймгийн Шинэжинст суманд ажилласны хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талаас авсан ярилцлагуудыг хүргэж байна.

"Энержи ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцсаныг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ганаа.
Ганаа.
4 сар 26, 2023 08:17

Явуулах хэрэгтэй . Баянхонгорын хөгжилд хэрэгтэй. Одоо м�##� аж ахуйгаар явахад хэцүү

Зочин
Зочин
4 сар 26, 2023 08:36

Эмчийн үзлэгт хамруулах,өвс тэжээл өгөх,оёдлын цех нээх гэх мэтээр үнэн доромжлох юм даа. энийг том компанууд хийдэг гэхдээ бид чадсан гэнэ үү

Зочин МИ
Зочин МИ
4 сар 26, 2023 10:26

ЭНЭ ЯМАР ЭЖГИЙН ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ЦАРАЙТАЙ МУУХАЙ НҮДЭНД ХҮЙТЭН БААС ВЭ?????

Зочин МИ
Зочин МИ
4 сар 26, 2023 10:27

ҮНЭХЭЭР СЭЖГИЙН МУУХАЙ ЗЭВҮҮН ХҮЙТЭН ЦАРАЙЛСАН ШУНАЛЫН ТУАМ БАЙНА Л ДАА. ЧУЛУУГААР ҮҮНИЙ ТАРХИЙГ НЬ ХАГА ЦОХЬ ГОВИЙНХООН.

Иргэн
Иргэн
4 сар 26, 2023 11:35

Жижиг компани бишээ наадахь чинь,өөрийнх нь �##�бан туша�##�ыг л хар дэд ерөнхийлөгч гэсэн, жижиг компанид ийм нэр байдаггүй юм

Зочин МИ
Зочин МИ
4 сар 26, 2023 15:47

үхсэн баасны нь Баянхонгорын хөгжилд эрэгтэй байхавдээ. аар саар юмаар хуураад л ухаж төнхөж хуурайлаад шроотой нь хутгаж самраад хоцорнодоо энэ говийн хэдэн сум �######�уул тэнэгүүд хууртанадаа хууртана

Холбоотой мэдээ

Back to top button