ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Архи, цемент, самнасан ноолуурын үйлдвэрлэл 3-96 хувиар буурчээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөг болж өсөв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.2 дахин буюу 4.6 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт ажээ.

Уг өсөлтөд уул уурхайн олборлолт 2.8 дахин өсөж, 4.2 их наяд төгрөгт хүрсэн нь голлон нөлөөлсөн байна. Үүнд, чулуун болон хүрэн нүүрс олборлолт ес дахин, металлын хүдэр оллборлолт 27 хувиар тус тус өссөн нь дээрх өсөлтийг харуулсан юм.

Мөн боловсруулах үйлдвэрлэл 24.8 хувиар буюу 212.5 их наяд төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Үүнд, хайлуур жоншны баяжмал, хүрэн нүүрс, зэсийн, мөнгөний, чулуун нүүрс, газрын тос олборлолтын биет хэмжээ 33 дахин өссөн байна. Харин цэвэршүүлээгүй алт, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр 16-66 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, цэвэр спирт, ус, ундаа, жүүс, шингэн сүү, гурил, янжуур тамхи, малын мах, металл бэлдэц, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 5-60 дахин өссөн байна. Харин цагаан архи, шохой, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, нүүрсэн шахмал түлш, самнасан ноолуур, амны хаалт, гар ариутгагч зэрэг бүтээгдэхүүн 3-96 хувиар буурчээ.

Гадаадын зах зээлд энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 8.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс найман их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт эзэлж буй.

Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын,

  • 59.2 хувийг нүүрс
  • 35.9 хувийг металлын хүдэр
  • 3.9 хувийг газрын тос
  • 0.9 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button