НИЙГЭМНийгэм мэдээ
Хоногт 600 гахай нядлах үйлдвэр барина

Төв аймгийн Баяндэлгэр суманд гахайн аж ахуйн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, ОХУ-ын "Сибагро" хувьцаат компанийн хөрөнгө оруулалтаар уг төслийг хэрэгжүүлэхээр болсон аж. Уг төслийг "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд мах махан бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд байгуулж байгаа юм.
Төсөлд нийт 20-50 мянган толгой гахайн аж ахуй байгуулахаар тусгажээ. Ингэхдээ 1-5 мянган га талбайд тэжээлийн үйлдвэрлэлийн зориулалттай газар, 10 га талбай үйлдвэрийн байр, нэг дор 50 мянган толгой гахай байрлах байр, хоногт 600 толгой гахай нядлах, жилд 18 мянган тонн мах үйлдвэрлэх юм байна.
Мөн уг үйлдвэр ашиглалтад орсноор 400 ажлын байр бий болгох ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Еэ Бурхан минь, амьтны амь үй олноор хөнөөж иддэг аймшигт нүглээсээ болоод хүн төрөлхтөн ийм аймшигт гамшиг, тахлуудад нэрвэгдэж байна. Сэрээчээ хүмүүсээ, төрийнхөөн, амь хөнөөхөө зогсоо???
Эргүү цагаан хоолтон өөрөө идэхгүй бол дуугай л бай!!!
Зэрлэг гахайн зураг тавьдаг нь ямар учиртай юм бэ
Хэзээ ажлаа эхлэх вэ
Ёох монголчуудаа махаа багасгаяаааа бурхан минь
Болтугай, болтугай.