Рэвью: Б.Амарсайхан гэж хэн байсан бэ

Хэзээ нэгэн цагт эх орны хээр талаар монгол адууд давхилдах тийм зураглалыг киноноос үзэж, жинхнээсээ огшино гэж мөрөөддөг байлаа. Мөн Hans Zimmer-ийн “The Dark Knight”-д зориулж бичсэн шиг ялгуусан хөгжмийг тэр зураглалд таацуулан төсөөлдөг байв. Харин “Монгол”-оос яг түүнд дөхөж очсон хөгжим, тийм дүр зураглалыг олж үзлээ.
Уран сайхны кинонд “Монгол” гэж нэр өгнө гэдэг зайлбаргүй түүхэн дэвсгэр ашиглах, мөн Монгол улс үндэстнээр бахархах, омогших сэдэл сэтгэгдэл төрүүлэхийг эрмэлзэх шаардлагатай болохыг хэлэх байх. Айхавтар хүч өөртөө агуулсан, чинадаас хүлээлт үүсгэх энэ нэр араасаа “Хоёрын хооронд болсон байвал яах вэ”, “Хаа сайгүй массын анхаарал татаж буй түүхэн кино, түүхэн романуудын нэг байвал яана даа” гэсэн эмээлт дагуулах юм.
Нэг үгээр, юм боддог, мэдэрдэг уран бүтээлчдэд бол өдгөө түүхэн дэвсгэр сонгож авна гэхээр их зориг, бараг л өөрөө өөр лүүгээ бууны ам чиглүүлэх дайны эрсдэлтэй, арт хаус кинонд улам бүр үнэ өгөх болсон (энэ нь зөв юм руугаа явж буйн илэрхийлэл байх л даа) үзэгч, шүүмжлэгчдээс дутуу үнэлгээ авах магадлалтай шийдэл гэж харж байна.
Харин Балжиннямын Амарсайхан өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрийн нь Монголд тоглосны хувьд ямарваа нэг гоомой алхам хийхийг хэзээ ч хүсээгүй нь “Монгол” хэмээх цоо шинэ уран сайхны киноноос илэрхий мэдэгдэж байна.
Түүхэн кинонд дургүй ч сайн түүхэн кино хүсдэг сэтгүүлчийн хувьд эхний сэтгэгдэл эргэлзээ дүүрэн байсан нь үнэн юм.
Харин “Монгол” бидэнд юу, юуг тун амжилттай харуулав гэхээр:
- “Монголчууд бид чинь хэн билээ, юу билээ” гэдгийг нэлээд эх оронч өнцгөөс, гэхдээ цээж дэлдэх бус эгэж ухаарах шаардлагаас бодогдуулж чадсан
- Үзэгч уйдахгүй адал явдалт үйл явдлуудыг байдаг л нэг, хэлбэр давамгайлсан, хуулбарлан дуурайсан жишгээс хавь илүү түвшинд гаргаж, өрнүүлж, холбож чадсан
- Зураг авалт, өнгө, хэлбэр хийцийн хувьд маш чимхлүүр, уран бүтээлч хандахыг эрмэлзсэн
- Үргэлж харж дадсан жүжигчдийг уриагүй, тэгж маркетинг хийгээгүй, бас дэлгэцийн уран бүтээлд ажиллаж дадаагүй жүжигчидтэй өөрөө залуу найруулагчийн хувьд тууштай ажиллахаас эмээгээгүй
- Эцэст нь, уран бүтээл бол уран бүтээлчийн эмзэглэл байдгийг тод томруун харуулсан бөгөөд Б.Амарсайхан яг чин сэтгэлээсээ илэрхийлэхийг хүссэнээ, хүссэн хэмжээндээ гаргахыг эрмэлзсэн нь л тод томруун мэдэгдэж байлаа.
Сэдэв: Шилийн сайн эрсийн тухай домог, яриа олон бий. Энэ сэдвийг суурь болгосноороо Монгол хүний мөн чанараас гадна, одоогийн нөхцөл байдлын эсрэг тэрсэн зогсож, өөрчлөлт рүү тэмүүлэх учиртай гэсэн өрнүүн сэдлийг хөндөж чадсан байна.
Үйл явдал ба илэрхийлэмж: Дээр дурдсанчлан, Б.Амарсайхан ямар ч кинонд адал явдалт үйл явдлыг чадмаг сүлж, өөрөө түүндээ дүр бүтээж чаддаг эрэмгий уран бүтээлч мөн ажээ. Адал явдал гэдэг ямар ч үед хүнд жанр. Баатарлаг сэдэвтэй киноны дүрийн шугам ихэвчлэн адил, “Холливуд”-ын кино зохиол эгээ л нэгэн драфттай гэмээр ижил байдаг шинж төрх тогтсон, эндээс ч “Монгол” санаа авсан гэмээр зүйлс ажиглагдсан ч үүнийг Монголын хөрсөнд ийн буулгах нь өөрөө амжилт гэлтэй. Учир нь үйл явдлын дараалал, бодит амьдралд уялдах байдлын тухайд ямар нэг хэтийдсэн логик зөрчил гараагүйн дээр бүтээлч хандаж чадсан учир амжилт гэж тодотгомоор.
Дүрүүд ба жүжигчид: Киноны нээлтийн ёслолын үеэр найруулагч Ч.Найдандорж, В.Жарантав нар мэргэжлийн бус хүмүүсийг авчирч, дүрийг нь гайхмаар сайн ойлгуулж чадсаныг нь дахин дахин онцолж байлаа. Энэ ч аргагүй. Өнөөдөр хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчдийг цуглуулж, кино хийх нь амжилт болох магадлал хамгийн өндөр. Гэсэн ч Б.Амарсайхан зүгээр л бодит амьдрал дээрх энгийн эрс, залуусыг цуглуулснаас гадна гол дүрийн эмэгтэй эдийн засагч мэргэжилтэй аж. Тэр хэрээр жүжигчдийн өмнө нь явж ирсэн замналууд, өөртөө бүтээж хайрцагласан жүжигчний манеруудаас хол, яг л үнэн тоглолтууд бүтсэн нь гайхмаар. Үүний дээр найруулагч Ч.Найдандоржийг ямар гайхалтай жүжигчин бэ гэдгийг өнөө цагт сэргээн тунхагласнаараа бахдам байсан.
Ерөөс Ч.Найдандоржийг дахин олон уран бүтээлээс жүжигчний нь хувиар харах, тэгж бахдах арвин хүсэл, шуналыг тээсэн билээ.
Өгсөн санаа: Монгол гурван удаа буудуулаад унаснаас таван жилийн дараа эргэж ирэх өгүүлэмжийг Б.Амарсайхан “айсан” бол хийхгүй. Учир нь энэ хийгүй өрнөсөн киноны үйл явдлуудад нөгөө л агаарын, “Холливуд”-ын “үхэж өгдөггүй” дүрийг бүтээлээ гэж шүүмжлүүлэхийн, оноо хасуулахын шалтгаан болно. Гэвчиг яг л тийм санаа өгье, тийм юм илэрхийлье, үзэгчдийг өөртөө санасан санаандаа уриалан дуудъя гэж шатсан учраас тэр ийн зориглосон бөгөөд тэгж гэмээнэ эцсийн эцэст эзэнгүй морь талаар давхих зураглалыг амжилттай биежүүлжээ.
“Битгий зогс, давхи”.
Эцэст нь, Б.Амарсайхан яагаад “Холливуд”-ын гэж тодотгогдох хүртэл, кино урлагийн салбарт нэгэн тусгаар, өөрийн гэсэн хүчтэй нөлөөлөл бүхий орон зай эзэлж оршсоор ирсэн нэгэн юм бэ гэдгийг эндээс харах боломжтой байна.
Ер нь Б.Амарсайхан гэж хэн байсан болоод? гэдэг асуултад “Монгол” бүрэн дүүрэн хариулт өгч байна.
Адал явдлыг, агуулгыг, орчин үеийн хийц чанарыг гайхам сайн цогц болгож чадсанаараа жин, бан нь таарсан, ёстой л “Сайхан кино байна аа, юуг нь шүүмжлэх вэ дээ” гэж сүүрс алдахын шалтгаан боллоо .
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За тэгээд гараасаа юм гаргаж үзээгүй худ худ том том юм бичдэг нөхөдүүд шүлсээ савируулан муулж бна уу хуцна биз кино бол сайхан бүтээл болсон бна үзлээ.
Киноны энэ хэсэгт бол их та�##�агдсан.
Манж амбан:
За чи энэ хүрээд дууслаа даа харамс�##�тай...
Монгол:
Үгүй дээ харин итгэл, найдвар үлдлээ
Хогийн христчин баагий, библитэйгээ �######�
Эхлэл нь
дажгүй сэтгэгдэл төрүүлэхүйц
Гэтэл сценүүд ойлгомжгүй болоод эхэлсэн
Гадаад кинонуудаас хуулбарлачихжээ дээ чаос2
Төгсгөл маш тааруухан
Хоолны бүх шавхрууг нийлүүлчихсэн л гэсэн үг
Маш нууц киноны хөгжмийг
фон болгочихжээ дээ
Янз нь …⁉️
Ямар кино үзээд сууж байгаагаа төсөөлөлж ялгахад тун чиг
бэрх болгож шууд цэл хүйтэн ус асгаад л дүрэлзсэн хүлээлтийг унтраачихсан нтр
Та�##�агдсанчгүй
Хэзээ кино хийж сурцгаах сайн дурын уран сайханчид вэ?!?
- Монгол Улсад киноны
сайн зохиолч
мэрэгжлийн мэдрэмжтэй найруулагчид Л их л үгүйлэгдэж байна даа
Харамсах үнэн
- Зүгээр л нэг х�##�ьт дүр бүтээгч
захын сурагчгүй ( чүдэнз зурагч ) жүжигчин
найруулагч ч гэх шиг ????
Мөнгөөр зодож кинонцор хийдэггүй л байхгүй юу даа yoooy
Тэнэг �####� нүгэл нүдээрээ гарч байгаа нь энэ дээ. Жоохон хүүхэдтэй том хүнтэй мууд�##�цаж байгаа юм шиг харьцдаг эргүү �####� байна лээ. Хайр хүндэтгэл дааж чадахгүй одоо тэгээд үзэн ядуулаад байж байдаа. Хохь нь