НИЙГЭМНийгэм мэдээ

Америк сургуулиас Богд уул хүртэлх замыг 10:00-16:00 цагийн хооронд хаана

Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг дэх Америк сургуулийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засвар арчлалтын ажил гүйцэтгэнэ.

Тиймээс өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд тус хэсгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, эвдрэл гарсан хэсгийг засварлан, хэсэгчилсэн асфальт бетон хучилт хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тус хугацаанд зураглалд заасны дагуу болон бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button