УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Батлут: Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаагүй малчдын шимтгэлийг урамшууллаас нь суутгана

Малчид тариаланчид байнгын орлогогүйн улмаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлөх боломжгүй, 20-30 хувь нь даатгалд хамрагдаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор төрөөс тэдэнд олгох урамшууллаас тодорхой хувийг суутган, ЭМД болон НД-ыг нь төлөх хуулийн төслийг хэлэлцэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Батлут мэдээлэл хийв.

Улсын хэмжээнд 305 орчим мянган малчин байна. Энэ нь дөрвөн хүн тутмын нэг нь малчин гэсэн үг ажээ. Үүнээс залуу малчдын 82 хувь нь нийгмийн даатгал төлдөггүй, нийт малчдын 102 мянга нь нийгмийн даатгалд хамрагджээ. Харин 198 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдаагүй аж.

УИХ-ын гишүүн Д.Батлут "125 мянган малчин эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй. Өдөр бүр банк санхүүгийн харилцаанд оролцдоггүй малчдын хувьд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Төрөөс олгож буй урамшууллаас нь ЭМ болон НД-ыг нь суутган тооцох хуулийн төслийг танилцуулж байна. Төрөөс олгож буй сүү, арьс шир, ноос, үр тарианы урамшууллаас нь суутган тооцно.

Малчид жилд урамшууллаар 17-18 орчим тэрбум төгрөгийг авдаг. Иргэн хүн жилд 66 мянган төгрөг ЭМД-д, 891 мянган төгрөг НД-д төлдөг. Энэ нь эргээд тус сангуудыг санхүүжүүлэх юм. Энэ нь эргээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлоготой уялдана. Малчид тариаланчдад бүхий л даатгалыг төлөхгүй хэдий ч тодорхой хэмжээний урамшуулал олгоно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button