НИЙГЭМНийгэм мэдээ
Дорнодын түймэрт түлэгдсэн дөрвөн алба хаагчийг Улаанбаатарт авч ирлээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт өнгөрсөн сарын 27-ны өдөр гарсан түймэр Чулуунхороот, Гурванзагал сумын нутгийг хамарсан.
Улмаар түймрийг унтраахаар ажиллаж байхдаа түлэгдсэн найман алба хаагчид Улаанбаатар хотын Түлэнхийн төвийн эмч нар нисдэг тэргээр газар дээр нь тусламж үзүүлжээ. Хүнд болон хүндэвтэр зэргийн түлэгдэлтэй дөрвөн иргэнийг Улаанбаатар хот руу авч ирсэн байна.
Харин дунд зэргийн түлэгдэлд өртсөн дөрвөн хүнийг Дорнод аймгийн БОЭТ-д эмчилж байгаа ажээ. Мөн түймэрт хоёр иргэн түлэгдсэнийг БОЭТ-д эмчилж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.