УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төрийн албаны тухай хуулийг ингэж өөрчилбөл бүх шатны алба хаагчдын эрхийг зөрчинө"

УИХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Энэ удаагийн хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэх юм. Үүний нэг болох Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "ХЭҮК-ийн илтгэл сайн болсон. Уг илтгэлд онцлох зүйл бий. Төрийн албаны тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 39 дүгээр зүйлийн "жинхэнэ" гэх үгийг хассан. Томьёоллоор бол төрийн жинхэнэ алба хаагчдын эрх ашгийг зөрчсөн байгаа.

"Жинхэнэ" гэх үгийг хассанаар бүх шатны төрийн албан хаагчид өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, эрхээ хамгаалах, санаа бодлоо хэлэх эрхийг 100 хувь хассан. Үүнээс болж төрийн үйлчилгээнийх нь бүгд жагсаал цуглаанд оролцох, эвлэлдэн нэгдэхийг нь хассан. Энэ талаар УИХ-аас тодорхой шийдвэр гаргах ёстой гэж ХЭҮК-оос санал гаргасан байна.

Мөн төрийн албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөгдөнө хэмээн заасан байхад "халах" гэх шийтгэлийг ногдуулж болно гэж оруулж өгсөн байна. Ямар эрх зүйн үндэслэлтэйгээр "халах" гэх үгийг ашиглаж байгаа вэ" гэжээ.

Төрийн жинхэнэ алба хаагч гэдэг нь захиргааны болон тусгай алба хаагч нарыг нэрлэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн �##�быг МАН АН ын луйварчид самарч хаясан.

Зочин
Зочин

Зөв шдээ. Даварсан төрийн �##�бан хаагчдыг хазаарладаг ямар нэг субьект байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button