Г.Дамдинням орос хэлтэй барьцаж, Ц.Даваасүрэн социализмыг үнэлэв

Боловсролын багц хуулийн төслийн талаар өнөөдөр чуулганаар хэлэлцэж буй. Гэтэл энэ үеэр "гадаад нэгдүгээр хэл"-ний байр суурийн асуудал улстөрчдийн дунд хийгээд нийгмийн дунд хэлэлцүүлэг болж байна. Тодруулбал, уг хэлийг англи хэл байна хэмээн хуулийн төсөлд тусгасан.
Тэр ч утгаараа англи хэлийг гуравдугаар ангиас заах талаар хэлэлцэж байгаа. Гэтэл иргэдийн хувьд англи хэлийг заавал багаасаа үзэх хэрэгтэй юу гэх асуудлыг хөндөж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням өмнө нь орос хэлийг заавал үздэг байсантай ямар ч ялгаагүй гэх утга бүхий зүйлийг дурдсан. Социалист нийгмийн үетэй харьцуулж, барьцаж буй мэт уг утга санааг илэрхийлэн ярьсан нь оновчтой тайлбар байсангүй. Тэрбээр "Заавал орос хэл үзэж болсон юм. Яагаад англи хэл үзэж болохгүй гэж" хэмээв.
Дан ганц уг асуудал дурдагдсангүй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн эл хуулийн агуулгын талаар дурдахдаа ямагт социалист нийгмийн үетэй харьцуулан ярьсаар. Тухайлбал, багшийн үнэлгээний асуудлыг социализмын үед одоогийнхоос илүү өндрөөр үнэлдэг байсан талаар дурдав. Тэрбээр "Багш нарыг үр дүнгээр нь үнэлдэг байсан. Намын багш нар хамгийн өндөр цалин авдаг байлаа. Харин одоо багш нарын үнэлгээг тэр хэмжээнд хүргэнэ гэдэг хэцүү" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарханыхан энэ солиотой новшоо аваач ээ. дандаа гонгинож байхийн
Дарханыхан л арай гайгүй хүн сонгожээ, бусад нь хэрэг илгаа !
Дамдинням гэж хэнээтэй нөхөр.
Гадаад хэлийг хэддүгээр ангиас нь эхэлж заах вэ гэдэг нь асууд�##�. Бид цөөхүүлээ. Ард түмний амьдр�##� иймэрхүү саарлаараа байв�##� хүн амын тоо буурна. Монгол эх орон, монгол хүнийг дархлах хамгийн эхний ш�##�гуур бол эх хэл, ёс заншлаа сайн эзэмших явд�##�. Хувийн болон төрөлжсөн сургуулиуд 3р ангиас нь заана л биз. Харин Монгол төрийн сургууль 5 эсвэл 6-р ангиас нь гадаад хэл, соёлыг заах нь зүйтэй. Тэд дунд сургуульдаа 7 жил гадаад хэлийг сайн эзэмших боломжтой. Одоо бага ангидаа Монгол хэл бичгээ ч сайн сургаж чадахгүй төгсөх нь түгээмэл болоод байхад юун гадаад хэл.
Даваасүрэн гишүүн энэ парламентийн ард түмэндээ хамгийн ойрхон, зөв гишүүн байлаа. Харин Дамдин ням гэдэг нөхөр бол �##�иа с�##�бадай л харагддаг.
Ene neg yooyotoi nuhur huch turen garch irj bnaa