Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр болно

Өнөөдөр буюу тавдугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит Улсын аварга цолны хүндэтгэл Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэлнэ.
Тус барилдаанд Улсын гарди М.Бадарч, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын заан М.Лхагвагэрэл тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой хүчит 300 бөх барилдахаар бүртгүүлжээ.
Улсын аварга цолны хүндэтгэлийн уламжлалт энэ барилдааны түрүү бөх таван сая төгрөг, үзүүр бөх гурван сая төгрөг, шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг, наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөг гардах юм байна.
Д.Цэрэнтогтох аваргын амжилт
Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд дөрцөн удаа түрүүлж, таван удаа үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны долоодугаар сарын 5-нд МУГТ цолоор шагнуулж байжээ.
- 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв
- 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн
- 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ
- 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн
- 1979 онд 7 давсан
- 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов
- 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ
- 1982 онд 6 давав
- 1983 онд 9 давж түрүүлсэн
- 1984 онд 9 давж түрүүлсэн
- 1985 онд 7 давсан
- 1986 онд 8 давж үзүүрлэсэн
- 1987 онд 8 давж үзүүрлэсэн
- 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн
- 1989 онд 7 давсан
- 1990 онд 8 давж үзүүрлэсэн
- Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аварга маань хүний дээд нь байсаан.
Юун нэрэмжит бөхийн барилдаан бэ