НИЙГЭМНийгэм мэдээ

Д.Монголхүүг биечлэн оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлууллаа

Д.Монголхүүгийн холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2023.05.09/ төлөвлөсөн билээ. Тэгвэл ялтан Д.Монголхүүг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлтэйгээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр шүүх хуралдааныг нэг цагаар хойшлуулсан гэх. Учир нь түүнийг биечлэн оролцуулахаар 461-с авч ирж байгаа ажээ.

Д.Монголхүүгийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилснийг эсэргүүцэж, давж заалдсан юм.

Д.Монголхүүг шүүх хуралд олноо "лифтэнд оцгоносон" дуулианд нэр холбогдож #NoWar хөдөлгөөний таван хүнд хилс хэрэгт ял оноосон Т.Өсөхбаяр даргалагч шүүгчээр оролцож байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button