НИЙГЭМНийгэм мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Инфляц 11.3 хувьд хүрч, нэг хувиар буурлаа

Манай улсын инфляцын түвшин дөрөвдүгээр сарын байдлаар 11.3 хувьтай гарлаа. Энэ нь гуравдугаар сарын инфляцын түвшинтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Монголбанкны мэдээллээр гуравдугаар сарын байдлаар инфляцын түвшин 12.2 хувьтай байв.

Гэсэн хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа билээ. Ийнхүү өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 17
  • согтууруулах ундаа, тамхины үнэ 8.1
  • хувцас, бөс бараа, гутлын үнэ 13.2
  • гэр ахуйн бараа 13.0
  • нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 24 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мах махан бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сард өмнөх сартай нь харьцуулахад 8.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эл өсөлтөд,

  • хонь, ямааны махны үнэ 10.5
  • үхрийн мах 10.1
  • адууны мах 6.3 хувиар өссөн явдал нь гол нөлөө үзүүлсэн байна.

Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад махны үнэ 8.8 хувиар өсжээ.

Өнөөдрийн байдлаар,

  • үхрийн цул мах 19882
  • үхрийн ястай мах 17787
  • хонины ястай мах 14887
  • хонины цул мах 14290
  • адууны ястай мах 13583
  • ямааны ястай мах 10667 төгрөгийн ханштай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button