УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ч.Номин: Орон нутгийн соёлын салбарын 3002 хүнд тэтгэмж олгоно

Засгийн газар өнөөдөр /2023.05.17/ хуралдаж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцууллаа.

Соёлын сайд Ч.Номин тус салбарт цалингийн асуудал хамгийн анхаарууштай сэдэв бөгөөд ажилчдад тэтгэмж өгөхөөр болсныг онцолсон юм. Тэрбээр "Соёлын тухай хуульд заасанчлан алслагдмал газар байрлаж, ажиллаж буй соёлын алба хаагчдад таван жил тутамд зургаан сартай тэнцэхүйц нэг удаагийн тэтгэмж олгохыг Засгийн газраас баталлаа.

Соёлын салбарын 452 байгууллага байдгаас 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 4470 алба хаагчдын 3002 хүн уг тэтгэмжийг авах юм. Ингэснээр орон нутагт ажиллаж байгаа соёлын салбарын алба хаагчдын 70 хувь нь тэтгэмж авах шийдвэр гарлаа.

Мөн ажилчдын хувьд цалингийн асуудал хөндөх зүйл. Соёлын яамгүй байсны улмаас энэ салбарын ажилчдын цалин 570-990 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ хэмжээний цалинг 452 байгууллагын 6245 ажилтан авдаг юм. Дундаж нь 760 мянга орчим төгрөг. Бусад салбарын цалингийн дунджаас 6-25 хувиар бага байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд 12 уулзалт хэлэлцүүлэг хийсний үр дүнд энэ жилдээ салбарын ажилчдын цалинг боловсролын салбарынхантай дүйцүүлнэ" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
5 сар 17, 2023 16:06

Эрх хүүхэн сонгуульд бэлдэж, төсвөөр тоглох нь дээ !

Zochin
Zochin
5 сар 17, 2023 17:30

TUMSZNII AVGAI Z##LAACHEE

Холбоотой мэдээ

Back to top button