УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдөр /2023.05.17/-ийн хуралдаанаар гарсан зарим шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг чөлөөлсөн талаар мэдээлэв.

Түүнийг,

  • Засаг захиргаа, түүний удирдлагын нэгжийн тухай хуулийн 64.2.5, 65.1.3 буюу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж
  • Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 24.4-т зааснаар төлөвлөлтийн баримт бичигт туссан салбарын үзүүлэлтийг жигд ханган биелүүлээгүйг тус тус үндэслэж ийн огцруулах шийдвэр гаргасан байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч М.Хуягбаатар хэрэгжүүлж ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч

Аймаг,сумдын Засаг дарга нар гэж шүдлэн,хурган ком мунист паразитуудыг сайн цэвэрлээрэй ! Оюукаа !

Зочинзочин
Зочинзочин
Reply to  Сонгогч

Хууль зөрчиж томилогдсон Хурган дарга нарыг сайн шүүрдмээр.ринчинлхүмб сумын засаг дарга бас л хууль зөрчиж томилогдсон шүү ш�##�га.шударг шиидьё

Холбоотой мэдээ

Back to top button