О.Батнайрамдал: Биеэр мэдэрсэн учраас л дуугарсан. МАН-ын албан тушаалтай минь хамаагүй

УУХҮЯ-ны Дэд сайд асан, МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа. Тэрбээр Боловсролын зээлийн сангийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, МАН-ын нарийн бичгийн дарга болсноосоо хойш анх удаа олны өмнө гарлаа.
Хууль давсан сайдын тушаал гэж байхгүй
-МАН-ын нарийн бичгийн дарга болсноос хойш та чимээ имээгүй суулаа. Гэнэт БЗС-гийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлыг зорилготой хийдэг. Яагаад одоо, энэ сэдэв гэж?
-Анх удаа ярьж буй зүйл биш л дээ. 2013 онд би өөрөө БЗС-гийн ярилцлагад унаж байсан, Харвардын их сургуульд тэнцсэн мөртлөө. Унасан ч гэх үү, шударгаар ороод тэнцдэггүй юм байна гэсэн ойлголт авсан ч гэх үү. Монголд ирээд 2018 онд энэ асуудлыг марталгүй хөндөж, TedX дээр өөрийн туршлагад үндэслэн илтгэл ч тавьж байлаа. Үүнээс хойш олон аав ээж надад хандсан.
Өөрийнхөө түүхийг ярих бүрдээ л би үүнийгээ дурддаг, тэр хэрээр олон хүн надад ханддаг байсан. Боловсролын зээлийн сан гэдэг хар хайрцаг дотор юу болж байгаа нь хэнд ч ойлгомжгүй байсан. 2019 онд л гэхэд дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгэнд тэнцчихээд, зээл авч чадаагүй нэг охин надад хандаж л байлаа. Тэр үед жишээ нь би юу ч хийж чадаагүй. Юу ч хийж чадаагүйдээ харамсаж байсан. Олон залуус миний тэр замыг туулж байгаа.
Харин Л.Энх-Амгалан сайд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсаны дараа БЗС-гийн мэдээллүүдийг дэлгэлээ л дээ. Би барьж аваад, дүн шинжилгээ хийсэн хэрэг. Хар хайрцаг дотор юу болж байсныг тэндээс ойлгох боломжтой байна. Цаг хугацаа нь ингэж таараад л, би гаргаж тавьсан. Харин улс төр юм уу, миний албан тушаалтай хамаатай зүйл биш.
-Магистр, докторын зээлүүд дээр их хэмжээний дүнг тэглэсэн байсныг та голчлон онцолсон. Өмнө нь олж анзаараагүй ямар шинэ дүгнэлтүүдийг анализ хийж байхдаа олж харсан бэ?
-Сайдын тушаалаар зээл тэглэж ирсэн асуудал нь миний хөндсөн хэд хэдэн дүгнэлтүүдийн нэг. 30 жилийн турш явж ирсэн процессыг ойлгох нь илүү чухал. Бүхлээр нь, том зургаар нь ингэж ойлгож байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Энэ гэхдээ БЗС-г бүхэлд нь ярьсан хэрэг биш. Зөвхөн гадаадын их дээд сургуулийн хүрээнд олгосон зээлийн асуудал юм шүү. Тэгэхээр дандаа ам.доллараар олгогдсон зээл гэсэн үг. Энэ зээлүүд өнөөдөр төлөгдөх юм гэхэд 363 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна.
Яг үнэндээ яв явсаар энэ зээлийг тэтгэлэг гэж ойлгох хэмжээнд хүрчихэж. Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулчхаад, тэтгэлэг гэж ойлгоцгоох болж.Тэр зээлийг чөлөөлөх эрх нь УИХ-д байна. Харин УИХ зээл чөлөөлөх журмаа батлаагүй. Гэтэл сайд нар эрх мэдлээ ашиглаж, зээл чөлөөлөөд л байсан. Эргэн төлөлтийг нь аваад үзвэл, бараг байхгүй шахуу. Чөлөөлөлтийг хууль бус гэж үзвэл бараг 99 хувь нь эргэн төлөгдөөгүй гэхэд болно. Тэгэхээр зээлийг эргэн төлөхгүй, тэтгэлэг гэж ойлгодог юм байна гэж харахаас өөр гарцгүй гэмээр. Зөрчил ч их юм байна, эмх замбараагүй юм байна. Дэлхийн шилдэг 100 их сургуульд багтаагүй байхад зээл авчихсан байна. Хувийн данс руугаа шилжүүлсэн байна. Тэргүүлэх бус мэргэжлээр суралцсан байна. Мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхдүүд явсан байна. Дарга нар нь өөрсдөө суралцаж ирээд чөлөөлүүлчихсэн байна. Тэгэхээр натурал гарч ирж буй асуудал бол, хэн чөлөөлөгдөх юм, хэн чөлөөлөгдөхгүй юм гэдэг асуулт байна.

30 жил явсан системийг хамтдаа ойлгож байж засна
-Сайдын тушаалаар зээл чөлөөлж байсныг та хууль бус гэж үзэж байна уу?
-Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай гэж 2011 онд баталсан хуулийг харвал, 8.8 дахь заалтад эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг УИХ тогтооно гэж заасан. Энэ хуулийг давах сайдын тушаал байна гэж бодохгүй байна.
-Та ямар үр дүнд хүрээсэй гэж бодсон бэ?
-БЗС бол Засгийн газрын тусгай сангуудаас хамгийн үнэ цэнтэй нь. Монголын ирээдүй болсон оюутан залууст бүгдэд нь нээлттэй, хүртээмжтэй сан байх ёстой. Боловсролын боломж олгодог сан л гэсэн үг шүү дээ. Мөнгөөр үнэлшгүй үнэ цэн үүсгэдэг, хөрөнгө оруулалт хийдэг сан. Энэ утгаараа зөв ажиллавал ач холбогдол нь бусад сангуудтайгаа зүйрлэхийн аргагүй.
Япон л гэхэд барууны орнуудад маш олон залуусыг бодлогоор сургасан, тэд нь эргэж ирээд эх орноо өөрчилсөн. Дэлхийн боловсролыг эзэмшээд, инновацыг сурч ирээд л бид эх орноо хөгжүүлнэ. Ийм агуулгатай сан шүү дээ. Анх зөв зорилгоороо 1993 онд байгуулагдсан ч 30 жилийн дотор хэрэгжилт нь эсрэгээрээ явчихлаа. Санхүүгийн дэмжлэг шаардлагатай биш шаардлагагүй хүмүүст нь очдог болчихлоо. Тэгэхээр үүнийг би Монгол Улсад бас нэгэн алдагдсан боломж гэж харж байгаа. Үүнийг өөрчлөх ёстой биз дээ. Тийм учраас БЗС-г зөв явуулахын тулд би дуугарч ч ирсэн, өнөөдөр ч дуугарч байгаа хэрэг. Дотор нь юу болсныг ойлгож байж л олны хүчээр өөрчилнө. Тэр утгаар би анализ хийж, түүнийгээ олон нийтэд ярьсан.
-БЗС-гийн дарга Д.Гардийн зээл ч чөлөөлөгдсөн юм билээ. Харин сайдын тушаалаар зээлээс чөлөөлөх тусгай журам бий гэж тэр өөрөө тайлбарласан. Та энэ журмыг нь ойлгосон уу?
-Харин тийм байна лээ. Янз бүрийн журмаар тайлбарлаад байдаг. Гэтэл хуулиндаа УИХ журам батална гэсэн байгаа. УИХ тэр журмаа батлаагүй. Хуулийг давсан сайдын тушаал байна гэдэгт би итгэхгүй байна, давтан хэлэхэд. Мэдээлэл ингэж ил болсон дээр нь бид одоо засаж авах ёстой. Аливаа санд гардаг урсгал нь байхад ордог нь байхгүй бол болохгүй. Тэгэхээр одоо эргэн төлөгдөж, тэр хэрээр дараа дараагийн хүүхдүүдэд боломж олгох ёстой.
-Та одоо МАН-ын нарийн бичгийн дарга. Өмнөх дарга нарыг ингэж өөр асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, оролцож байсныг санахгүй байна. Та одоогийн албан тушаал ямар нэг хэлбэрээр зөрчилдсөн үү?
-Би үүнийг МАН-ын нарийн бичгийн даргын хувиар хийгээгүй. Иргэн О.Батнайрамдалын хувьд, өмнө нь БЗС-гаас зээл авч чадаагүй, олон залуус бас авч чадаагүйг ойлгосон, БЗС-гийн ач холбогдлыг үнэлж байгаа хүний үүднээс л хийсэн. Би ахлах сургууль, бакалавр, магистраа гадаадад хамгаалсан, үүний ач холбогдлыг биеэрээ мэдэрсэн хүн шүү дээ. Харин хэн нэгнийг чичлэх гэж хийгээгүй, энэ өөрөө тийм хэмжээний ч асуудал биш. 30 жил явсан системээ бүгдээрээ ойлгож байгаад засъя л гэж хийсэн.
-Ямар реакцууд ирэв?
-Дэмжиж байгаа, шүүмжилж байгаа, улс төр хийлээ гэж байгаа олон л реакцууд байна. Би хөдөөнөөс өөрөө учраа олж ирээд, бакалавртаа бүтэн зээл авч, магистртаа БЗС-гаас авч чадаагүй ч өөрөө зохицуулаад, дэлхийн боловсролыг эзэмшсэн. Тийм учраас нэг хүүхдэд ч дэлхийн боловсрол олоход нь тусална гэдэг мөнгөөр үнэлшгүй үнэ цэн байдгийг хэнээс ч илүү мэднэ. Тийм болохоор л О.Батнайрамдал хийх ёстой гэж бодсон.
Социал демократ үзэл баримтлалын үр шимийг би биеэр мэдэрсэн хүн
-Харвардад тэнцчихээд, БЗС-гаас зээл хүсээд бүтэлгүйтэхдээ та төлбөрөө яаж шийдсэн юм бэ?
-Би боломжтой айлын хүүхэд биш байсан. Хөдөөний, эгэл жирийн айлын хүүхэд. Улаанбаатарт их сургуульд орсон байлаа ч аав, ээж хоёр маань чардайхаар байсан. Харин өөрөө хичээж, бакалавраа 180 мянган ам.доллар, магистраа 200 мянган ам.долларын төлбөртэй сургуульд хамгаалж чадсан. Нийтдээ бараг тэрбум төгрөгийн тэтгэлгийг 100 хувь гадаадаас авсан. Бүх хүүхдэд тийм боломж байхгүй. Төр дэмжлэг үзүүлэх ёстой юу, ёстой. Манай улсын хөгжлийн гол цөм нь юм, энэ.
Харвардын их сургуулиас 40 хувийн тэтгэлэг авсан. Үлдсэнээ Монголоос зохицуулж чадаагүй учраас АНУ-аас зээлсэн. Түүнийгээ төлж дуусахын тулд маш их хөдөлмөрлөсөн. Хөлсөө урсган төлж дуусгаад, Монголдоо эргэж ирсэн.
-Улс төрд гадаадад боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин орж ирлээ гэсэн шинэ урсгалын манлайд та явж байсан. Тэр тусмаа, ер нь гадаадад төгссөн залуус ирээд улс төрд орно гэдэг нь сонирхолтой дүр зураг л даа. Та яагаад улс төрийг сонгосон юм?
-Улс төрд орно гэж юуг хэлэхээс л шалтгаалах байх. Би хүссэн өөрчлөлтөө хийхийн тулд л хичээж буй. Монгол Улсад асар их боломж бий. Мөнгөнгүйдээ биш, зүгээр л баялгийн зөв хуваарилалтын асуудал. Боломж яагаад эрх мэдэлд ойр хүмүүст очоод байна гэдгээс л бүх зүйл ундарч байгаа. Боломж болон баялгийн тэгш бус хуваарилалтаас энэ бүх голдирол буруу тийшээ явчихсан. Гэхдээ хөгжих боломж бий, бүр ойрхон байгаа. Хэдэн том реформ хийчихэд ойрхон гэж харж байгаа. Яг өөрийнхөө хүсэж буй өөрчлөлтийг хийхийн тулд өөрөө оролцъё, policy making буюу бодлого тодорхойлоход оролцоотой байя гэдэг л санаа шүү дээ.
-Танд тэгэх боломж хэр олдсон бэ?
-Надад маш их боломж олгосон гэж боддог. Намын залуучуудын байгууллагад ажилласан. ЗГХЭГ-ын даргын зөвлөхөөр ч ажиллаж үзлээ. Тэр үедээ “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулахад гар бие оролцох алтан боломжийг атгасан. УУХҮЯ-ны дэд сайдаар бараг гурван жил ажиллалаа. Одоо намынхаа нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Боломжийг маш сайн олгосон гэж боддог.
-Харин мохсон, мохоосон зүйлс бий юү?
-Ер нь улс төр гэдэг адармаатай, амаргүй зүйл байна л даа. Гэхдээ тэгээд, амар юм гэж юу байх вэ. Эцсийн үр дүн гаргахын тулд л явна. Хамгийн гол нь үр дүн гарах ёстой.
-Энэ замналыг туулсны дараа анх ярьж байсан БЗС-гаа өнөөдөр ч ярьсаар байна гэдэг, улстөрч гэдэг тодорхойлолтоор бол орхичихсон баймаар ч юм шиг санагдаж байна. Энэ үнэхээр юмны ард нь гарч байж санаа амардаг зан чанар уу. Эсвэл зээл авч чадаагүй нь танд одоо хэр бодогдоод байдаг юм уу?
-Би хүссэн өөрчлөлтийнхөө араас л явж байгаа нь энэ шүү дээ. “Unlock” подкастыг хийгээд зургаан жил болохдоо залууст зориулан дэлхийн шилдэг 150 гаруй номыг уншиж, хуваалцлаа. Өөрт үнэ цэнтэй юмаа хийнэ, мэдээллийг мэдлэг болгож түгээнэ гэдэг бас л миний хүсэл. Би өөрчлөлтийн нэг хэсэг болох гэж эх орондоо ирсэн, энэ сонголтоо хамгийн түрүүнд тавьж байна. Зүгээр нэг карьер хөөх гээгүй. Би ихийг зольж эх орондоо ирсэн. Үүнийхээ үр дүнг үзмээр байна.

-Та “Unlock” подкастаас эхлээд л олон талаараа залуусын дунд бол хүлээлт үүсгэсэн. Одоо МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна л даа. Цаашдын карьераа хэрхэн харж буйг тань хүмүүст сонирхуулмаар байна?
-Карьераа ямар нэг албан тушаал гэж харахгүй байгаа. Албан тушаал бол эцсийн цэг биш. Бодлого тодорхойлоход, мөрөөдөж буй Монголыг бүтээлцэхэд оролцоотой байх нь л хамгийн гол. Карьерыг ер албан тушаалаар тодорхойлох нь өөрөө утгагүй юм. Буруу хандлага.
-Ер нь МАН-ын нарийн бичгийн дарга гэж юү хийдэг ажил юм бэ?
-Би болохоор МАН-д гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. 100 гаруй жилийн түүхтэй, социал демократ үзэл баримтлалтай, Азидаа ууган намуудын нэгийн хувьд МАН олон улсад өөрийн гэсэн байр сууриа бататгах шаардлагатай.
Саяхан Тайландын парламентын сонгууль боллоо. Маш консерватив, хаант засаглалын нөлөө хүчтэй ийм улс шүү дээ. Гэтэл сая социал демократ үзэл баримталтай цоо шинэ нам хүмүүсийн хүлээлтийг бут цохиод ялчихлаа. 42-хон настай залуу гарч ирээд улс төрийг эргүүлчихлээ. Энэ залуусын хүч байсан. Миний хувьд социал демократ үзэл баримтлалыг Монголын хөрсөн дээр зөв гэж боддог.
-Та гол нь баруунд боловсрол эзэмшсэн. Баруунд сураад ирсэн хүн зүүний намд, социал демократ үзэл баримтлалыг дэмжин ажиллаж байгаа нь өөрөө сонирхолтой хэрэг. Барууны залуус барууны л байдаг.
-Их сонирхолтой асуулт байна. АНУ, Европ, Австралид сурч, ажиллаж байгаад ирсэн. Эдийн засгийн хувьд мэдээж төрийн оролцоо аль болох бага, либерал байх нь зөв.
Нөгөө талаас, аливаа эдийн засгийн хөгжлийн явцад заавал хоцорч үлддэг нийгмийн бүлэг бий. Баялгийн тэгш хуваарилалт ямар нэгэн байдлаар алдагддаг. Тэр хоцорч үлддэг хэсгээ чирч, хамтдаа урагшилъя гэдэг нь гол үзэл баримтлал нь шүү дээ. Тэгээд пост социалиаст орнуудад илүү тохирохуйц. Цэвэр барууны капитализм бол зөвхөн Shareholder буюу хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээлдэг. Харин Баруун европод Stakeholder буюу оролцогч талуудыг дээдэлдэг. Оролцогч тал гэдэгт тухайн компанийн хувьцаа эзэмшигчид, удирдлага, ажилчид, хамтран ажиллагч байгууллагууд нь хүртэл орно. Энэ бол эдийн засгийн талаасаа. Мөн аз жаргалын индексийг авч үзсэн ч, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал талаас нь харахад социал демократ үзэл баримтлалтай, Баруун европ, Скандинавын орнууд илүү амжилттай байна. Норвегид би хоёр жил суралцаж, амьдарсан. Норвеги жинхэнэ утгаараа тийм орон. Тэгэхээр би өөрөө ч биеэрээ энэ үзэл баримтлалыг үр шимийг мэдэрсэн гэсэн үг.
-“Алсын хараа-2050” бодлогод таны оролцоо юу байсныг бас сонирхмоор байна?
-Энэ бол олон эрдэмтэн судлаачдын болоод өнгөрсөн 30 жилд явж ирсэн бүх баримт бичгүүдийн нэгдэл. 3.4 сая хүний “давхардсан” мөрөөдөл. Нэг талаас, сүүлийн 30 жилд маш олон хөгжлийн баримт бичиг, бичиг цаас “үйлдвэрлэгдсэн”. Тэр бүгдийг нэгтгэсэн нь “Алсын хараа-2050” гэж ойлгоорой. Геополитикийн ийм нөхцөл байдалтай үед, аливаа улс орны урт хугацааны бодлого нь тодорхой бөгөөд чамбай байх ёстой. Шударга ёс тогтсон, эв найрамдалтай, улс төр нь тогтвортой байгаасай гэсэн хүн бүрийн мөрөөдлийн нэгтгэл.
Миний хувьд эдийн засгийн агуулгууд дээр илүү оролцоотой ажилласан. Мөн бодлогуудыг “боож”, нэг баримт бичиг болгох буюу нэгтгэлийн ажлын хэсэгт илүү үүрэгтэй ажилласан юм.
-Таныг ер нь улстөрч гэж тодорхойлж болох юм уу. Юу гэж харж явбал зохих юм бэ?
-Улстөрч гэдэг их ерөнхий л юм. Policy Making бол миний сонирхоод байгаа ойлголт шүү дээ.
-Бодлого гэхээр улстөрч юм биш үү?
-Ард түмнээ төлөөлж, бодлого тодорхойлж буй хүнийг улстөрч гэнэ гэвэл улстөрч юм даа.
-УИХ-ын сонгуульд нэр дэвших бодол байна уу?
-Энэ бол явж явж ард түмний хүсэл шүү дээ. Тухайн нам, улс төрийн хүчин дурын хүнээ явуулахгүй. Ард түмний хүлээлтийг авсан хүний л асуудал болов уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сартайсан хоббит Сонгуулийн компанит ажлаа эхлүүлээ юу?
Нэр дэвших гэж байгаа нөхөр байна гэж ойлголоо
Ховдод нэр дэвших гэж үхэхээ мэдэхгүй зүтгэж байгаа өлөн бөөс. Хүн харлуулж биш тэр төслийг ингэж хөдөлгөе гэж шоуд. МАН -аас олигтой юм гарахгүй
Ерөний сайд Оюун-Эрдэнэ БЗС-аас зээл аваад Харвардад сурсан. Батнайрамдaлын авах гэсэн зээлийг намын дарга нь луйвардчихсан юм билээ. Тэгээд шарaлхаад ингээд байгаа юм.
naad sangiin zeeliin zavharliig bitgii hayarai, yavaad baigaarai. us tur mur yaahav, daraa ni bolno bze. amjilt
Шаана биз аан хархнууд живж байгаа хөлөг онгоцноос эртхэн зайгаа авч урваж шарваж зугтаж байна хамаг шим шүлт өрөм тос зөөхийг нь зооглосон өт хорхой паразит шимэгч нарын өнөөгийн өнгө төрх нэг иймэрхүү дур гутмаар адгийн шаарнууд
Туулсан хүний үг үнэн шүү дээ... дарга туша�##�тан эрх мэдэлтний хүүхдүүдийн л эдэлдэг эрх байсныг бид мэднээ .ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ...маш өөр цаг үе ирнээ .
Санаа зөв, гэхдээ Жудаггүй улс төр. Өөрийн өчүүхэн сонирхлийн төлөө бүгдийг, аав ээжийгээ ч үгүй хийнэ. Маш муу з�##�уу бн.
Зөв асууд�##� хөндсөн. Авсан зээлээ эргүлээд төлөх, төлүүлэх хэрэгтэй.
МАш зөв үйлдэл хийсэн гэж үзэж байна. З�##�уучууд ийм шударга байж л эх орноо цаашаа зөв авч явна. Энд нам хамаагүй.
zeel avsan ulsuud ni setgegdel deer booj vheh gej bh shiv dee. hahaad yheeree ta nar
Тавиул луйварчин байна. Би шударга гэж хуца�##� өлөв долов гээл, дэл сул юм, хүмүүсийн боломжийг хулгайлах гээл. Да�##�гавар авцан байгаа
Шааааааааааана биз.
За дүү минь боль, урд нь тийм л шударга зарчим хүн байсан бол хэлж ярьж асуудлыг гаргаж тавихгүй яасын? Одоо ирж гэнэт сэрж энэ тэр аан, сонгуульд оролцох санааг чинь иргэд бид мээддэг болсон байгаа шүү, ЕС-ын хичээлд сайн тус�##�сан гээд л нэр дэвших эрхээр шагнагдаа юу?
сонгуульд нэр дэвшүүлэх гэж бэлдэж байгаа хэдэн улсууддаа нэг нэг сэдэв оноож өгчээ дээ. тэнэг улсуудыг хуурсаар бүүр сурсан юм шиг байгаа юм
Харин тэх, Заригийн хүүхэнд хэдэн цаас атгуулж сэвээд л, төрийн байгууллага ажлаа өөрсдөө хийгээд авах хүнээсээ авах ёстой мөнгөө тэр сэтгүүлчтэй сэтгүүлчгүй авчихдах байгаа гэдгийг боловсрол харьцангуй өндөр иргэд нь ойлгоно ш дээ.
Амжилт хүсэе, улсын их хурлын бүрэн эрхэнд х�##�даж эрх мэдлээ хэтрүүлсэн, зээлийг дураараа тэглэсэн үе үеийн дарга сайд нарт хариуцлага тооцож учруулсан хохирлыг зээлээс чөлөөлөгдсөн хүмүүстэй нь хамт төлүүлж чадсан цагт л жирийн иргэн дэлхийн жишигт хүрсэн боловсрол эзэмшиж, монгол улс хөгжих болно.
Зөв сэдэв хөндсөн үр дүн хэрэгтэй бна ардын толгой сайтай хүүхдүүд авдаг баймаар бноо үр дүнд хүрэхгүй бол мянга үглээд хэрэггүйээ чих тавьж хүлээж бгаа шүү
Нүүрсний хэрэгт холбоотой учраас түүнээс анхаарлыг холдуулах гэж БЗС-ийн т�##�аар шүгэл үлээсэн биз.
Batnairamdaliin yariad baigaag demjij bn. davuu erh alban tushaalaa urvuulan ashiglah gej Ene bolovsroliin zeeliin san shuu.....
Сонгуулийн сургаар шудрагын дүрд тоглож эхлэв уг нь �##�ь эрт мэдэгдэл хийсэн бол итгэх байлаа. Одоо хэлтэй болгон нь мэдэгдэл хэвлэлийн хур�##� хийнэ, хөлтөй болгон нь жагсана хаврын синдром СОНГУУЛЬ ойртосны хам шинж өвчин юм даа.
Дарга нарын хүүхдүүд �##�га шүү , болгоомжтой байх хэрэгтэй
Хэний шургуугаар ингэж мэдээлсэнг бүгд бараг мэднэ дээ мангар бацаан минь
Тэнгис их сайн сэтгүүлч болж байна. Асуулт маш сайн бна шүү.
Argagui l bolovsroltoi manai shildeg zaluusiin neg baina.Suuliin yed zuv zaluusaa zuv gazar ni tomilj baigaad bayartai baina. AMJILT
Маш чух�##� асуудлыг ярьсан шүү.өөршигээ олон з�##�уусыг гадаадад өндөр боловсрол эзэмшээд эх орноо хөгжүүлээсэй гэж боломжийг нээж дүү нартаа итгэл өгч байна. Туулсан замн�##� нь ийм шударга хөдөлмөрч з�##�уучууд УИХ-д олон орж ирээсэй
uul ni zovoo odoo cham ruu surgeeree dairna belen bai
shalihgui l gar yum doo
ЗГ-ынхаа 5ш ажмллагаанаас өмнө БЗС -гийнхаа энийг Сэвсэн бол ОНЦ байх байж одоо Заригтайгаа хөтөлцөөд явахаас буцах замгүй Заригийг ажилтай болгосон үыл явд�##� өрнөж бна
Энэ з�##�уу улс төр намруу яаж шург�##�ав гэдэг л сонирхол татаж бн . Тэрнээс төгссөн сургууль боловсрол нь мундаг л юм эх орноо гэсэн чин хүсэлтэй үүний төлөө өөрийгөө зориулж чадах тийм з�##�уу мөн байгаасай л гэж хүсэх байна одоо ч хүнд итгэхэд үнэндээ л хэцүү болждээ ихэнхидээ хумсаа нуусан муур адил хэцүү хэцүү .Цаг хугацаа л харуулна да жинхэнэ шударга эх оронч хүн мөн бол тодорхой хугацааны дараа ард түмний хүү болно до Батнайрамд�##�