НИЙГЭМНийгэм мэдээ
Н.Тэмүүлэн: Сургалтын зээл, барьцаа хөрөнгөө чөлөөлөх гарын үсэг зурсан зөрчил илэрсэн

Авлигатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан болон Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Энэ талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Н.Тэмүүлэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Манай байгууллага авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд БЗС-д шалгалтын ажлыг хийсэн. Хэд хэдэн зөрчлийг илрүүллээ.
Үүнд,
- Тухайн санд томилсон албан тушаалтны заримыг нь хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй
- Ил тод байдлыг хангадаггүй
- Тухайн санд заасан ажлын байрны шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилуулж ажиллуулдаг
- Ашиг сонирхлын хуулийг зөрчдөг /өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох/
- Өөрийн сургалтын зээлийг чөлөөлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхээр өөрийн гарын үсэгтэй албан бичгийг бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн
- Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй /2011 оноос хойш боловсролын зээлийг тэглэхийг УИХ-аас журам гаргана хэмээсэн ч салбарын сайд нар нь зөрчиж, зээл тэглэсэн/
- Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас хохирсон хохирлоо нөхөн төлүүлдэггүй,
- Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаанаас өмнө чөлөөлсөн
- Захиалагч байгууллагатай гэрээнд заасан хугацаандаа ажлаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг
- Гадаадын их дээд сургуульд зээлээр суралцдаг сурагчдын төлбөрийг хувь дансаар шилжүүлдэг
- БЗС-гаас явуулж буй мөнгөн гуйвуулгыг нягталдаггүй /австарли долларыг ам.доллароор шилжүүлсэн/ гэх мэт зөрчлүүд хамгийн ихээр илэрлээ" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх зээлийг бүрэн төлүүл, тэгж байж шударга ёс тогтоно,
АТГ-ын комиссарууд сайн ажилласан байна, хуулийн дагуу зөрчлийг зөв илрүүлсэн байна, баяр хүргэе. 2001 оноос 2023 он хүртэлх хугацаанд УИХ-аас БЗСангаас олгосон зээлийг чөлөөлөх журам одоог хүртэл гараагүй байхад боловсролын сайд нар дураараа, �##�бан туша�##�аа ашиглан зээл чөлөөлсөн нь хууль бус гэмт хэрэг.УИХ-аас давсан эрх мэдэл эдэлсэн сайд нарт арга хэмжээ авч бидний мөнгийг санд буцааж ирээдүйгээ аврая: иргэдээ нэгдээрэй!!!