Танд хэрэгтэй

Хууль: Эцэг тогтоолгоход нийт 217,200 төгрөгийг шинжилгээ, тэмдэгтийн хураамжид төлнө

Эцэг, эх тогтоолгох хүсэлтийг хаана гаргах вэ?

Хүүхдийн эцэг, эхийг тогтоох хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, сонирхогч этгээд, иргэн болон хуулийн этгээд, 14 насанд хүрсэн хүүхэд, хүүхдийн эцэг, эхийг тогтооход талууд маргаангүй бол өөрсдөө өргөдөл гаргаж, Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг, эхийг тогтооно. Эцэг тогтоолгохоор иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлэх материалд

  • Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулах эсвэл ТҮЦ машины лавлагаа байж болно.
  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт
  • Ам бүлийн тодорхойлолт
  • Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тушаасан баримт (Шүүхийн байранд байрлах ГЭРЭГЭ ашиглан тушааж болно.)
  • Нэхэмжлэл 2 хувь

Та эцэг, эхийг тогтоолгох хүсэлтэй байгаа бол нэхэмжлэлээ

  • Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд
  • Гэрлэгчид хэний оршин суугаа газрын шүүхэд гаргахаа харилцан тохирч
  • Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгаан байвал өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана (Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 126 дугаар зүйл)

Бага насны хүүхэд гэдэгт хэдэн насыг ойлгох вэ?

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасан 0-7 насны буюу иргэний эрх зүйн чадамжгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан 7-14 хүртэлх насны буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдийг тус тус ойлгоно.

 Нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацаа

  • Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг/ ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэн хэргийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно. /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл/
  • Эцэг тогтоох шинжилгээ ажлын 10 хоногт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гаргана.

Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйл/ Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана.

Эцэг, эх тогтоолгох шинжилгээг төрөөд удаагүй байгаа хүүхдэдээ хийлгэхээр бол заавал хүүхдийн цуснаас авдаг уу?

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээний дээжид ихэвчлэн цус авдаг ч зарим тохиолдолд нялх хүүхдээс шүлс авдаг.

Эцэг, эх тогтоолгох шинжилгээний төлбөр нь хэд байдаг вэ?

Эцэг, эх тогтоох шинжилгээний хийлгэхийн тулд 147000 төгрөг төлөх ба энэ мөнгө нь Төрийн сан руу шилждэг. Эхлээд хүсэлт гаргагч тал бүрэн төлөөд хэргийг шийдвэрлэхийн явцад хариуцагч талаас нөхөн гаргуулж болдог.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-16 18:27

Холбогдох дугаар байна уу

Холбоотой мэдээ

Back to top button