Нийгэм мэдээ
Сүхбаатар аймагт 50 мянган малын сэг зэм устгалаа

Сүхбаатар аймгийн хэмжээнд цасан шуурганы улмаас 228 орчим мянган мал хорогдсон байна. Улмаар тэдгээр малын халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор өнгөрсөн 22-ны өдөр аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, сэг зэмийг устгах ажлыг эрчимжүүлжээ.
Урьдчилсан байдлаар нийт 50 орчим мянган малын сэг зэмийг устгасан байна. Улмаар Мал эмнэлгийн газраас нийт 632.9 мянган ам.дөрвөлжин талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Уг ажлыг төрийн албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэж буй. Устгал, ариутгалын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор нийт 200 гаруй халдвар хамгааллын хувцас, 255 кг ариутгалын бодисыг сумдад хуваарилжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.