Гадаад мэдээДЭЛХИЙ

Гадаадын хэвлэлд: Монгол уул уурхайн салбараа тогтвортой байлгаснаар цөлжилттэй тэмцэнэ

Asianews сайтад нийтэлсэн Монголын талаарх нийтлэлийг орчуулан хүргэе

Зүүн Азид байх Монгол Улс газрын доройтолд улам эмзэгшиж байна. Засгийн газрын мэдээллээр тус улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтийн гамшигт нэрвэгджээ. Үүний нэг хүчин зүйл нь байгаль орчны шилжилтийн үед шаардлагатай түүхий эдийн хэрэгцээг хангахын тулд өсөн нэмэгдэж буй уул уурхай юм. НҮБ-ын бага хурал нь тогтвортой байдлын асуудлыг хөндөх боломж билээ.

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулна гэж тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам даваа гарагт мэдээлэв.

Уг конвенц нь 1996 оны хүчин төгөлдөр болсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэргүүлэх чиглэл болох цөлжилтийн асуудлыг шийдвэрлэх анхны бөгөөд эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх олон улсын тогтолцоо болж байна.

Талуудын бага хурал нь НҮБ-ын ҮАБЗ-ийн шийдвэр гаргах дээд байгууллага юм. Энэ нь конвенцын хэрэгжилтэд хяналт тавихаас гадна мэдээлэл солилцох талбар билээ.

СОР-17-г зохион байгуулах нь Монгол Улсад цөлжилт болон эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн хоорондын хамаарлын талаар олон улсын хамтын нийгэмлэгийн мэдлэгийг дээшлүүлэх боломжийг олгоно.

Цөлжилт хэдийн Монголын хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Энэ нь 2021 оноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг болсон.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан "Цөлжилтийн атлас"-аас харахад Монголын нийт нутаг дэвсгэрийн 76 гаруй хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн байна.

Газар нутгийн доройтлын түвшин тухайн бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг ч нийт нутгийн 20 гаруй хувь нь цөлжилтөд өртөмтгий байгааг Атлас харуулсан юм. Уг доройтол нь Монгол Улсын газар тариалангийн талбайн 90 орчим хувь, эдийн засаг, соёлын хувьд чухал ач холбогдолтой газар тариалан, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд аюул учруулж буй.

Энэхүү хөгжлийн ард говь цөлийн байгалийн тэлэлт, газар тариалан, уул уурхай зэрэг хүний олон хүчин зүйл бий. Тус улс нь эрчим хүчний шилжилтийн гол түлхүүр болох нүүрс, зэс, алт, түүнчллэн ховор ашиг малтмалаар баялаг юм.

Уул уурхай нь 2021 онд Монголын ДНБ-ий 22 орчим хувь, экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг гол салбар хэвээр байна. 2020 онд засгийн газар "Vision 2050" буюу эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг зарласан. Харин зэс, ховор ашигт малтмалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь үүнийг удаашруулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийг хангахад гол үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байна. 2019 онд тус улсын ДНБ-ий долоо гаруй хувийг бүрдүүлсэн аялал жуулчлалд цар тахал ихэд нөлөөлсөн. Украины дайн Оросын нислэгийн чиглэлд хориг арга хэмжээ авахад хүргэсэн ньь дээрх байдлыг үүсгэсэн юм.

Уул уурхайн салбарын өсөн нэмэгдэж буй ач холбогдол нь цөлжилттэй хослуулан газрын доройтлыг бууруулахад ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болно.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бол “Нэг тэрбум мод” тарих томоохон төсөл юм. Үүний хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ жил 40 гаруй сая мод тарих төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч уул уурхайн салбарт илүү тогтвортой байдлыг хангах амлалт байхгүй бол цөлжилтийн эсрэг тэмцэл үр дүнтэй байх нь юу л бол.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button