УЛС ТӨРУлс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ

Төсвийн тодотголын 77 хувь нь цалин, тэтгэврийг нэмэхэд зориулагдана

Хаврын чуулганыг хаахаас урьтаж хийх ёстой чухал зүйлсийн нэг бол төсвийн тодотгол билээ. Төсөвт тодотгол хийхээр өнгөрсөн мягмар гарагт УИХ дахь МАН-ын бүлгээр, лхагвад Засгийн газраар, баасанд ҮАБЗ-өөр тус тус хэлэлцлээ. Тэгвэл энэ долоо хоногт улс төрийн хүрээнд хүлээлттэй буй сэдвүүдийн нэг нь гарцаагүй төсвийн тодотгол юм.

Энэ жилийн хувьд түүхэн төсөв баталсан. Тодруулбал, 20.5 их наяд төгрөгийн зардалтай байсан хэдий ч төсөвт тодотгол хийхдээ 1.8 их наяд төгрөг нэмэгдэнэ хэмээж буй.

Шалтгаан нь энэ оны эхний таван сарын орлогын ашгааас гадна өнгөрсөн жил ашиглаагүй 1.5 их наяд төгрөг байгаа гэх. Тиймдээ ч энэ жилийн төсвийн тодотголыг дээрх байдлаар нэмээд буй.

Тэгвэл 1.8 их наяд төгрөгийг юунд ашиглах вэ.

  • 54.8 хувь - Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэх /цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгоход 986.6 тэрбум төгрөг/
  • 21.9 хувь - Нийт нэмэгдсэн зардлын энэ хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах /зорилтот халамжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төрөг/
  • 10.4 хувь - Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах /187 тэрбум төгрөг/
  • 9.3 хувь - Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоос гадна хагас жилийг нөхөж олгох /167.7 тэрбум төгрөг/ зэргээр тус тус нэмэгдүүлэх ажээ.

Гэвч Засгийн газар "Евро" бондын 400 сая ам.долларыг есдүгээр сард, "Самурай" бондын 30 тэрбум ам.долларыг арванхоёрдугаар сард төлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button