УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намын бүлгүүд өнөөдөр хуралдана

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ.

Тэгвэл өнөөдөр МАН болон АН-ын бүлгүүд хуралдах юм. Тодруулбал,

  • "Жанжин Д.Сүхбаатар" - МАН
  • "Их эзэн Чингис хаан" - АН бүлгийн хуралдаан болох ажээ.

Бүлгийн хуралдаан 10.00 цагаас эхлэх товтой байна. Хуралдааны дараа бүлгийн дарга нар мэдээлэл хийдэг билээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт намын бүлгүүд хуралдаагүй. Харин мягмар гарагт хуралдсан юм. МАН-ынхан тогтолцоог 76/50 байсныг 78/48 болгож, гишүүдийн тоог 126 дээр бататгаж, саналаа хайрцаглав. Мөн төсвийн тодотгол хэлэлцсэн билээ.

Ингэхдээ цалингийн хэмжээг VII, X саруудад шатлан нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах, хүүхдийн мөнгийг авах саналтай хүүхэд бүрд өгч, өнгөрснийг нь нөхөж олгох, түгжрэлд дахин мөнгө гаргах зэрэг шийдвэр гарсныг танилцуулсан юм.

Харин АН-ынхан 126 тоог дэмжсэн ч, тогтолцоон дээр санал нэгдэхгүй үдээс хойш намын дарга нарыг ирэхээр дахин хуралдана гээд тарцгаасан юм. Эргэж хуралдсан эсэх нь ч тодорхойгүй байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button