НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Жүдо: Шигшээ баг Душанбегийн Гранпригаас гурван хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн Душанбегийн Гранпригээр үргэлжилж буй. Манай улсын шигшээ багийн нийт 19 гишүүн тус тэмцээнийг зорьсон билээ.
Тэгвэл эл тэмцээнээс манай улсын шигшээ баг нийт гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тодруулбал,
- эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адьяасүрэн
- эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг
- эрэгтэйчүүдийн -100 кг жинд Б.Гончигсүрэн нар тус тус медаль хүртжээ.
Өмнө мэдээлсэнчлэн Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаандаа шигшээ багийнхаа тамирчин Б.Басхүүтэй учраа таарч, ялсан юм.
Харин А.Адьяасүрэн Польшийн Кинга Волжакийг, Б.Гончигсүрэн Данийн Матиас Мадсеныг тус тус ялсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээллээ зөв оруулаач ээ эмэгтэй 48 кг-н тамирчин эрэгтэй 66 кг-н тамирчинтай барилдсан байх уу