НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ
Параволейболын улсын аваргаар Сэлэнгэ аймгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тодорлоо

Параволейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүд болох 3-4-ний өдрүүдэд эл тэмцээнийг зохион байгуулжээ.
Тэмцээнд Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс нийт 15 баг багийн 100 гаруй тамирчин оролцсон байна.
Улмаар Сэлэнгэ аймгийн М.Мөнхбат болон Н.Нямбаяр ахлагчтай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд аваргаллаа.
Тэмцээний дэд байрт эрэгтэйчүүдийн төрөлд Хөвсгөл аймаг, гутгаар байрт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид шалгарчээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд дэд байрт Хан-Уул, гутгаар байрт Хөвсгөлийн шигшээ баг шалгарсан байна.
Түүнчлэн тэмцээний шилдэг тамирчнаар
- эрэгтэй төрөлд Б.Баярхүү /Сэлэнгэ аймаг/
- эмэгтэй төрөлд О.Оюунжаргал /Сэлэнгэ аймаг/ нар шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.