УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Тавантолгой төмөр зам", Тавантолгой" ХК-иудын БЭТ-ийг чөлөөллөө

Засгийн газрын өнөөдөр /2023.06.07/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “”Тавантолгой төмөр зам”-д БЭТ-өөр Н.Мягмар томилогдсон байгаа. Энэ БЭТ-ийн зургаан сарын хугацаатай ажиллах үүрэг нь өнөөдөр дуусаж байна. Тайланг нь авч хэлэлцээд, түүнийг эл үүрэгт ажлаас нь чөлөөллөө. “Тавантолгой төмөр зам”-д ажиллахдаа нэлээд эерэг өөрчлөлт авчирчээ. 40 гэрээг олон нийтэд ил болгосон байна. Үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийсэн. Тайланг нь 14 хоногийн дараа Засгийн газарт танилцуулна” хэмээлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Мөн орон нутгийн таван толгой буюу "Тавантолгой" ХК-ийн БЭТ-өөр томилогдсон П.Сайнзориг ажилласан хугацаандаа хэд хэдэн ахиц дэвшлийг мөн авчирчээ. Түүний ч мөн БЭТ-ийн хугацаа дууссан учир мөн чөлөөлж байна.

Энэ компани ашигтай ажиллахаас гадна олборлолтын технологио сайжруулах чиглэлд огт хөрөнгө оруулалт хийгээгүй байна. Олсон ашгийг тэр чигт нь хувьцаа эзэмшигчдийн ноогдол ашиг болгож тарааж иржээ. Ингэснээр компани өөрөө техник технологио сайжруулах чиглэлд огтоос хөрөнгө оруулалт хийгээгүй юм байна.

Мөн уурхайн ажилчдын цалинг 30-40 хувиар нэмэгдүүлэх ажлыг хийжээ. 340 мянган тонн нүүрсний асуудлыг эцэслэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д төлөх ёстой байсан 48 тэрбум төгрөгийг төлүүлсэн байна.
2023 он гарснаар 140 тэрбум төгрөгийг ноогдол ашиг хэлбэрээр тараах шийдвэр гаргасан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zyv bicheechee. Tumur zam bish jijig Tavan tolgoi biz dee

Зочин
Зочин
Reply to  Зочин

тавантолгой төмөр зам гээд ту�####�а компани

Зочин
Зочин

Ж.Ганбат ацных нь сайн ажилдагийн. Одоо гэрээтэй хятадын компануудын худ�##�дан ав�##�т яагаад үргэлжлэхгүй Австр�##�и, Индонези рүү шуураад эхлэв. Байд�##� эвгүйцэнгүүт БЭТ ээ чөлөөлж гэнэ

Холбоотой мэдээ

Back to top button