Намын дарга нар үнэд орох цаг

Сонгууль дөхлөө. Жилийн хугацаа үлдлээ. Намын дарга нар үнэд орох цаг эхэллээ. Эхнээсээ нам худалдаж аваад бэлтгэл ажлаа эхэлчихлээ.
Нам худалдаж авах гол шалтгаан жагсаалтаар орж ирэх эрхийн асуудал. Улсын дээд шүүхэд одоогоор 36 нам албан ёсоор бүртгэлтэй байна. Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн эрэмбээр улс төрийн намууд УИХ-ын сонгуульд жагсаалтаар бичигдэнэ гэсэн үг. Нам худалдаж авахын шалтгаан нь энэ.
Эхнээсээ ч худалдагдаад эхэлсэн. Т.Доржхандын хэлснээр жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгддэг намын “эзэн” солигдсон.
Тодруулбал, "Монголын ногоон намыг экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг худалдаж авлаа" гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр дарга нь болсон тухай мэдээлэл цахим орчинд цацагдав. О.Бум-Ялагч намаа чухам арилжчихсан уу гэдэг асуулт байна.
Намын дарга нар үнэд орох цаг ирж байгаа нь энэ. Тэднийг улстөрөөс завсардсан, эсхүл мөнгөтэй хүмүүс онилж буй. МАН, АН-аас бусад жижиг намууд дээр ч мөнгөний наймаа сайн явагдана. Энэ үүднээс УИХ-ын хаврын чуулганыг хаахаас урьтаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улстөрийн намын тухай хуулиа баталж чадах уу. Мөнгөний наймааг хаах сайн заалтууд оруулж чадах уу гэдэг хүлээлт бий.
- МАН
- Ардчилсан нам
- Монголын ногоон нам
- Иргэний зориг нам
- Монголын Уламжлалын нэгдсэн нам
- Монгол Либерал ардчилсан нам нэрээ Ардчилсан Монгол ялна болгож өөрчилжээ.
- Эх орон нам
- Монголын либерал нам
- Бүгд найрамдах нам
- Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам
- Монголын социал демократ нам
- Ард түмний нам
- Монгол үндэсний ардчилсан нам
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Хөгжлийн хөтөлбөрийн нам
- Монголын ардчилсан хөдөлгөөний нам
- Хамуг Монголын хөдөлмөрийн нам
- ХҮН нам
- Эх орончдын нэгдсэн нам
- Монгол консеравив нам
- Тусгаар тогтнол эв нэгдлийн нам
- Ард түмнээ хайрлая нам
- Монголын хүний төлөө нам
- Үнэн ба зөв нам
- Зон олны нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Их эв нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Миний Монгол нам
- Монгол шинэчлэлт нам
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
- Зүй ёс нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Иргэдийн оролцооны нэгдэл нам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.