НИЙГЭМНийгэм мэдээ
Опозит хамтлаг тоглолтоо есдүгээр сарын 2-нд хийх товтой байна

Цахим орчинд Опозит хамтлаг тоглолтоо хийх магадлалтай гэх мэдээлэл тараад буй. Тэдний сонсогчдын зүгээс ч тоглолтын талаарх мэдээлэл үнэн эсэхэд чих тавьж байгаа билээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Г.Энэрэл болон А.Гантулга нар эргэн нэгдэж, тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа ажээ. Тодруулбал, тоглолтоо урьдчилсан байдлаар ирэх есдүгээр сарын 2-нд хийхээр товлосон байна.
Тоглолтоо хийх эцсийн хугацааг одоогоор албажуулан батлаагүй байгаа ажээ. Тэд 2014 онд Солонгос, Турк тэргүүтэй улсад хамтлагаараа тоглолт хийж байсан юм.
2004 оны нэгдүгээр сарын 4-нд Г.Энэрэл болон А.Гантулга гэх наймдугаар ангийн хөвгүүд нэгдэж, Опозит хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Эл хамтлаг байгуулагдаад 19 дэх жилтэйгээ золгож буй. 2014 онд тодорхойгүй шалтгаанаар хамтлагийн гишүүд болох Г.Энэрэл, А.Гантулга нар хамтран уран бүтээл хийхээс татгалзаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЛАЙ ЛАЙ ХАМТЛАГ ДУУЧИД ЖОРЛОНГИЙН ӨТ ШИГ ОЛШИРСОН ЭНЭ ЦАГ ДОР ЭД НАРААР ДУТАЖ ГЭНЭ ТОНИЛ ЦААШАА
❤️❤️❤️