Нийгмийн

Кызылийн нисэх онгоцны буудал олон улсын анхны нислэгээ Монголоос хүлээн авчээ

Хоёр сар орчмын өмнө олон улсын статустай болсон Кызылийн нисэх онгоцны буудал анхны нислэгээ бямба гарагт /2019.10.26/ Монгол Улсаас хүлээн авна гэж ОХУ-ын Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлж байжээ. Үүний дагуу Кызылийн нисэх онгоцны буудалд газардсан анхны онгоц манай улсын онгоц болсон аж.

Олон улсын нислэг нь бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлнэ гэж Тувагийн эрх баригчид найдаж буйгаа илэрхийлсэн байна. “Тува улс олон улсын анхны нислэгийг хүлээж авахад бэлдэж байна. Энэхүү нислэгийг Засгийн газар болон Монгол Улсын агаарын тээврийн “Hunnu Air” компани 10 дугаар сарын 26-ны өдөр техникийн нислэгийн хувиар, өөрөөр хэлбэл Кызылийн нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх агаарын тээврийг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах арга хэмжээний хүрээг тодорхойлох зорилгоор хийхээр төлөвлөж байна” гэж тус улсын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.

ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотын нисэх онгоцны буудал наймдугаар сарын эцсээр олон улсын статустай болсон байна. Тус буудал Монгол Улсын Улаанбаатар, Улаангом хотуудаас гадна БНХАУ-ын Бээжин болон Өрөмч хотын хоороонд нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 2030 он гэхэд Кызылийн нисэх онгоцны буудлын зорчигчдын урсгал жилд 33.7 мянгаас 249.3 мянга болж нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-27 08:34

Оросын хоцрогдсон, хамгийн ядуу хязгаар нутаг

Холбоотой мэдээ

Back to top button