ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Xanadu Mines": Хармагтай төслөөр өндөр агуулгатай шинэ бүсүүд илрүүллээ

"Xanadu Mines" өрөмдлөгийн ажлын явцад өндөр агуулгатай шинэ бүс илрүүлжээ. Улмаар Монгол дахь Хармагтай зэс-алтны төслийн нөөцийг энэ оны сүүлээс өмнө шинэчилнэ гэдгээ мэдэгдэв.

Тус компани Стокворк Хилл болон Уайт Хилл ордууд дахь нөөцийн өргөтгөлүүдийг нэмэгдүүлэх зорилготойгоор 30 мянган метрийн алмазан өрмийн кампанит ажлынхаа тал хувийг дуусгасан байна.

Хармагтай нь

  • гурван сая тонн зэс
  • найман сая унц алтны нөөц
  • 1.1 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй гэдгээрээ алдартай.

"Xanadu Mines"-ийн мэдээлснээр 31 өрөмдлөгийн цооногоос хийсэн сүүлийн үеийн шинжилгээ нь 2021 онтой харьцуулахад илүү үр дүнг харуулсан хэмээжээ.

Стокворк Хиллээс хийсэн өрөмдлөгийн үеэр 122 метрийн гүнээс 0.32 хувь зэс, тонн тутамд 0.26 грамм алтны агууламжтай байжээ. Мөн өөр нэгэн цооногоос 411-ээс 22 метрийн өндөрт 0.95 хувийн зэсийн агууламжтай, 4.1 метрийн гүнд 3.82 хувийн хатуу зэсийн агууламж илэрсэн байна. Өндөр агуулга бүхий шинэ бүсүүдийг өргөтгөхөөр нэмэлт өрөмдлөг хийх талаараа компанийн зүгээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэн
Сүрэн

Монгол Улсад газар усны нэрийг Монгол нэршилээр өгч байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button