Гадаад мэдээДЭЛХИЙ

Бяцхан лусын дагинаас сэдэвлэсэн цувралд өнгөт арьст Ариель дүр бүтээнэ

АНУ-ын Дисней компани 1989 онд гаргасан "The Little Mermaid" буюу Бяцхан лусын дагина хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн киногоо олны хүртээл болгосон билээ. Ариелийн дүрд өнгөт арьст эмэгтэй тоглуулсан нь олны дунд бухимдал үүсгэж, багагүй маргааны сэдэв болсон.

Тэгвэл энэ удаад Бяцхан лусын дагинаас санаа авч, телевизийн шинэ цуврал хүүхэлдэйн кино гаргахаар болжээ. Гол дүрд ч мөн адил өнгөт арьст Ариель гарах юм байна. Урьдчилсан байдлаар энэ онд багтааж олны хүртээл болно хэмээн төлөвлөж байгаа ажээ.

"Disney Junior's Ariel" нэртэй уг цуврал нь усан доорх Атлантика хаант улсын ертөнцөд найман настай лусын гүнж болох Ариель болон түүний найз Флаундер зэрэг найз нарт тохиолдох адал явдлыг өгүүлэх аж.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button