ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Шинэ Яармаг" цогцолборын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг 23-наас эхлүүлнэ

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар болжээ.

Үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь авч үзвэл,

  • орон сууц
  • үйлчилгээний талбай
  • авто зогсоол
  • дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд байгаа аж.

Барилгуудыг А болон В бүсээр ангилжээ.

А бүсэд,

  • ашиглалтад орсон орон сууц 41 /119, 121, 257 м2/
  • үйлчилгээний зориулалттай талбай 6
  • авто зогсоол 16 ширхэг, нийт 23.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх

В бүсэд

  • дуусаагүй барилга долоон блок орон сууц
  • гурван блок үйлчилгээ
  • 332 ширхэг авто зогсоол, газрын хамт, нийт 63.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа аж.

Худалдан борлуулахаар нийтэд зарласан “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын хөрөнгөтэй холбоотой мэдээллийг Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан авах, эсвэл газар дээр нь очиж үзэх тохиолдолд энэ сарын 22-ныг дуустал тухайн байрлалд танилцуулж, үзүүлэх боломжтой ажээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button