УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдсан билээ. Улмаар Боловсролын зээлийн сан тэргүүтэй 23 асуудлыг хэлэлцсэн юм.

Тэгвэл үдээс хойш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2023.06.14) “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн билээ. Улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх,  үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх гол хөтөлбөрийн нэг хэмээж буй.

Мөн нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хянан шийдвэрлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн албан хаагч, иргэдийн ёс суртахууны түвшин болон үндэсний шударга ёсны тогтолцоог үнэлэх механизм бүрдэнэ хэмээж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button