Танд хэрэгтэй

БНСУ-д өдөрт 70 орчим монгол иргэн "харлаж" байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлэх болон тус улс руу зорчиж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах зөвлөмж, мэдээллийг өгч байна. Үүнд,

Нэг. БНСУ-ын виз мэдүүлж байгаа иргэн нэн тэргүүнд өөрийн зорилгод нийцсэн ангиллын визийг мэдүүлэх, баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, сайтар хангаж, зорчих зорилгоо бүрэн тодорхойлох шаардлагатай /Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-ын ЭСЯ-ны https://overseas.mofa.go.kr/mn-mn/wpge/m_276/contents.do цахим хуудаснаас авна уу/.

Хоёр. Виз мэдүүлж байгаа иргэний гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садан нь БНСУ-д визийн хугацаа хэтрүүлж оршин сууж байгаа эсхүл оршин сууж байсан, аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан тохиолдолд виз мэдүүлэгчид виз олгохоос татгалзах магадлалтайг анхаарна уу.

Гурав. Зохих ангиллын виз авч БНСУ-руу зорчиж буй иргэд өөрийн аяллын зорилгыг нотлох баримт бичиг, тус улсад байх хугацаандаа байрлах газар, зочид буудлын баталгаажсан захиалга, хаягийг сайтар бэлтгэн биедээ авч явахыг анхаарна уу. Виз мэдүүлэх үедээ өгсөн мэдээллээ өөрчлөх, очоод байрлах хаягаа тодорхой хэлж чадахгүй байх, аяллын зорилгоо тодорхойлж, нотолж чадахгүй зэрэг нь БНСУ-ын хилээр гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

Дөрөв. БНСУ-ын ЭСЯ-наас олгосон виз нь тус улсын хилээр нэвтрэх бүрэн баталгаа биш бөгөөд аливаа улсын Хилийн шалган нэвтрүүлэх алба, Цагаачлалын алба нь гадаадын иргэнийг өөрийн улсын хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг газар дээр нь буюу хилийн шалган нэвтрүүлэх цэгт шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Өөрийн улсын дотоодын хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй энэхүү ажиллагаанд аливаа гадаад улсын төрийн байгууллага, хувь хүн хөндлөнгөөс оролцох боломжгүй.

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацаа, нөхцөлийг зөрчин оршин сууж байна. Түүнчлэн, өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх манай иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа талаар мэдээлсэн болно. 

Иймд, БНСУ руу зорчиж буй иргэд Та бүхэн зорчих зорилгодоо нийцүүлэн, визийн хугацаагаа хэтрүүлэхгүй зорчиж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэдийнхээ БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр солонгосын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголд ажиллаж байгаа өчнөөн солонгос хүмүүс байна. Адилхан хөөгөөд гаргаач. Адилхан л улс үндэстэн биздээ. Адилхан баривчилгаа явуулаад гаргаач. Төр төмөр нүүрээ үзүүлээч.

Татвар төлөгч
Татвар төлөгч
Reply to  Зочин

Монголын хууль зөрчиж харлаж үлдсэн солонгос хүн монголд үзээд өгье байхгүй тул хөөж гаргаж болохгүй нь.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хууль зөрчихгүй ажиллаж байвал яаж хөөх вэ дээ. Монголд харлана гэж ч юу байхав.

Зочин
Зочин

ГХЯ юу ч хийгээгүй бж хийж бга гэж худлаа ярьдагаа л больчих.Дорвитой алхам юу ч хийгээгүй шүү дэ.Ядаж л 2сар шахам болж хариу нь гардаг үйлдэлээ 1сар болоод хариу гардаг болгомоор бна штэ.2сар паспортаа хорионд тавиулаад хүлээлгэчих юм.Нэг бол өдөр өдөрт нь 10 хүний материалыг шалгаад хариуг нь тэр дор нь гаргадаг болмоор юм.Нээх олон хүнд виз олгодог юм шиг бөөн хүний материал өчнөөн мөнгөөр авчихаад нөгөөдөхөө шалгаж бна гээд хэдэн сар болчих юм.Хэн хэндээ төвөг болохгүй хялбархан аргаар визээ олгодог болмоор бнаа.

zochin
zochin

MUiin gadaad yam gj shavar nuurtei.kazinochin avgai odoo ard irgediin tulee ajillah bolj bn.Uchneen munge hurengeeree shataad.emhii So giin togloom bolj duuslaa.ES gj hudlaa buttresses eergui.naad t1 avgaigaa ajlaa hii.chadahgui bol zailuul.MAN iin bugsnii buzaruud delhiin shivshig bolgoj.ard tumniig doosh n hj bn.Bugs Odbayr buzaraa .Zuunharaagiin t1 nuheruudees bolj bn.Hulgai.hudal.zodoonch.1000 huuhen huchindsen hun bugd sacral ordond shigdeestei.Argagui ezengui.ham heregtenuud negendee hariutslaga tootsoj chadahgui.

Ахмад
Ахмад

БНСУ -д ажиллаж байгаа ЭСЯ , Консулын газрынхан юу хийж байгаа юм Тэр эмчилгээнд очсон нялх 3- настай хүүхдийг аавынх нь хамт хорьж байгаад буцаасан гэсэн ийм харгис хүний үнэргүй байж болох уу ! ! ! ГХЯ -ны Сайд Батцэцэг гуай! ! !ЭСЯ - Консулынхан Монгол хүний өвчин - зовлонгоор битгий ТОГЛО !Ажлаа хий ! Монгол хүнийг хайрлаж хамгаалж сурцгаа ! ! !

Зочин
Зочин

Битгий ийм байлдаа Хүүхэд нь хараар байдаг хүний виз,тэгээд хуурамч материал бүрдүүлээд орсон байгаан 2 ч удаа өгөөд 2уулан дээр нь гарчихсан байна шүү дээ одоо Солонгост л өөрөө 3 сараар оччихсон, хүүхэд нь өөрөө хараар байна, Тэгэхэд зүгээр бүх юм үнэнчээр өгсөн хүний виз гардаггүй 07 гоор татгалзуулсан энэ элчингээ нэг шалгавал яасан юм шал худлаа хүний материал сайн шалгахгүй хүмүүсийг random оор сонгодог юм уу яадаг юм.Арай юмаа

Зочин
Зочин

Монголчуудаа солонгосруу явахаа байчихаач. Наадуул чинь сая хөл хориогоор гадаадын ажиллах хүчгүй болоод уйлан дуграа биздээ. Болж өгвөл нэг хэсэг очихгүй л байх хэрэгтэй бна. Наадуул чинь өөрийн орны хүмүүсээ авч ажиллуулахаар маш өндөр цалин өгдөг. Тийм болохоор л гадны хүмүүсийг бага цалингаар ажиллуулах гэж гадны орноос ажиллаж хүчин авдаг шдэээ.

Зочин
Зочин

Ugaasaal gargadguishtee

Холбоотой мэдээ

Back to top button