CSGO: Хятадын лигт Монголын тамирчид гранд финалд өрсөлдөнө

"Perfect World Arena Premier League Season 4" энэ сарын 13-нд эхэлсэн билээ. Хятад дахь CSGO-ын хамгийн том уг тэмцээнд манай улсаас "Atox" баг оролцож буй.
Нийт найман баг оролцсон юм. Үүнд,
- Wings Up
- NKT
- Lord Rabbit
- Rare Atom
- Chaoran
- Atox
- Jijiehao
- Lynn Vision багууд оролцлоо.
Үүнээс дөрвөн баг шалгарсан бөгөөд NKT, Rare Atom, Atox болон Lynn Vision багууд шалгарсан юм.
77 сая төгрөгийн шагналын сантай эл тэмцээнд Хятадад чансаагаараа хоёрт бичигдэж буй Lynn Vision багтай манай улсын Atox Esport баг тоглож, 2:1 харьцаатайгаар хожсоноор финалд шалгарсан билээ.
Мөн NKT Хятадын чансааг тэргүүлэгч Rare Atom багийг 2:0 харьцаатайгаар илүүрхэж финалдлаа.
Онцлог давуу тал нь NKT багт монголоос Г.Эрдэнэцогт болон М.Энхбат нар байдаг юм.
Харин Mongolian Duo Atox Esport баг
- KABAL
- DOBU
- M.iQ
- cool4st
- Bart4k бүрэлдэхүүнтэйгээр тэмцээнд оролцож байгаа билээ.
Эл хоёр багийн ялагч нь гранд финалд шалгарах бол ялагдсан нь доод хүснэгтийн финалд орж, Хятадын шилдэг дөрвөн багтай гранд финалын эрхийн төлөө тоглох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.