НИЙГЭМНийгэм мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраав

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант гуравдугаар баг "Гучин тавын ам"-д ойн түймэр гарсан билээ. Түймрийн талаарх дуудлагыг одоогоос дөрвөн хоногийн өмнө буюу энэ сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан байдаг.

Тэгвэл гурван хоногийн турш үргэлжилсэн түймрийг бүрэн унтраасан байна.

Энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн Засаг даргын тамгын газар, мэргэжлийн алба, сайн дурын хэсгийн ажилчид нийт 55 хүн, гурван автомашин ажилласан байна.

Түймрийг энэ сарын 14-ний өдрийн 11.35 цагт цурамд оруулжээ. Харин өчигдөр буюу 15-ны өдрийн 16.30 цагт бүрэн унтрааж дууссан байна.

Иргэд та бүхэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, аялал зугаалгаар явахдаа тамхи, галын цогоо бүрэн унтрааж байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

М�##� гуай ойн түймэр үү, хээрийн түймэр үү

Холбоотой мэдээ

Back to top button