Танд хэрэгтэй

Муур, нохойдоо найз олох өдөрлөг болно

"BePawsitive-3" өдөрлөг зургаадугаар сарын 24-д Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн Хөл Бөмбөгийн талбайд болно.

Хайртай нохой, муур, амьтнаа дагуулан хамтдаа ирэх уг өдөрлөг "Азтай савар" ТББ-ын 10 жилийн ойн түүхтэй танилцах аяллаар эхэлнэ.

Мөн гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн явцын мэдээлэлтэй танилцах, амьтдаа найзтай болгох, тоглуулах, төрөл бүрийн нэрийн бүтээгдэхүүн худалдан авах, үрчлүүлэх амьтадтай танилцах зэрэг хөтөлбөртэй аж.

Түүнчлэн амьтан тэжээх зөвлөгөө авах, хайртай азтай саврынхаа түүхийг хуваалцах болон сонсох боломжтой гэнэ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button