Сэлэнгэ аймгаас: “Нарны шорон” нэр зүүсэн “Гацуурт” ХХК малчдаас хонь нэхдэг ч Л.Чинбат үгүйсгэдэг
Сэлэнгэ аймагт "Eguur News" агентлагийн сурвалжлах баг ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Гацуурт” ХХК-ийн төв байр бий. Аймгийн төв явах замаас Шаамар луу салж, Цагааннуур зориход засмал тавих, цахилгааны шугам татах ажил өрнөж байлаа.
Шаамар, дараа нь Зүүнбүрэн сум орно. Харин Зүүнбүрэнгээс Цагааннуур луу шилжих заагт гүүр бий. Гүүрэн дээр хэсэг малчид “эргүүл”-д гарч байхтай таарав.

Тэд “Гацуурт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Чинбатын 300 гаруй адууг гүүр давуулахгүй хэмээн манаж байна. Энэ тэдний гүүрэн дээр манаанд гарсан тав дахь хоног. Харин гүүрний наах нь хэсэгт унагатай адууг троссоор түр хашаалжээ. Тодотгоход, ихэнх нь туранхай бөгөөд унагатай гүү дийлэнх юм.

Сэлэнгэ аймгийг ийн зорих болсон шалтгаан нь Л.Чинбат машинаар малчдын араас дайрахаар хөөж буй бичлэг дэлгэгдсэнтэй холбоотой. Ер Л.Чинбатын Сэлэнгэ аймагт давуу байдал үүсгэсэн үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд чих дэлссээр ирсэн. Харин энэ удаа удаан хуримтлагдсан асуудал ил болохын үүтгэл өрнөлөө гэлтэй. Тийм ч болохоор, сэдвийг халуун дээр нь, ер Сэлэнгийн малчдын байр суурь, “Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг байдал зэрэг бодит дүр зургийг сурвалжлахаар энд хүрсэн юм.
Юуны өмнө, хамгийн сүүлд өрнөж, олон нийтийн анхаарлыг татаад буй асуудлаас эхэлье.
Л.Чинбат нь Дорнод аймгаас 300 гаруй адууг гарал үүслийн гэрчилгээгүй тууж, Зүүн бүрэн суманд авчирсан. Харин Цагааннуур луу нэвтрүүлэхэд нь малчид болон аймгийн Мал эмнэлгийн газрын ажилчид, цагдаа нарын хамтарсан бүрэлдэхүүн хориглосон байдаг. Учир нь Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуйн бүс хэмээн улсын хэмжээнд зарласан. Ийм ч учраас аймгийн Засаг даргын захирамжийн дагуу, өдгөө вакцинжуулалтын ажил үргэлжилж буй бөгөөд малын хөдөлгөөнийг хорьжээ. Харин тэдгээр адуу нь гарал үүслийн гэрчилгээгүй байсан учир нэвтрүүлэхгүй гэсэн байр суурийг малчид болон албаны хүмүүс баримталсан байна.

Ингээд 300 гаруй адууг тоолж бүртгэхээр дээр дурдсан хүмүүс ажиллаж байсан. Хоёр хэсэг тасарч, нэг хэсэг нь гол давж явсан учир нэгтгэхээр тууж байхад нь Л.Чинбат машинтай иржээ. Ингээд морьтой хоёр, мотоциклтой нэг хүнийг дайрсан гэдэг мэдээлэл бий.
Одоо ч “Гацуурт” ХХК-ийн зүгээс адуунуудын гарал үүслийг баримтаар нотолж чадахгүй байгаа юм. Тэр үйл явдал өрнөснөөс хойш малчид Зүүнбүрэн, Цагааннуур сумын зааг дээрх гүүрэн дээр манаанд гарч байна. Харин “Гацуурт” ХХК түр хашаа барьж, адуунуудаа хашаалж амжжээ.
Мөн Зүүнбүрэн сумын Засаг даргын захирамж хоёр өдрийн өмнө гарч, адуудыг сумаас албадан гаргахаар болсон байна. Зургадугаар сарын 19 буюу өнөөдөр адууг албадан гаргахаар ажиллана гэж малчид хэлж байлаа.
Б.Ганзориг: Хуруу хугалсан хэмээн гүтгэж, "Гацуурт" ХХК намайг цагдаад өгсөн
Манаанд гарч байсан малчдын дунд Зүүнбүрэн сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг байна. Тэр анх Л.Чинбатын мөнөөх бичлэгийг хийж, цахим орчинд тавьсан юм.

Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Л.Чинбат гуайн адууны асуудалд зөвхөн малчид биш ЗДТГ-аас ажлын хэсэг гарч ажилласан. Анх адуунуудыг Зүүнбүрэн сумын далтын давааг даван орж ирж байна гэсэн мэдээ ирсэн. Энэ дагуу мэмнэлгийн улсын байцаагч очиж шалгахад гарал үүслийн бичиг байгаагүй. Сүхбаатар, Дорнод аймгаар дамжиж ирсэн гэдэг мэдээлэл өгсөн. Хорио цээрийн дэглэмтэй бүс нутгаар дамжин өнгөрсөн байгаа юм. Улмаар “1000 гаруй км-ыг туулаад ирж байхад 500 м газар оруулахдаа л оруулна” гэж “Гацуурт” ХХК-ийн ажилчид хэлсэн.
Иймд аймгаас нэгдсэн хариу иртэл оруулахгүй гээд ЗДТГ-ын ажлын хэсэг буцсан. Гэтэл “Гацуурт” ХХК адуунуудаа дахиад оруулах гэж дайрч, гүүрэн дээр асуудал үүсэж эхлэхээр нь сумын цагдаа, ажлын хэсэг буцаж ирсэн. Гүүр давна, Цагааннуур сум руу адууг оруулна гэж асуудал үүсгэсэн, төрийн албан хаагчдын шаардлага биелүүлээгүй. Биед ч бас халдсан. Улмаар бид гүүрэн дээр хонож, маргааш өглөө нь 10.00-11.00 цагт хоёр сумын ЗДТГ-ын ажилтнуул ирж адууг тоолсон. Тэр үед Л.Чинбат захирал орж ирээд, Зүүнбүрэнгийн малчдыг дайсан. Дараа нь адуутай иргэнийг элдээд хөөсөн нь бичлэгт буусан шүү дээ.
“Гацуурт” ХХК зөвхөн энэ адуу гэлтгүй, өмнө нь ургацын тайлан мэдээг үргэлж хоцроож ирсэн. Мөн малчдын малыг жилийн дөрвөн улиралд хашдаг. Бид тайлан мэдээ авахад малчдын малэ маш их хорогдсон, эсвэл хашаалуулсан үедээ хээл хаясан байдаг. Хээлтэй байхад нь, өвөл цагаар хашчихдаг гэсэн үг.
Биднээс иргэний бичиг баримтыг нэхдэг. Багийн засаг дарга иргэдийнхээ бичиг баримтыг өгөх ёсгүй. Иймд тодорхойлолт гаргаж өгөхөөр бичиг баримт бүрдүүлээд шүүхэд хандаж, торгууль ноогдуулдаг” гэж ярилаа.
-Таныг багийн засаг даргын хувьд иргэдээ төлөөлөн харилцахад “Гацуурт” ХХК хэрхэн ханддаг вэ?
-Багийн засаг дарга тухайн хариуцсан нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-д нэвтрэх эрхтэй. Намайг “Гацуурт” ХХК оруулдаггүй. Цагааннуур сумын иргэд ч мэднэ. Манай сум ихээхэн шахагдсан, бэлчээрийн даац хэтэрсэн. Тэд үүний дээр зөвшөөрөлгүй маш их худаг ухдаг. Ноднин гэхэд бид тэмцэж байгаад гурван ч худаг ухахыг нь болиулсан.
-Малчдын малыг машинаар тууж хөөдөг, жалга руу унагаж хөнөөдөг гэсэн мэдээлэл авсан?
-Иргэдийн малыг зөвшөөрөлгүй шууд хашдаг. Малаа авъя гээд очихоор тэдэн хонь торгуульд өг, тохиръё гэдэг. Энэ нь зөвхөн хадлан, тариалангийн үед биш, жилийн дөрвөн улиралд. Мөн талбайдаа мал оруулахгүй хэмээн, тойруулаад том том нүх ухсан. Энэ нь өөрөө Газрын тухай хуулийг зөрчсөн үйлдэл. Шуургатайд мал салхи уруудаад явангуут л тэр нүхэнд маш их унаж үхдэг. Мөн ахуйн хог ихээр хуримтлагдаж, байгаль орчныг бохирдуулдаг.
-Зохицъё гэдэг гэхээр, хуулийн дагуу торгууль тавьж байгаа бол ямар нэг тогтсон мөнгөн дүн байдаггүй гэсэн үг үү?
-Үүнийг нь зохицуулсан ямар нэг хуулийн заалт байхгүй. Тариалангийн талбайд айлын мал нэвтэрсэн бол жилийн дөрвөн улиралд ч хамаагүй хашна гэж байхгүй шүү дээ. Ер Сэлэнгэ аймгийн ХААГ тариаланчид болон малчдын хооронд их сайн ажилладаг. Гэвч яаман дээр бодлого эсрэгээрээ явдаг. Тариаланчдын талд бүх хуулийн заалт хийгддэг. Малчид өөрсдөө хашаа барья, ногоон тэжээлээ тарья, мал аж ахуйгаа эрчимжүүлье гэхээр боломж олддоггүй. Хөнгөлөлттэй зээлийг тариаланчид л авна. Монгол Улсын газар тариалангийн 60 хувийг дангаараа хангадаг манай аймгийн малчид зээл авах гэхээр яамнаас нэр нь ирээгүй байна, орлого хангалтгүй гэдэг. Дансаар орж, гарсан гүйлгээний утгыг “Мах” байх ёстой гэж шаардлага тавьдаг. Малчид интернэт банкаа чүү ай ашиглаж байхад гүйлгээний утга дээрээ анхаарч сураагүй байгаа шүү дээ.
-Тариалангийн явцын мэдээгээ жил бүр улаанбуудайн урамшууллын үнийг шинэчлэн тогтоосны дараа өгдөг гэж сонссон?
-Харин тийм. “Гацуурт” ХХК тариалангийн явцын мэдээгээ дандаа хоцорч ирүүлдэг. Энэ нь татварт, мөн улаанбуудайн урамшууллын хэмжээнд нь нөлөөлдөг болов уу гэж гайхдаг. Хөдөлмөрийн баатар хүн хүн дайрах гээд хөөж байна. Тийм болохоор татвар болон бусад орд газрын гэрээнүүд, сангийн зээл, урамшуулал зэрэг нь хуулийн дагуу явдаг болов уу гэж бодох шалтгаан үүдэж байна.
-Яг одоо болсон адуутай холбоотой асуудалд аймгийн албаны хүмүүс хэрхэн ажиллаж байгаа бол?
-Сэлэнгэ аймгийн ХААГ, МЭГ-аас ирж ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга гадаадад яваа гэсэн. Харин Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга нарыг нэг ч удаа харсангүй. Зүүнбүрэн сумаас нэр дэвшиж гараад, орлогч засаг дарга хийж байгаа хүн энэ асуудалд анхаарахгүй л байна.
-Цагдаа танаас мэдүүлэг авсан уу?
-Өчигдөр мэдүүлэг авсан. Аймгийн цагдаагийн газраас бол намайг бусдын биед халдаж, “Гацуурт” ХХК-ийн ажилчны хуруу хугалсан гэдэг гомдлын дагуу шалгаж байна гэсэн. Би ямар нэг хүний биед хүрээгүй, халдаагүй. Миний хажууд малчид, төрийн албан хаагчид, цагдаа хүртэл байсан. Ор үндэсгүйгээр гүтгэж байна л гэж ойлгож байна.
-Та бүхнийг “Гацуурт”-ын машины цонхыг хагалсан гэж сонссон?
-Тийм юм огт болоогүй. Дэргэд албаны хүмүүс ч хараад байж байсан. Харин Л.Чинбатыг шалгаж байгаа үгүйг үнэхээр мэдэхгүй байна. Ө.Даваабаатар харцагыг эрэн сурвалжилж байна гэсэн. Гэтэл Ө.Даваабаатар тэр өдрийн орой нь Дархан дээр явж байсан. Өчигдөр Улаанбаатар хотод оччихсон, сэлэнгэ талх барьчихсан явж байна хэмээн хүмүүс зураг дараад явуулж байна лээ. Ө.Даваабаатар харцага адуунуудыг зогсоосон үед ээрээд, тойроод явж байсан нь үнэн. Харин асуудалд холбогдсоныг сайн мэдэхгүй байна.
Сэлэнгэ аймгийн цагдаагаас иргэд ба Л.Чинбатын гомдлын дагуу хоёр хэрэг үүсгэжээ
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар мэдээлэл авах гэсэн боловч амралтын өдөр тул өгсөнгүй. Л.Чинбатын өгсөн гомдлын дагуу цагдаа нар ажиллаж эхэлсэн нь бол дээрх яриагаар батлагдаж байна.
Харин иргэдийн гомдлоор мөн хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Ө.Даваабаатар харцагыг мэдүүлэг өгсний дараа хэрэг нээнэ, түүнийг эрэн сурвалжилж буй гэдэг ч мэдээлэл түгсэн.

Л.Чинбат бэлчээр сорлох гэж Дорнодоос адуу тууж ирсэн үү
Малчдын хувьд асуудал дагуулсан 300 гаруй адууг "Гацуурт" ХХК-ийн өмч гэж үзэхгүй байгаа юм байна. Гарал үүслийн гэрчилгээгүй эдгээр адууг тэд анх "Нядлах гэж байгаа" хэмээн тайлбарласан байдаг. Гэвч унагатай гүү дийлэнх, туранхай адуунуудыг нядална гэхээргүй.
Л.Чинбатын ах Л.Батмөнх уяач, Сүхбаатар аймагт адуутай. Тэндээ мөн асуудал дагуулдаг. Эдгээр адуу Дорнод, Сүхбаатар аймгийг дамжиж ирсэн хэмээж буй.
Мөн Сэлэнгэ аймагт ч Л.Чинбатын хэдэн адуу бэчлээр сорлодог бөгөөд тэр хавьд нь өвс бага ургадаг, айл амьтан буухаа больсон талаар малчид хэлж байна. Ө.Даваабаатар харцага оролцсоны хувьд, Л.Чинбатыг өрөндөө нэр бүхий алдартай бөхөөс адуу авсан, тэднийгээ бэлчээр сорлох гэж гарал үүслийн бичиггүй, аймаг сум дамжуулан тууж ирсэн гэж малчид хардаж байгаа юм байна.
Малчид: Үргэлж хонь нэхдэг мөртлөө Л.Чинбат өөрөө "Торгууль тавьдаггүй" гэж худлаа ярьдаг
Бид цаашид Цагааннуур сумын малчидтай аж ахуйд нь тулгамддаг асуудлуудын хүрээнд ярилцлаа. Тухайлбал тус сумын 3-р багийн малчин Ц.Ариунболд “Гацуурт” ХХК жилийн дөрвөн улиралд маш хашиж, торгууль тавьдаг нь ихээхэн хүндрэл учруулдаг талаар хэлсэн юм.

-Малчдын бэлчээр хэр хүндэрч байгаа вэ. Бэлчээрийн даац хэтэрсэн тул мал “Гацуурт” ХХК-ийн газар луу орж, торгуулах нөхцөл байдал үүсэж байна уу?
-Тийм ээ. Мал идэх хоолоо хайгаад л яваад орчихож байгаа хэрэг. Ухсан нүх рүү нь мал унаж үхнэ, хог хурна. Бидэнд торгууль тавина. Энэ нь жилийн дөрвөн улирал. Өвөл хашуулсан мал маань хээл хаях гэх мэт асуудал их бий.
-Та хэдэн удаа малаа хашуулсан бэ?
-Зөндөө. 300-400 мал орчиход л “10 хонь өг”, “4-5 хонь өг” гээд тохирдог. Мөнгөтэй улс нь мөнгөө өгөөд явдаг.
-Малаа газар луу нь оруулахгүй байж болохгүй юу?
-Шөнөдөө л бэлчиж яваад орчихдог, өдөр бид оруулахгүй шүү дээ. Хамгийн гол нь “Гацуурт” ХХК ихэнх талбайдаа хашаа бариагүй. Троссон хашаа нь элэгдэж, зай завсар гарсан. Одоо очоод харсан ч онгорхой, хонь үхэр бүгд яваад орчих боломжтой байгаа.
-Хадлан, тариалангүй өвлийн цагт бас хашдгийг учир нь юу юм бол?
-Хашчихсан л байж байдаг. Малаа авъя гэхээр сумын төв орж пасспортоо канондож ирэхийг шаардана. 2-3 хононо. Зарим нь хашаалсан үедээ хээл хаяна, гүүд нь. Зарим нь харангадаж үхнэ. Тэр ухсан нүх рүү ч унаж үхнэ.
-Хэзээнээс нүх ухсан бэ?
-10-аад жил болж байна.
-Та бүхэн асуудал тавьж байсан уу. Ойлголцож болдоггүй юу?
-Хааяа нэг хурал хийдэг. Тэр үед Л.Чинбат гуай малчдад огт торгууль тавьдаггүй гэж ярьдаг.
-Худлаа ярьдаг гэж үү?
-Худлаа. Мал өгч байж малаа гарга л гэдэг шүү дээ.
-“Гацуурт” ХХК адуунд суурилсан үйл ажиллагаа явуулдаггүй, асуудал үүсгэсэн 300 гаруй адууг та бүхэн хэрхэн харж байгаа вэ?
-Ноён ууланд “Гацуурт”-ын адуунууд бий. Очоод харсан ч тэнд өвс тун бага. Саяхан бороо ороод л овоо ургаж байна. Айлууд тэнд буухаа ч больсон. Цав цагаан газар болсон. Тэр адуунуудаа нядлах гэж байгаа гэсэн. Юуг нь нядалдаг юм. Бүгд унагатай гүү байгаа биз дээ. Орууламгүй л байна шүү дээ. Бэлчээрийн даац хэтрээд хэцүү байна шүү дээ. Намар энэ хавиар зөндөө айл нэмж бууна. Хоолоо олж идэхийн тулд хэдэн мал ийшээ л явна шүү дээ. Авъя гэхэд бичиг баримт болно, 2-3 хононо. Багийн даргадаа л бид хэлдэг. Багийн даргыг бас хавчиж, хяхна. Тороо татаад мал оруулахгүй л болгочихвол бас учир байна. Доогуур нь хонь гүйгээд л орчихно. Тэгэнгүүт заримдаа “Гацуурт” ХХК машинаар сигналдаад л хөөчихдөг. Хоёр талаас нь хавчаад.
-Машинаар туугаад жалга руу унагаж хөнөөдөг гэж үнэн үү?
-Мал хөөгдөөд гэр лүүгээ л зугтана шүү дээ. Замдаа тэр нүх рүү харайж унаад үхнэ. Ийм явдал цөөнгүй болж байсан.
-Ажилчдынх нь харилцаа хандлага хэр вэ?
-Л.Чинбат гуай маниусыг бодвол мэдлэг боловсролтой хүн, соёлтой баймаар л юм. Тэр бичлэгийг харахад их л авир муутай хүн шиг санагдаж байна даа.
-Энэ компанид хөдөлмөрийн аюулгүй байдал ихээхэн зөрчигддөг, ажилчдын буруу болоод дуусдаг гэсэн мэдээлэл авсан?
-Манайхны нэг айлын залуу ноднин “Гацуурт”-д ажиллаж байгаад лав өнгөрсөн. Дөнгөж цэргээс ирсэн залуу байсан юм. Харин “Гацуурт” ХХК хэрхэн хандсаныг нь мэдэхгүй явж байна.

Зургадугаар сарын 8-нд бага насны хүүхдээ эмнэлэгт үзүүлж, гэр насанд хүрсэн хүнгүй орхигдсон үед нь Г.Пүрвээгийн мал “Гацуурт”-ын газарт оржээ. Улмаар мөн торгуулсан байна. Энэ талаараа тэрбээр,
“Ой өнгөрч буй хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн. Манай хүн болохоор төв дээр байсан. “Гэрт зургаан настай хүүхэд л үлдсэн байсан. Мал орчихжээ, харж үзээч” гэсэн. Бидэнд “Ажлаа хийж байна, ямар ч арга байхгүй. Таван хонь өг” гэсэн.
Манайх хонь багатай айл. Арга ядаад, ямаа авчих л даа гэж гуйсан. Гуйж гуйж хоёр хонь өгөхөөр болсон. Ноднин “Гацуурт”-ыг тариалангаа авчихсан хойно бид нүүх гэж байхад үхэр газар луу нь орчихсон. Үхрээ авъя, нүүе гэхээр хашчихсан байдаг. Тэгээд нэг ямаа, нэг хонь өгсөн, үхрээ гаргаж автал 2-3 хоносон. Л.Чинбат өөрөө албаны хүмүүст торгууль авдаггүй гэж хэлдэг. Худлаа. Манай хүний пасспорт лав одоо байхгүй. Адуугаа хашуулж бараг долоо хоносон. Одоо пасспортыг нь буцааж өгөөгүй, хаана байгаа юм мэдэхгүй.
Тэгээд бас муу мал өгч болохгүй, сайн мал өг гэж голно, хавчина. Бидний буруу байж болно, хүнд бас малаа үргэлж харж байх боломжгүй асуудал, эмгэнэл зовлонтой үеч тохионо шүү дээ. Сонсохгүй. Захирал торгуулиа авч байж өг гэсэн гээд хөдөлгөхгүй. Шууд тэдэн мал өг гээд л тулгадаг” хэмээлээ.
Л.Чинбат ажилдаа ирсэн ч "Гацуурт" ХХК мэдээлэл өгсөнгүй
Бид “Гацуурт” ХХК-ийн байр суурийг авахаар үйл ажиллагаа явуулдаг төв байран дээр нь ирлээ. Аж ахуй хариуцсан захирал ганцаар байсан бөгөөд мэдээлэл өгөхгүй гэлээ. Харин Л.Чинбатыг өглөө ажлаасаа гараад явсан, орой орж ирэх байх гэв.
Түүнийг Алтанбулагийн боомтоор хил давж зугтсан гэж мэдээлсэн. Тэгвэл ОХУ явах ажлаа дуусгаад ирсэн гэдгийг ажилчид нь хэлж байлаа.
Сэлэнгэ аймгийн иргэд, малчдаас мэдээлэл тодруулахаар харилцахад нэрээ нууцлах, царайгаа оруулахгүй байхыг ихээр хүсэж байв. Тийм ч учраас цуглуулсан мэдээллээ эзэн биегүй бичих шаардлагатай тулгарлаа.

"Гацуурт" ХХК энэ хугацаанд "нарны шорон" нэр зүүжээ
Тэдний зарим нь “Энэ компанид хууль журам ерөөс үйлчилдэггүй. Үйлдвэрлэлийн мэдээг долоо хоног бүр өгөх ёстой. Ер мэдээлдэггүй, олон жил болж байна. Бүр тариалалт дууссан хойно өгдөг. Тэр мэдээлэл нь бас зөрүүтэй.
Статистикийн мэдээлэл тусдаа хуультай, хүлээдэг үүрэгтэй асуудал. Жишээ нь, хавар буудай тарьсан гэж мэдээлээд л, намар рапс хурааж авсан гэж мэдээ өгч байгаа юм. Тэгээд хаврын мэдээллээ засуулах асуудал ярьдаг. Эсвэл намрын мэдээллээ. Статистикийн мэдээ бодит байдлаас зөрж болохгүй болохоор засварлахаас аргагүй болдог” хэмээж байлаа.
Мөн малчид “Энэ компанийг “Нарны шорон” гэж бид ярьдаг. Анх Л.Чинбат гуай өөрөө ширүүн дориун авирладаг байсан. Одоо ажилчид нь бас тийм болчихсон. Л.Чинбат байхад бид хүссэнээ хийнэ, хууль дүрэм хамаагүй гэсэн хандлагатай болсон нь аймаар. “Гацуурт”-д ажилладаг хүмүүс хэзээ ч бахархаж байна гэж ярьдаггүй. Үргэлж дарамталдаг, гэрт нь хариулдаггүй гэдэг. Тэгээд “Гацуурт”-аас гардаггүй шалтгаан нь, барьцаалагдсан. Жилийн турш нэг үхэр үхсэн ч малчны буруу болгодог гэсэн. Тэдний үхэр үнэтэй. 2-3 үхэр үхчихэд л насаараа өрөнд орж, барьцаалагдаж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал ч их зөрчигддөг. Ажилчид нь амь насаа алдаж, тахир дутуу болоход “Гацуурт” өөрсдийнх нь буруу болгоод орхидог асуудал их” гэлээ.


"Тариалалтын мэдээг хоцроож өгөөд дараа нь засуулдаг"
Тариалангийн мэдээг хоцроож, намар татвар болон улаанбуудайн урамшуулал тооцохын өмнөхөн өгдөг нь малчид, иргэдийн анхаарлыг татдаг байна.
Ялангуяа улаанбуудайн урамшууллын үнийг жил бүр өсгөж, 11-12-р сард шинэчлэн баталж буй. Энэ хүртэл “Гацуурт” ХХК статистик мэдээгээ өгөхгүй хоцроох нь дийлэнх гэв. Харин урамшууллын үнэ батлагдсаны дараа тайлангаа өгнө. Албаны хүмүүс цаг хугацаанд нь авахаар шаардлага тавихад “Захирал мэднэ. Харж байж өгнө гэсэн. Захирал ирээгүй байна” гэх мэт тайлбар өгдөг хэмээж байлаа.
Ер аймгийн төвөөр явсан ч "Л.Чинбат арай дэндсэн, даам гарсан" гэцгээх нь чих дэлсэнэ.
Зөвхөн Цагааннуур суманд Л.Чинбатын компаниуд 17 мянган га газартай юм байна. Шаамар сумаас Цагааннуур чиглэх зам дагуу, хоёр талаар дандаа Л.Чинбатын газар үргэлжилж байлаа.
10-аад жилийн өмнө анх "Гацуурт"-д бэлчээрийн талбай олгох асуудал яригдсан байна. Мэргэжилтнүүд үнэлж үзээд, 800 га газар хангалттай гэж үзсэн. Гэвч 7000 гаруй га газрыг ИТХ-аас олгожээ. Зарим баттай бус эх сурвалжийн мэдээллээр, Сэлэнгэ аймгийн Түшиг суман дахь Л.Чинбатын газар зөвхөн ИТХ-ын шийдвэртэй боловч аймгийн Засаг даргын захирамжгүй, байгуулсан гэрээгүй явдаг гэлээ.
"Гацуурт"-ын бэлчээрийн газрын гэрээ дуусахад тал хэсгийг нь малчдадаа авъя гэдэг асуудлыг хөнддөг. Гэвч ИТХ хэдийнэ сунгасан байдаг байна.
Л.Чинбатыг хөдөлмөрч биш "өлөн" гэж үзэх болжээ
Л.Чинбат өөрөө үүрийн 04.00 цагт ч ажилдаа ирээд, шууд трактор унаад гарах нь бий гэнэ. Гар утас барихгүй, ажилчидтайгаа станцаар харилцаж, "Үрээ тэдэн см гүн суулга" гэх мэтчилэн зааварладаг аж. Шууд л тариалангийн талбай дээр өөрөө ирээд ажилладаг. Үүнийг нь анх нутгийн малчид хөдөлмөрч хүний зан гэж үздэг байсан. Харин одоо "өлөн" зан гэж тодотгохоос аргагүйд хүрсэн талаараа ярьж байв. Учир нь тариалангийн талбайд нэг ширхэг адуу орсон ч өөрөө машинаа унаад туудаг, хамгаалагчдаа туу гэж зандардаг. "Миний юмыг хэн яах бол" гэсэн сэтгэлгээгээр үргэлж өөрөө хяналт тавьдгийг нь "Өлөн зан болж таарч байна" хэмээн малчид ярилцаж байна.
Мөн орон нутагт томоохон үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэг ажил санаачилж байсан удаагүй гэлээ. Ойн баяруудын үеэр иргэн, ААН-үүдээс санхүүгийн дэмжлэг хүсдэг, энэ хүрээнд л хүчээр шахуу нийгмийн хариуцлага нэхдэг талаар иргэд ярьж байна. Жишээлбэл, өдгөө үргэлжилж буй цахилгааны шон татах, хар зам тавих ажлууд ч улсын төсвөөс санхүүжсэн, "Гацуурт"-тай хамаагүй хэмээв.
Дээрхээс харахад,
- Л.Чинбат "Гацуурт"-ын бус адууг бэлчээр сорлох гэж Дорнод, Сүхбаатараас гарал үүслийн бичиггүй тууж ирсэн байх магадлалтай
- "Гацуурт" ХХК талбайд нь малчдын мал ороход ихээхэн таагүй ханддаг. Иймд нүх ухсан. Ухсан нүхэнд нь мал орж үхдэг. Орж ирсэн малыг шууд хашдаг. Иргэдээс торгууль авч байж 2-3 хоногийн дараа гаргаж өгдөг
- Нүх ухсан үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн ч үүнийгээ булдаггүй, залруулдаггүй
- Гол нь газраа хашаалдаггүй. Трубан хашаа барья, малаа оруулдаггүй малчдад тэжээл өгье гэж ярьдаг мөртлөө биелүүлдэггүй
- Л.Чинбат өөрөө "Малчдаас торгуульд авдаггүй" гэж худал ярьдаг. Гэвч ажилчид нь тогтсон дүнгүй, "Тэдэн хонь өг" гэх мэтээр тохирон нэхэж, мөн голж шилдэг
- Тариалан эрхлэлтийн статистик мэдээг долоо хоног бүр ирүүлэх ёстой. Үүнийгээ хийдэггүй. Жил бүр татварын болон улаанбуудайн урамшуулал олгохын өмнө л нэгтгэн боож, мэдээлдэг
- "Гацуурт"-ын ажилчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан тохиолдол олон. Хэдэн ч хүн нас баржээ. Энэ бүгдэд "Ажилчны буруу" гэж ханддаг гэх. Мөн мал хорогдвол ажилчны буруу болгож, өр үүсгэдэг тул Сэлэнгийнхэн "Гацуурт"-аас муу нэртэй ч гарч чаддаггүй, барьцаалагддаг зэргийг ойлгож болж байна.
Үргэлжлэл болох "Гацуурт"-д 24 настай машинист нас барсны дараа гарын үсгийг нь дуурайлгаж, ХАБ-ын хуудсаа "бөглөжээ" контентыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баатар ухаантай новшоос Сэлэнгийнхэн газраа аваач ээ.Ингэж дээрэлхүүлээд байхдаа яадгийн...
M#l baitugai yvgan hun hashaan dunduur ni gazar tovchilood yvaad garah geheer barag buudah ni holgui ym bolj baisan shuu!! Yg hariin nutagr yvaa ym shig. Ene yvdal Selenge aimgiin Eroo sumiin nutagt bolson yvgal ym.Gamtaa ogt ym bariagui ybgan ybaa huniig tegj surduuleed yvuulaagui l ym daa. MGL iin buhel biten aimgiin gazar nutag Ene “SHunaliin baatar” iin huviin omch bolchihson ymuu????
Дураараа гар вээ хаваржин тарьсан ногоо, хамаг хөрөнгөө хураасан хашааг нь дундуур нь туучаад гарах нь жинхэнэ м�##� бна даа чи
Hotoos ochood torson gazariinhaa buurin deer horvooh gej yvj tuugdaj bilee. Yag l m#l shig
Төр байгаа цагт энэ Чинбат гэдэг хүнд хариуцлага тооцох ёстой гэж бодож бна ер нь бол Зэлтэр Цагаан нуур орох замын хоёр хажууг хашчихсан зам нь гэж там явахад ч хэцүү юм билээ Чинбат гэдэг хүн арай л их газар нутаг эзэмшиж байна гэж харагдаж байна
Utreng n ideed bdag ym bna gej oilgoloo. M#lchid n belcheer muu uchraas gazar tarialangiin bus ruu m#laa oruulaad bdag ym bna tiimuu. Tgej bolohgui shuu dee. Tarialan bol stratgyiin buteegdehuun. M#l yahuu bidniig tejeedeg bish. 1kg mah 20 bolchihood bhad. M#lchid arai davarch bna
Ene Ganzorig ni Tsagaannuur sumiin 31r bagiin zasag darga shuu
М�##� нас барах?
Нэг компанид зам дагуу их хэмжээний газар өгдөг танай аймгийн ИТХ-ын авлигачдын буруу байна.
Ёооё өөрийн толгой дээр ийм муухай дарамт буув�##� бүгд л хэцүүдэх юм байна. Хэлж яриад огт тоохгүй ийм түрэмгий дээр өлөн шун�##�тай байв�##� хэцүүдэх юм байнадоо.
Сэлэнгийн м�##�чид чинь м�##�аасаа дор номхон амьтад юм биш үү. Арай л дээрлэхдэг юм байна даа.
Хөгиын муу а�##�з юм да.
Энэ дөрвөд бүр даварсан байна ш дээ. Сэлэнгийнхэн арай ч дээ.
Аль нь дөрвөд юм
Сайдын аавыг та нар барахгүй
Бирд болсон хүүрийг Сэлэнгийнхэн хөөж явуулаад газараа өөрсдөө эзэмших хэрэгтэй.
Чинбатыг тэр ирсэн Говь-Алтай руу нь буцаагаач. Хойноос ирээд хот минийх гэгч болжээ
Хүн биш бирд байна шдээ
Чинбат аа, наадуул аа буудчих, хэнд ч хэрэггүй хог шаарнууд
Өлөн новшоор газраа ав. Чинбатад үйлчилдэг �##�бан туша�##�танд хариуцлага тооцож АТГт өг. Газраа хаша�##�аагүй байж м�##�чдыг хохироож м�##�ыг нь хашиж төлбөр нэхдэг өлөн муу л�##�ар вэ? Сум болон баг иргэдтэйгээ хамтарч ажиллах т�##�аар бодолцмоор юм байна нутгийн иргэд газар нутаг бэлчээрээ ашиглахад давуу эрхтэй баймаар юм хаша�##�аагүй т�##�бай өлөнгийн өөрийн хохь болоод өнгөрөө новшийг
Гантай жилд жижиг тари�##�анчдыг зээлээ төлж чадахгүй болонгуут нь з�##�гидаг. Үр тарианы гар�##� ГМО. Бузрын газар шүү
Хуультай улс мөн л юм бол Засгын газар байгаа бол сайдын аавд хууль үйлчилэх ёстой
Гайгүй л хүн гэж бдож явсан ямар аймаар харгис хүн бэ бурхан минь
Бирл болжээ энэ өвгөн. Улс арга хэмжээ авах хэрэгтэй Юун Манжийн дарл�##� цаашаа юм бнашдээ.
зохих эзэмших ёстой газрын эзэмшүүлээд илүү ашиглаад байгаа газрын хурааж авах хэрэгтэй.1хүний эрх дарх хэтэрсэн хэмжээнд байгаад байхад нутгийн удирдлагууд үг хэлэхгүй бн гэдэг чинь Чинбатад ямар 1 байдлаар өөртөө урвуулж авсан юм байгаа биз.Хөдөлмөрийн баатар хүний зангараг �##�га бн даа.
Өсөхийн өлөн нь дарагдаагүй Мангас болжээ.
цагааннуурынхан бүгд хужаа гар�##�тай хамгийн томоор илэрсэн нь Баярцогт болохоос бусад нь бүгд монгол нэртэй Хятдын бодлого зуун зуун жилээр төлөвлөгдөн үргэлжилдэг түүхтэй гэдэг 150 жилийн өмнө ирж нутагшсан хүмүүс Монголын хамгийн үржил шимтэй хар хүрэн хөрстэй нутгийг суд�##�ж суурьшсан хүмүүс,Говь�##�тайнхан мөн хятад гар�##�тай хүмүүс олонтой анхнаасаа Чинбат хятад угсааны Лхагва гуайн хүү одоо 90-д настай өвгөн хужаа байгаа, ээж нь харин монголЭнд түүнийг д�##�лаж авчирсан хятад айлууд олон байгаа Нэг хүн компани ийм их газар эзэмших эрх өгөх ёсгүй.Өгөөд байгаа хүмүүсийн гар�##� хятад байж таарна
За ер нь бол Гацуурт Компани нутгийн м�##�чидтай хэл амаа ололцдог гүй юм байна.Гээндээ ч гоондоо ч байгаа.Арай гэж ургуулсан тариа будааг сүйтгэдэг м�##�чдыг бол тари�##�анчид зүхдэг л юм.Хашаа,суваг шуудуу барих гээд аргаа бардаг.Нөгөө газар тари�##�ангийн бүс нутгаас м�##�чдыг гаргах засгийн шийдвэр юу болсон.М�##�ын х�##�дварт өвчин ярих гэж байгаа бол Яг үнэндээ одоо Сүхбаатар чиглэлийн адуу очоогүй аймаг сум баг байхгүйшдээ.хэдхэн жилийн өмнө яг наад нутагт чинь газар газрын олон мянган гологдол агтны адуу зундаа бужигнаж байсан газар.Тэр үед нутгаа гээд ам ангайдаг аавын хүү байгаагүй юм.Одоо бол Ардчилсан нийгмийн буян гэхүүдээ.
Гацуурт ХХК-ын захир�##� гэх энэ эрхэм яахаараа нэг аймгийн 3 сумыг, �##�ь олигтой гэсэн газрыг эзэгнэж бас сумын ард иргэдийг дээрэлхэж, дарладаг ямар эрх дархтай ноёнтон бэ? Энэ хүнд хууль үйлчилдэггүй юм уу? Аль эсвэл Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүх г.м хуулийн байгууллагууд худ�##�дагдсан болоод чимээгүй чихээ бөглөөд суудаг юм уу? гэж иргэний хувиар асуумаар бна. Энэ сурв�##�жлага хийж буй сайтын хамт олонд т�##�архая, ийм бусармаг арай дэндүү хуульд захирагддаггүй шун�##� нь дэндсэн ноёдыг хязгаарлах нь зүйтэй бна. Энэ 3 сумдын м�##�чид яаж амьдрах бж бна??? Аймгийн, сумын, багын засаг дарга нар мөн ИХТ нар иймэрхүү асуудлыг ард иргэддээ шийдвэрлэж чадахгүй юм бол юу хийж орон тоо бөглөж, төсвөөс ц�##�ин авч суудаг бнаа...
энэ чинбат гэж ханаж цадахыг мэддэггүй новш одоо үхэж д�##�д ормор юм да
Даварцан новш бна дөө Гацуурт Чинбат. Одоо аймгийн болон улсын дарга нар нь Чинбатын т�##�д шийдвэр гаргах биз
Ерөн Гацуурт ч гэхгүй бүх тари�##�ангийн газрууд т�##�байруу нь м�##� орхоор хонь юм уу мөнгө нэхдэг дээ
Аргагүйдээ Хулгайлж олсон БҮХНЭЭ ХУРУУ ХУМСАА ХУЙХЛАЖ ХАМГААЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ!?? ӨЛӨН ӨЛӨН ГЭХЭД АРАЙ Л ӨЛӨН ЮМ. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭ !!! НОМИНГ ОГЦОРУУЛ
Сэлэнгийн ард түмэн энэ дээрэлхүү нөхрийг нутгаасаа хөө хүн дайрах гэж ашигласан машиныг
сумаараа нийлээд хөөгөөд газар нутгаа чөлөөлүүлж чадахгүй бол дээрэлхүүлэнд л байж байхаас өөр яахав. м�##�тайгаа адилхан хүлцэнгүй тэнэг хүмүүс.
Нутгийнханы м�##�ыг бэлчих газаргүй болтол нь хамаг газрыг нь хашчихаад т�##�байд м�##� орууллаа гээд дааж давашгүй торгууль нэхдэг гээд цагаан нуурынхан лав үздэггүй юм билээ. Өөрийн нутагтаа очиж тэр м�##� махны бизнесээ хиймээр юмаа
М.Тэнгисээ танайх энэ сайтаа хаасан нь дээр байхаа... Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй юм бол ард түмний уур хилэнг хөдөлгөж янз бүрийн хэнд ч хэрэггүй нийтлэл бичээд яах юм...
Баахан л хара�##� бичсэн хүмүүс...
Хэнд хэрэгтэй юм...
Учрыг нь олж хужрыг нь тунгааж чадахгүй байж хийх юмаа олж ядсан хүмүүс...
Хэдэн сая тэрбумаар идэж улсаа дампууруулж ард түмэн ээ ядууруулж байгаа хүмүүсийг олж хайж үнэн зөвийг нь олохын төлөө яв�##�даа...
Ард түмнийхээ төлөө л чөлөөт хэвлэл сайт юм ...
Сэлэнгэ аймаг газар тари�##�ангийн бүс нутаг гэтэл Увсаас баахан м�##�чид оруулчихаад тариан т�##�байг сүйтгүүлээд байгаа биздээ...
Тари�##�ангийн т�##�байд жилийн дөрвөн улир�##�д м�##� оруулахгүй байж л хөрсөө хамга�##�ж үржил шимийг �##�дагдуулахгүй байх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй...
Энэ т�##�аар нь сурв�##�жилж бичилдээ...
Ядаж л газар тари�##�ангийн бүс нутагт эрчимжсэн МАА тай болгох хэрэгтэй гэдгийг
хэн хүнгүй сайн ойлгох асууд�##� дээр анхаарлаа хандуулж сурв�##�жлага хийж нийтлэлээ бичиж буян бол...