НИЙГЭМНийгэм мэдээ

Орхоны Баян-Өндөр ууланд дүүжин агаарын зам байгуулна

Орхон аймгийн Баян-Өндөр ууланд дүүжин агаарын зам барихаар болжээ. Тодруулбал, аялал жуулчлалын цогцолбор болгох зорилгоор "Баян-Өндөр уул" төслийг 1.45 га талбайд хэрэгжүүлэх юм байна.

Уг төсөлд

  • дүүжин агаарын зам
  • дугуйн зам
  • явган хүний зам
  • амрах, отоглох цэг
  • ариун цэврийн байгууламж байгуулах ажээ.

Мөн 10х4 хэмжээтэй усан сан, Эрдэнэтийг хамгийн өндөрлөг газраас харах цэг байгуулах юм байна.

Түүнчлэн Хадтай уул буюу Бурхан багшийн сэрэг дүрийн баруун талд орших газарт нэг га талбайд тохижилт хийх ажээ.

Үүнд,

  • алхах
  • салхилах зай талбай
  • ногоон байгууламж
  • хүрхрээ
  • усан сан
  • 16-20 өрөөтэй амралтын цэг
  • ресторан зэрэг цогц үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

УТАА, УНИАР, ӨМХИЙ САМХАЙ , МОДОН ЖОРЛОНГООСОО САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЯМАР ЮМНЫ ДҮҮЖИН ЗАМ БЭ ? НААД ТОСГОНЫГ ЧИНЬ ХЭН ДЭЭРЭЭС НЬ ХАРАХ ЮМ БЭ? ЯАСАН ДҮҮРЧИХСЭН ДОТОРТОЙ , ЦАЙРЧИХСАН ЛУЙВАРЧИД ВЭ ?

Зочин
Зочин

Ач холбогдолгүй ийм юманд төсвийн хөрөнгө зарцуулах буруу. Төсвийн хөрөнгийг Эрдэнэт хотын 100 мянган оршин суугчдад бүгдэд нь ач тусаа өгөх өгөөжтэй ажилд зарцуулах ёстой. Жишээ нь, хотын доторх зам өргөтгөх, уулзваруудыг өргөтгөж сайжруулах, гэрэлтүүлэг, камержилт гээд өчнөөн чух�##� ажлууд бий.

Зочин
Зочин

Энэ дүүжин агаарын зам нэн тулгамдсан �######�шгүй хийх шаардлагатай ажил мөн үү.

Холбоотой мэдээ

Back to top button