НИЙГЭМНийгэм мэдээ
Хүүхдийн спортын VII наадам өнөөдөр 18.00 цагт эхэлнэ

Хүүхдийн зуны спортын VII их наадам өнөөдөр 18.00 цагт эхлэх билээ. 10 хоногийн турш үргэлжлэх эл тэмцээнд нийт 7000 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Тэмцээний нээлтийг Тэмүжин дууриар нээхээр зохион байгуулах хорооноос төлөвлөсөн байна. Наадмын нээлтэд хүүхдийн спортын наадмаас төрөн гарсан шилдэг тамирчид болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох ажээ.
Дөрвөн жилд нэг удаа уг тэмцээнийг зохион байгуулдаг юм. Энэ удаагийн тэмцээний онцлог нь анх удаа орон нутагт зохион байгуулж байгаа гэдгээрээ давуу талтай билээ.
Спортын наадмыг 23 төрлөөр зохион байгуулах юм. Наадмыг маргааш буюу 20-ны өдөр уран гимнастик болон даамын тэмцээнээр эхлүүлэх билээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.